Баруун эргийн үзэсгэлэнт сайхан Сан Франциско хотод гэй, лесби, бисексуалист, трансжэндэр хүмүүс амьдардаг Кастро хэмээх дүүрэг бий. 2016 оны олимп явуулах эрхийн төлөө Америк дотроо нэрээ дэвшүүлсэн ч дэлхийд нилээд томхонд орох энэхүү хорооллоос болоод хасагдсан гэснийг сонссон, өөр шалтгаантай ч байж магадгүй. Аль ч нийгмийн үед эмзэг асуудлын нэг байсаар ирсэн энэ үзэгдэл хүний эрх эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын өлгий нутагт ч бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаагийн нэг жишээ юм бол уу.
Гэхдээ энэ хотод бэлгийн ийм хандлагатай хүмүүсийг хавчин гадуурхдаггүйгээр барахгүй жил бүрийн 6 сарын сүүлийн бямба, ням гаригт LGBT (lesbian, gay. bisexial, transgender) фестивал болж, бүтэн сайны өглөөнөөс хамгийн хөл хөдөлгөөнтэй Маркет гудамжаа хааж байгаад парад хийдэг уламжлалтай. 1970 онд анхны жагсаалаа хийж, 1973 оноос Gay Freedom Day гэсэн нэртэйгээр үргэлжилж, 1981 онд International Lesbian and Gay Freedem day Parade, 1995 оноос San Francisco LGBT Pride Celebretion нэртэй зохиогдох болсон энэхүү фестивальд 1 сая хоёр зуун мянган хүн оролцож үзэж сонирхсон мэдээ байдаг юм байна лээ. Америкийн болон Европын бусад хотуудад болдог ийм жагсаалтай харьцуулахад манай Улаанбаатараас ч цөөн 800 мянга гаруй хүн амтай Сан Францискогийн хувьд том үзүүлэлт төдийгүй Калифорнийн том парадын тоонд ордог гэнээ.
Англи хэлний сургуульд сурч байхад энэ сэдвээр ярилцлага хийж үүнийг хүлээн зөвшөөрдөг эсэх, төрөлх эх оронд чинь эдгээр хүмүүст яаж ханддаг вэ гэж асууж байлаа. Миний хувьд, энэ нь хүний хувийн асуудал тул амьдралын хэв маягаа өөрсдөө сонгоно биз, надад тэднийг гадуурхах, эсэргүүцэх бас дургүйцэх шалтгаан байхгүй, манай улсын хувьд тийм хүмүүс бий ч ил биш далд байдаг нь хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой, бас цөөхөн хүн амтай нь нөлөөлдөг биз гэсэн утгатай юм хэлсэн. Олон оронд энэ асуудлыг хэвийн биш, гажигтай гэж үзэж гадуурхдаг талаар ярьцгааж байсан юм.
Хамт ажилладаг байсан зарим хүмүүсийг гэй, лесби гэж сонсож л байлаа. Үс зүсээ тордож цэвэрхэн хувцасласан, аятайхан төрхтэй соёлтой харьцаатай тэднийг эхлээд сониучирхан ажигладаг байсан ч бусдаас өөр юмгүй жирийн л хүмүүс байсан даг. Эндхийн сонин дээр байсгээд л хоёр эмэгтэй юм уу эрэгтэй гэрлэв гээд л зураг хөрөгтэй мэдээ гарна. Тийм ч залуу биш, бас нилээд олон жил хамт амьдарсан хосууд гэрлэдэг бололтой. Хар, цагаан хоёр эр, гэр орон эцэг эхгүй бас л хар цагаан холилдсон таван хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа тухай уншсан, иймэрхүү жишээ олон байдаг юм билээ.
Энэ парад бол энд болдог олон жагсаал цуглааны л нэг бөгөөд хууль дүрэмтэй тэрийгээ биелүүлдэг Америкт болж буй тул хууль ёсоор л жагсаж байгаа нь тэр, гудамж талбайгаа чөлөөлөөд зөөврийн хашлага хайс тавьж бас бие засах газруудаа байрлуулж цагдаа нар дэг журам сахиулна. Америкт нийтийн хэвлэл мэдээлэл, телевиз, олон нийтийн газар, гудамж талбайд садар самууныг сурталчлахыг хуулиар хориглодог. Энэ жагсаалыг телевизээр бүрэн бүтнээр нь нэвтрүүлнэ. Хар, шар, цагаан арьстай, баян ядуу, бэлгийн чиг хандлага нь ямар ч бай бүгд ижил эрхтэй, жинхэнэ хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж ийм байдаг биз.
Үнэнийг хэлэхэд би ч бас тэднийг гажигтай, гаж донтой гэж боддог байлаа. Гэтэл хэдэн арван жилээр хамт амьдарч ирсэн хүмүүсийг хараад гайхдаг байсан ч эцэст нь тэд төрөлхөөсөө тийм л тавилантайг ойлгож, тэгээд ч надад ямар хамаа байхав гэж бодох болсон билээ.

Гаднаас нь харахад бусад ямар ч хотоос юугаараа ч ялгагдахааргүй энэ дүүргээр зөндөө л дайрч явахдаа тэврэлдсэн, гараасаа хөтлөлцсөн эрэгтэй хүмүүсийг анх харахад эвгүй байдаг ч хүн угаасаа аливаа юманд амархан дасдаг болохоор тоохоо больчихдог юм билээ. 1970-аад оноос эхлэн гэй болон лесби хүмүүс ийшээ нүүн суурьшиж өөрсдийн амьдралын хэв маягт тохируулан үйлчилгээний газрууд байгуулан бөөгнөрөн амьдрах болсон нь эрт эдүгээгээс одоог хүртэл, гаж үзэгдэлд тооцогдон аль ч улс оронд хавчигдан гадуурхагдаж ирсэнтэй холбоотой биз ээ. Төрөлхийн, эсвэл зүгээр сонирхлоосоо ийм байдаг гэж эрт дээр үеэс маргаан тарьсаар ирсэн ч тэд бусадтай л адилхан гэдгийг хаа сайгүй хүлээн зөвшөөрчээ. Энэ дүүргийн оршин суугчдийн 81 % нь цагаан арьстан, 58% нь эр, 41 % нь гэй лесби нар байдаг гэнэ

Энэ зургаан өнгөт далбаа бол LGBT хүмүүсийн гэдгийн юм уу байгууллага нийгэмлэг гэдэг юм уу тэрний туг, Кастро дүүргээ чимэглэж байгаа нь. Жил бүрийн зургадугаар сард Сан Францискогийн төвийн Маркет гудамжны хоёр талаар гэрлийн шон болгон дээр өлгөөстэй, удахгүй болох баяраа угтан намирч эхэлнэ.
За ингээд 2009 оны 6 сарын 28 -ны ням гаригт болсон жагсаалын зургийг сонирхуулъя. Дашрамд хэлэхэд энэ бичлэгээрээ ямар нэг юм сурталчлах санаа өчүүхэн ч агуулаагүй бөгөөд үзэхэд тун хөгжилтэй, багт наадам адил эрээн мяраан, шалдан нүцгэн шахуу хүмүүс нүд эрээлжлүүлж өөрийн бодол санаа хүсэл зоригоо нууж хаалгүй, ичиж зоволгүй илэрхийлдэг энэ парадын нэгээхэн хэсгийг уншигч олондоо сонирхуулахыг зорьсон бөлгөө

Жагсаалын салхийг мотоциклчдын цуваа хагална. Хосоороо явах энэ цувааныхан лесби эмэгтэйчүүд байдаг гэнэ.
Далбаагаа намируулсан олон хүүхнүүдийн дотор ахимаг настай нь цөөнгүй

Араас нь унадаг дугуйтай "охид"ын цуваа орж ирлээ


Эд бол LGBT хүмүүсийн гэр бүл, ах дүү,хамаатан садан, найз нөхөд, дэмжигчид
Үүнээс хойшиход ямар нэг тайлбар хэрэггүй биз ээ































энэ л дутсан юм байх даа, хэхэ
Таваас зургаан цаг үргэлжлэх энэ парадыг бүрэн үзүүлэх боломжгүй тул ингээд дуусгая. Бусад газар болдог иймэрхүү төрлийн жагсаал шоуг үзсэн хүн олон байдаг биз дээ.





Сэтгэгдэлүүд:
bi bas germand bolson bayariin zurag google-s olood xadgalchixsan bgaashd
олон юм үзэхнээ!
жаргалтай л байвал болоо шив.. гоё л харагдаж байна ш дээ байна ш дээ.. баахан хааппий царайтай хүмүүс
bas yasan ch gangan yum yadjiihad.
bugdeeree goyo ovliin ovgon ch yum uu tiim bolood iim goyo parade hiie l daa ain. 10-n jiliin duu naraa tatan oroltsuulaad ch yum uu
he he he
шуугиан таринаа
Manai zaluus ix emzeg xuleej avchee, gadaadad bgaa bid Mongold bgaa ta buxendee sonin xachin yum uzuulj xaruulax gej bas l tsag zavaa aldaj suudag tul ene bichlegend emzegleed bgaa ni setgegdel uldeexgui garchixval bolno shuu dee!
Mongol xun gexeer l zaaval bux yumiig pii, paa gex yosgui aa tiim geed l busad shig bj bx xeregtei bnaa
манай байр бол зөндөө ийм залуус, бүсгүйчүүдтэй...лифтэнд л жаахан халуухан болохоос...тэд чинь зүгээр байдгүйн...кккк
энэ гудамж өнөө МИЛК кинл хийсэн анхны гэй парад болсоноороо түүхэнд үлдсэн гудам биддээ
Argumenti:
1. Hunii belgiin chig handlaga 4-14nasand burelden togtdog. Huniig hureelen bui orchin yamar baina, hun yag ter orchintoigoo haritsuulj aliwaag huleen awdag. Jishee ni: hen negen mongol er yag enehuu nasandaa afrikt bisexual omogt usjee gej bodii. Tuuniig 15 nasnaas ni Mongold iruuleh bolbol ter gomo bh uu?, eswel busad diilenh Mongol erchuud shig zuwhun emegtei hund l tatagdsaar bh uu?, miniiheer bol lavtaiya bisexual bj taarna. Hun bagadaa yug harna, sonsono ter zuil yag eh hel shig tarhind programchlagddag. Uuniig europiin erdemted erchuud gerlehdee eej, eswel bagad ni urgelj hamt baisan hamaatniihaa emegtei huntei tsarai, duu hooloi, zan hudluliin ali negeer tustei emegtei emegteig iluuteigeer songodog jisheegeer batalsan.
2. 50han jiliin umnu iim “gajigtai” hunii too mash baga baisan. Tiim zuil baidag esehiig ali ch niigemd (europiin) huleen yos zuin talaas zuwshuurduggui, ihenhi humuus ni meddeggui baisan. Harin deerhi shig jagsaal tsuglaanuud bii bolsnoor tedgeer ijil huisten humuusiin too geometriin progressoor usun nemegdsen. Odoo bol ene tuhai medehgui hungui bolson ba uunii esreg uzel bodloo ilerhiilsniihee tuluu zemlel hurteheer bolj. Yagaad tedgeer irgediin too iim bogino hugatsaand ingej hurdatstai usuj bgaa bile? Yagaad urid zuunuudad bgaagui zuil (unendee bol ene uzegdel tuuhiin buh l uyeiin tursh baisan ba setgetsiin emgeg gej tootsogdsoor irsen odoo ch emgeg hemeen tootsogddog) gew genet garch ireed uuriiguu ene bol hewiin uzegdel hemeen tunhaglah bolow? Uund edgeer humuusiig amerikiin, europiin huuliar horigloogui bhad uursdiin erh ashgiig hamgaalna gej yu gesen ug we? uuniig eserguutsej ug helsen hun bolgonii amiig taglana gesen ug uu? Tedniig europiin, amerikiin ulamjlalt niigmiin setgel zuin, yos surtahuunii orchin eruul gej huleen awdaggui ba tedniig gaduurhsan gaduurhal europt ch, amerikt ch mash ikh baidag. yag unendee europchuud iim humuusiig dotroo uzen yaddag. Hunii uzel bodliig hundetgen uzdeg democrat uzliin uudnees tedend huuliin daguu zohih erhiig ni olgoson (Unen heregtee iimerhuu parad, bayar yoslol goyol chimegleliin uil ajillagaa ni sanhuugiin huwid mash ikh orlogo oruuldag tul hen negen uhaalag, ovjin uls turch, biznessman uuniig ashiglan ulsdaa, hotdoo, duuregtee, kompanidaa ikh orlogo olj baigaa, harin ter huurhii bayarlaj yawaa nuhduud zugeer shatriin huu ni gedgee medeh ch uhaangui bgaa. Za ingej tsaash helehguigeer orhii). Endees ta dugnen harna uu. Iinhuu tednii too tolgoi iin hurdatstai usuj bgaad iimerhuu jagsaal, yanz buriin uria lozung nuluulsun. Ene bol hunii belgiin chig handlaga ni amidarch bui orchin toirnoosoo shaltgaalan burelddeg, mun uurchlugduj boldog gedgiig notlood zogsohgui, iimerhuu parad metiin hunii anhaaral tatsan dald surtalchilgaanii tuslamjtaigaar mash hurdatstaigaar tahal met tarhaj boldogiig haruulj baina. Iimd bi tanii tawisan zuragnuud manai zaluu uyeiin belgiin handlagad nuluuluhgui gej helj chadahgui ni!!!. Ene medeelel tanii heleh gesen sanaanaas gadna dotroo ene bol hunii huwid sext baij boloh negen “hugjiltei” huwilbar, engiin uzegdel,bolomj oldwol turshij uzehed bolohgui zuilgui gesen medeelel dawhar aguulj baina.
4. Baruunii ornuudad edgeer humuus ni huuliin hureend huleen zuwshuurugdsun bolowch niigem, yos zuin hureend bol hezee ch ugui yum. Dahiad ch helj chadna, tedniig europchuudiin undur yos surtahuunt ulamjlal, soyol, aguu shinjleh uhaan ni hezee ch huleen zuwshuurch bgaagui. Bur hezee ch!. Iim ch uchraas tednii ikhenkh ni hamtdaa negen hot, duureg, horoolol, geh meteer buugnurun eswel tedniig muu helehgui tiim hol bugluu gazar hamtran amidardag. Bi tantai sanal niileegui, tedniig amerikt, europt gaduurhadaggui gedeg ni ikh unguts oilgolt. Ene tuhai deer hangalttai duridsan gej uzew.
5. Mun bi ch bas tantai adil tiim humuustei hamt surch, bur neg uruund (oyutan baihdaa Jordan , Romania 2 gomo zaluutai) hamt amidarch uzsen. Harin tedgeer humuusiig eruul gej helj yostoi chadahgui. Mongolchuud yaridg mogoin ereen gadnaa, hunii ereen dotroo gej. Ta medehgui ni argagui ee, ted busadtai haritsahdaa hicheel, ajil deeree bol ihewchlen hewiin humuus shig baidag. Harin gertee bol yag amitan shig. Ikh uurtai, uilamhai, gomdomhoi, bas neg shiidwel hun ch alj medeh ogtsom humuus. Gertee mun aliwaag eregtsuulj bodohdoo muu yum shig, het hartai (negen udaa Jordan zaluu Romania zaluugaa nadtai hardaad zodood barag alah shahsan),bas sexiin gajig sonirholtoi gej helj boloh baih. Yaagaad gewel ter 2 bolon tednii naiz bukh l tanil gomo nar ni ikh gajig sex hiij awahuulsan asar ikh zurgiin tsomogtoi, terniigee soliltsood l hoorondoo biye biyedee uzuulne. Baharhaad bh yum yu ch bhgui. Yaagaad tegdeg yum tailbarlaj chadahgui ni, neg tiim l gehees, bas ikh shalig garuud,tedniig unench ene ter gej yarih ni buruu. Minii bodloor ted huursan negnee alj chadah tiim l setgetsiin uwchtei humuus tul, ikhewchlen aidas l tedniig barij baidag bh. Eswel sex hiih uur hun dahij oldohgui gej aidag. (tednii naizuud ni ukrain, oros, panama deer ni yanz buriin ornoos irsen arab zaluuchuud baidag). Tiim humuustei hamt 4sar baisnii daraa nud bol shal oor boldog yum, bi gudamjaar yawj bhdaa gomo, eswel lesbi humuusiig shuud l yalgaj harj chaddag bolson. Yagaad ch yum tiim humuustei uulzaad barag ug solihod l “jiriin bus” gedeg ni shuud medregddeg. Shinjleh uhaan edgeer humuusiig uwchtei gej alban yosoor zarlaagui ch gesen, uguisgeegui. Herew minii end bichseniig hen negen anagaahiin oyutan, emch, biologic, genetic,endokrinolog, citolog unshwal magad tand heleh biz anagaahiin, setgel sudlal, setgel medreliin uwchniig sudlagch aliwaa shinjleh uhaan bur tedgeer humuusiig uwchtei gedgiig ni notolson olon barimtiig tand helne.
Minii hudulguun buriig haran duuraidag hun nadad hereggui, uuniig suuder mini iluu hiichihne. Bi eh orondoo hairtai bolohoor iin tsag urj, biyee chileen bichiv. Ene bol tanii ner tord haldah gesen oroldlogo ogtoos bus (haraal, doromjloliin ugsiig tand hayaglaj chadahgui), bi tanii bichleguudiig sayahnaas unshij taniltssan, unshih durtai, taniig hundeldeg. Mongolchuudad europchuudaas surah chanar mash ikh bii. Yalanguya tednii ur duntei buteelch chanariig surah heregtei, yum hiihiin umnu uunees ashig ni yu ve gedgiig, herew uuniigee tootsoj chadahgui bol yah gej hiine gedgee Mongol hun medej bh yostoi. Europoos yug ni huulah we? Bugdiig ni uu? (bidnii yazguur, hen be? Gedgiig hadgalan uldeh heregtei, ertnii grekuud bukh zuilsee Grekiinh geed hadgalj uldej chadsan. Harin Mongolchuud Ulzii hemeeh heenees uur yutai ch uldej chadaagui. Ene yunii uchir?) Tegeed alivaad herhen handah ni hunii asuudal ch gelee, bidnii uvug deedes bidend avah geehiin uhaan geech suut buteeliig uvluulen uldeesen. Mongolchuud bugdiig martsan, amarhan martdag, zuwhun unuudruur l amidardag archaagui ard tumen. Sex, gomo nariig manai niigem oilgokh arai boloogui. Er ni iim humuus aguu tuuht, ertnii soyolt, neg undestnees burdsen, asar ikh ontslogtoi, tsuuhun manai orond heregtei gej uu?. Iim humuusiig bii bologohiig huswel hiij boldog gedgiig ta law uhaarsan biz. Taniig iimerhuu zuilsiig demjsen gej helj chadahgui ni, gehdee tani shig olon uhaalag unshigchtai hun Mongol heleer orchuulan iimerhuu medeeg zaluust hurgej bui ni minii zugees haruusliig turuulj baina. Tand amjilt husii urgeljluulen olon surgamjtai niitlel bicheerei!
Энд ч бас хаа сайгүй ижил хүйстэн, гомо, лесби байх болохоор тэднийхээ дунд ч дөжирөөд дасчихаж дээ. Дотносоод ярилцахаар тийм хүмүүс чинь харин ч их зөөлхөн, уяхан байдаг юм билээ.
Генетикийн хувьд ерөнхий төсөөтэй шинжээрээ хоорондоо нийтлэг шинж чанарыг үүсгэж байдгаас хэзээ ч яг адилхан генетиктэй хүн гэж энэ хорвоод байхгүй. ямар амёб биш дээ тээ. тиймээс бусад хүмүүсийг заавал өөртэйгээ адилхан байлгах, төсөөтэй байлгахыг шаардах нь ухаалаг биш зүйл байх оо.
бас нэг зүйл нэмээд хэлэхэд амьд бие үржилд ороод ураг үүсэхдээ эхлээд өнөө 2, 4 , 8 , 16 гэх мэтээр эсүүд хуваагдаад явдаг даа. тэр үед бүх ураг хөврөл эм хүйстэй явснаа, эрэгтэй хромсом команд өгөх ген нь тээр сүүлд ажиллаж эхэлдэг гэж сонссон . ХХ +ХҮ
эндээс харахад ч гэсэн эрэгтэй хүн гэлтгүй бүх амьтан хүн эмэгтэйлэг шинжийг тодорхой хэмжээнд агуулж байдаг юм аа гээд хальт сонсоодохсон шүү. яг энэ судалгаа бүтээл болоод батлагдаж нотлогдоод гарсаныг нь мэдэхгүй юм.
эндээс харахаар гомо байна гэдэг төрөлхийн ч юм шиг
заавал Бодука чи буруу ярьж байна гээд чичлэх шаардлагагүй. харин чи бусдад юу бичихийг нь зааж сургаад, магадгүй цаашлаад яаж амьдрахыг тулгаад байгаа мэт үг яриа чинь таалагдахгүй байна аа, энэ чинь буруу юм аа гэж хэлбэл зүйтэй байх тээ.
миний хувьд тоглосийн шүү. хэ хэ юу гээд л явж явж Монголд тийм жагсаал хийгээд явж байхав дээ.
жоохон алиалсан чинь үнэмшсэн байна.
энэ зүйл дээрх яг миний өөрийн бодол гэвэл Монголчуудад маань энэ зүйл аль болох бага байгаасай л гэж дотроо боддог. манайхан бас барууны соёлыг дуурайх чиг хандлага маш их байдаг. тэр дунд бас иймэрхүү зүйлийг "мода" болгон даган дуурайх юм байхийг бас үгүйсгэхгүй.
нөгөө талаас нь харвал энэ үнэхээр төрөлхийн чанартай зүйл байдаг бол бид тэднийг дэмжээд баяр хүргээд байхгүй ч гэсэн ад шоо болгож , хүнээс гадуур тооцох нь ёс суртахуун болоод хүн байх, хүмүүнлэг талаасаа буруу гэдэг нь асар тодорхой гэж боддог.
Миний хэлэх гэсэн санаа бол хүн энэхүү бэлгийн зан үйл, хандлагад уруу татагдаж магадгүй гэдгийг шууд үгүйсгэж хэзээ ч чадахгүй гэвч мөн төрөлхийн байх магадлал нь арай илүү итгэл үнэмшилтэй байдаг тул тэдэнд өөрсдийнх нь орон зайг гаргаад өгчихсөн нь зөв юм болов уу гэж л боддог. Сэтгэцийн өвчин юм гээд байгаа гэсэн тодорхойлолтонд чинь бол би, чи, бид бүгдээрээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлт, өвчин их бага хэмжээгээр агуулж байдаг гэдгийг захын сэтгэл судлаач Бодукад хэлээд өгчих болов уу. Хүн болгон хэл, хурууны хээ өвөрмөц давтагдашгүй байдаг шиг генетик, сэтгэцийн хувьд ч мөн адил бусдаас өөр ялгагдах "гаж" байгалийн бүтээгдэхүүн юм гээд дуусгачуул ойлгох л байгаа даа
хэ хэ баахан урт бичсэнд өршөөгөөрэй
Boduka> hajuugaas chini orj ireed setgegdel uldeej baigaad uuchilna uu. Baruunyhan yaagaad niigmiin hureend huleen zuvshuurduggui geh met zuiliin talaar, joohon iluu dutuu yum ene blog deeree oruulsan baigaa, sonirhoj baival unshaad uzeerei, hehe
http://famousgay.blog.banjig.net/
Seku> Gambuush uruu tatagdaad tiim bolson ni yuu l bol. Zugeer l harin uuriiguu olj harah bolomj oldson gevel taarah bolov uu. Hervee chi uuruuruu bodood uz l dee. Chamaig yamar neg franc er ireed udluu geed chi gomo boloh uu? gehchilen..
Namaig yamar ch top model huuhen ireed uruu tatsan, bi l lav straight bolohgui baihaa
by jiriin negen gomo.
Сэтгэгдэл үлдээх: