Зааны хүзүү богино гэж үнэнээс үнэн үг шүү. Өнгөрсөн сард найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Оакланд хот орсон чинь нэг танилтайгаа таарав. Гурван жилийн өмнө муудалцаад дахиж уулзахгүй гэж аль аль нь бараг тангараглаад хоёр тийшээ салж зам замаа хөөцгөөсөн юмсан. Гаднаас орж ирэхдээ л түүний байгааг харж жаахан эвгүйрхсэн ч ажиггүй дүр эсгэн тэнд байгсадтай дунд нь мэндлээд холхон шиг сууж авав.
Уг нь бид хоёр тээр жил оюутны дотуур байранд танилцаад бүүр хожим дотно нөхөрлөсөн бөгөөд миний араас зургаан сарын дараа энд ирэн уулзалдаж, хүний нутагт эх орноосоо хол ганцаардаж явааг хэлэх үү зав зай гарвал хэлхэлдэж явах болсон билээ. Харийн газар хүний чанар илүү амархан танигддаг болохоор урд нь анзаараагүй байсан гаднаа найрсаг хирнээ дотроо хорон зантайг нь мэдсэн ч хэдэн жилийн нөхөрлөлөө улаан цайм тасалж чадалгүй хэсэг явав. Тэгээд тэвчин тэвчсээр нэг өдөр тэсрээд гүүд байя болохгүй юу.
Намайг үзээд саймшрах санаатай байгааг нь мэдсэн ч хажууд суух бүсгүйчүүдтэй танилцан хол ойрын сонинг хэлэлцэж хараагүй дүр эсгэн суулаа. Хэрийн юмыг тоодоггүй ч нэг л дургүй хүрвэл тэрийгээ тийм амар тавьдаггүй жаахан хатуу зантай хүн л дээ би. Ажил төрөл нь их л өөдрөг бололтой өнгө зүс сайтай, өмссөн зүүсэн нь үнэтэй, үнэртэн сэнгэнүүлжээ. Угаасаа өмсгөл зүүсгэлийг янз бүрээр нь хэрэглэдэгийн.
Амьд цэцгээр чимж амттан өрсөн ширээний ард суугаад сэтгэл хөдөлгөх уянгалаг хөгжим сонсонгоо болор жүнзэнд мэлтэгнэн нүд булаах зөөлөн дарсыг шимэн суухуй эрт урдны гомдол хорсол балран бүдгэрээд хүүчин танил маань аятайхан харагдаж эхэллээ. Хүний сэтгэлийг хөндөж, хөөргөж, хөлчүүрүүлэх дарс гэдэг үнэхээр хүчтэй ажгуу.
Найланхай зантай, наалдаад авбал салдаггүй хэцүүхэн найз маань харахад гаднах өнгө нь үлэмж сайжирсан ч доторх хор нь хэв хэвээрээ... урд нь хамт байхад сэтгэл уужруулж тайвшруулдаг байсан ч энэ удаа ойртоход л хоолой хорсгож дотор муухайруулав. Хуучин анд минь биш болжээ чи. Наргиан наадам, инээд хөөр, дуу хөгжим, архи дарс аль нь ч тус болсонгүй, би чамайг үүрд хаяхаар хатуу шийдсээн.
Эрүүл мэндээ эдийн засагтайгаа хамт үрэн байж чамтай учран заримдаа хамт байх газар ч олдохгүй эздээсээ нуугдан энд тэнд хашаа хорооны булан бараадаж дараа нь үнэр танараа дарахын тулд ам хамар, гараа тэр тоолонд угаан үлдэгдэл ишийг чинь далдлах гэж үйлээ үзэж явсан тэр цагаа дурсахаас ч дургүй хүрнэ. Энд үзүүлсэн эмч бүр надаас чамайг асуудгийн, ажилд орох гээд очиход архи уудаг уу гэдэггүй хирнээ тамхи татдаг уу гэдгийн. Тэгэхээр үүрд баяртай, тамхи гуай





Сэтгэгдэлүүд:
Ккк нээрээ тэр найзыг яаядөө байз... би нээрээ наалт хэргэлж үзлээ, нэмэр алгөө... дүүрч...
Хаяад зөндөө удсийн байжийж дахиж орж яах гээд байгаан. Боль, боль.
ta tamhi tataj bolohgui shyy ,, muuhai shu
Бурзтай урт иштэй гаансаар хитээр цахиж уулаа ноцоогоод толгойд нь дарж асаагаад 2 хацраа хонхойтол сорж гүнзгий уушиглаад хамраараа олгойдуулан татах ч кайптэйшүү аййддаа хэ хэ
ter muu yamar oodgui har hog vee geel yavj btal l oor yum bolool duuschih yum daa
Hunii muud durtai yum bolohooroo naiz busguin chini tuhai unshih geel dotor zagatnaad bailaa... Huurtchihvaa...
хая хая! тэр хогоорр яадгийн.
би ч бас энэ хар усыг хаяхсан хаха..
хаясан зөв зөв. Эрүүл мэнд, мөнгөний дайсан.
би мундаг байна уу.. удахгүй таны юу бичиж байгааг гарчигийг нь хараад мэддэг болох нь ээ хэхэ
гээд дуулаад байдаг билүү? ккк
дээр бичиж бсн найзтайгаа таарсын бх гэж бодоол умшаа блаа
за амжилт хүсье
тамхийг бас өөрийгөө ялж байгаа чинь амжилт шүү
Сэтгэгдэл үлдээх: