Хайрын тухай дахиад нэг

бичмээр санагдаад болдоггүй. Хэзээ ч хуучирдаггүй мөнхийн  хайр гэж  байгаагүйсэн бол хүмүүний амьдралыг юу чимэхсэн билээ. Зүгээр нэг үг биш зүрхнээс урсан гардаг хайртай гэдэг үгийг  хэлж үзээгүй, хэн нэгнээс сонсоогүй хүн гэж байхгүй биз ээ. Хэдэн ч удаа сонссон тэр бүрд "шив шинээрээ" байж хүний сэтгэл зүрхний нарийн учгийг хөндөн хөвсөлзүүлж амьдралын итгэл хайрладагт гол утга учир нь байдаг бол уу.

Би  чамд хайртай гэдэг киног үзээгүй монгол хүн гэж  байхгүй.  Амьдралд хоёр заяахгүй анхны хайрын тухай  өгүүлсэн энэ кино сэтгэлд дэндүү ойрхон байдаг нь  бүтээгүй ч гэлээ  хэзээ ч мартагддаггүй ариухан, цагаахан, гэнэхэн хайрыг минь санагдуулдгаас тэр байх даа. Үнэн хайрыг өнгөц шохоорхлоос ялгаж үл чадан үрээ тэврээд хоцорсон Үрлээг өрөвдөж, хайртай хүнийхээ төлөө хийж чадах бүхнээ хийдэг жинхэнэ эр хүний яс чанарыг харуулсан Дэлгэрийг бахархах, бас харуусах сэтгэлээ барьж тэвчилгүй уйлж суусан тэр жилээс хойш ч үзэх бүрдээ нулимс унагаадаг байлаа.  Хожим нь үзэхээс халгах болсон нь цэл залуу насандаа тэнгэрт халин одсон Дэлгэрийг харах бүрд анхны гэгээн хайртайгаа учирч аз жаргалдаа бялхаж явах үедээ хорвоог орхин сэтгэл зүрхэнд минь томоос том шарх үлдээсэн нэгэн хүний тухай гунигт дурдатгалыг сэргээдэгтэй холбоотой юм.

Саявтар манай банжигийн блогчдын нэг, зохиолч Болор-эрдэний бичсэн энэ киноны хоёрдугаар анги  дэлгэцэнд гарч олныг шуугиулан үзэгчдийн магтаал шүүмжлэл  аль алиныг нь  хүртэж, сайт болгонд нийтлэгдэж байх үед ч үзэхгүй л явлаа. Үнэнийг хэлэхэд хүний сэтгэлийг   хөндөж ядуу зүдүү, өнчин өрөөсөн, зодуур нүдүүр, үхэл зовлон, гай гамшиг, дарлал хүчирхийлэл бүхий бараан аястай хүнд сэдэвтэй кинонуудыг үзэхээс халширдаг нь нулимсаа харамлахдаа биш сэтгэл зүрхээ гамнаад гэх үү дээ.

За тэгээд хүн болгон шахуу энэ киноны тухай сайн муугаар яриад бичээд байхаар нь үзсэн чинь харин ч сэтгэл сэргэдэг байгаа. Хөдөөний "хөөсөн мантуу" Болд, хотын хөөрхөн охин Ундрал, ууртай шартай Хангайд тоглодог Эрдэнэбилэг гэдэг бил үү, бас царай зүс байж байгаа нь хаанаас тааруулаад олцийн бол гэмээр Өскө (жинхэнэ нэр нь юм уу, дүрийн нэр нь юмуу) аль аль нь сайн л тоглосон байна лээ. Түдэй уулзах болзоотой Амбий ч бас кинонд хөөрхөн хөг нэмсэн, дандаа шахуу "дайсан"-ы дүрд тоглодог Дамчаа агсан аргагүй л ахмад хүний, багш хүний сэтгэлийн үгийг хэлэв.

Хамгийн сайхан нь Золбоо охин, царай зүс бие бялдар сайтай ч бардам түрэмгий, аархуу дээрэлхүү Хангайг биш аав шигээ номхон дөлгөөн, нүдэнд дулаахан, сэтгэл зөөлөн Мэндээг сонгосноор  ээжийнхээ алдааг давтсангүй. Аав хүү хоёроос болж ганц биеэр насыг туулж буй Үрлээ, Баяраагийн аавыг муу байхад охиноо дагуулаад очиход нь жинхэнэ эх хүн, эмэгтэй хүн л ийм ууч сайхан сэтгэл гаргаж чадах байх даа гэж бодсон.

Бусад нарийн ширийнийг хүмүүс зөндөө биччихсэн тул давтсангүй. Харин нэмж хэлэхэд эхний анги дээр Дэлгэрийн чин үнэн сэтгэлийг маш тод харуулдаг бол энэ анги дээр Мэндээг тэгж мэдэрсэнгүй, тэр өвлийн өвгөн болдог нь ч аав шигээ сэтгэл хөдөлмөөр санагдсангүй ээ. Гэхдээ хүмүүс нь Дэлгэрийн хүү, Үрлээгийн охин тул эргэлзэх хэрэггүй биз дээ.

За би хүний хийсэн бүтээлийг шүүмжлэхээр мэдлэг чадвартай ч нэгэн биш, шүүмжлэл гэснээс тээр жил аравдугаар ангид байхдаа уран зохиолын багшийнхаа шаардсанаар нэг номонд шүүмж бичиж аймагтаа илтгэл тавьсан чинь жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн үлгэрээр зургаан "шүүмжлэгч"-ээс шалгарсан биш нөгөө ангийнхандаа "уран илтгэгч" гэж шоолуулаад уур хүрч бичсэн юмаа дахиж сайхан хуулаад монголын нэрт утга зохиол шүүмжлэгч нэгэн хүнд явуул гэж багшийнхаа хэлснийг үл тоон ширээний мухарт хаячихаж билээ. Шүүмж гэдэг зөвхөн мууг нь биш бас сайныг нь ч хэлдэг байх гэж боддогийн.

Товчоор хэлэхэд киноны хоёрдугаар анги, олон жил уулзаагүй явсан нөхөдтэйгөө таарахад төсөөлж явснаас тэс өөр ажил төрөлтэй, ахуй амьдралтай болчихсон, сайн явна даа гэсэн нь шалдаа бууж, шалихгүй гэсэн нэг нь сайд болчихоо ч ядахгүй байдагтай  адилхан санагдав. Хүний амьдралын зам ямар байхыг, юу үзэж туулахыг хэн мэдэх билээ. Гэхдээ тэдний ангид Баяраагаас бусад нь жирийн сайхан амьдарч байгаа нь нэг юм хэлээд байх шиг. Уг нь Баяраа ажилгүй архичин биш их хурлын гишүүн ч болж болох байлаа...

Өөр зөндөө юм бичиж болох ч ингээд өндөрлөе. Ямартаа ч хорин таван жилийн өмнөх танилуудтай маань учруулж өгсөн зохиолч Болор-Эрдэнэ, киног бүтээсэн уран бүтээлчиддээ баярласнаа илэрхийлье. Хайрын тухай бичих гэсэн чинь киноны тухай болчихлоо, гэхдээ кинонд хүний амьдралыг үзүүлдэг болохоор ямар ялгаа байхав дээ. Хүмүүс хайрлаж дурлаж амьдрал үргэлжилсээр... 

 

Сэтгэгдэлүүд:

1. tungaamnh | 2009-11-08 15:19:21
би бблогынхондоо хайртай
би Алтаргана эгчдээ хайртай
2. CAM (зочин) | 2009-11-08 15:27:30
2t orj uziyeee
3. Hilde | 2009-11-08 15:32:24
би бас үзээгүй л явж байгаа хэ хэ хэ...
4. LuZa | 2009-11-08 15:34:24
Хайртай...
5. CAM (зочин) | 2009-11-08 15:35:33
xairiig olchood aldax yamar xetsuu yumbe gdgiigl neg oxin nadad unende medruulj bndaa.goy kino bolson bnleedee emegtei xuniig setgeliig tegj erguulj chaddag bol daanch saixandaa.
6. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-08 15:37:17
КИНОГ ШҮҮМЖИЛМЭЭРГҮЙ БАЙНА. ЗҮГЭЭР Л ТААЛАГДСАН.КИНО ЗОХИОЛ НЬ ИЛҮҮ ГОЁ ШҮҮ.
7. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-08 15:38:02
ХАЙРЫН ТУХАЙ ХЭЛЭХЭД
- АМЬДРАЛД ХОЁР ЗАЯАХГҮЙ ГЭДЭГ ҮГ ИХ САЙХАН УТГАТАЙ ШҮҮ.
8. molor | 2009-11-08 15:42:52
Баярлалаа хөө, энд нэг тодруулгыг улиглан хэлмээр санагдаад бгаам. Үндсэн зохиол нь буюу киноны гол санаа нь Батрэгзэдмаагийнх. Харин тэрнийг кино зохиол болгох ажилд гар бие оролцсон билээ. Тэрхүү зохиолыг кино зохиол болгож, дүрүүдийн үгийг хадахад ганц миний ч биш олон хүний санаа оноо тусгагдсан юм. Мэдээж тус киноны ном ч бас аль болох үндсэн зохиолоосоо хазайлгүйгээр бичигдэн гарсан байгаа. Хүмүүс янз бүрээр л хэлж байгаа. Мэдээж хүн бүхэнд таалагдах бүтээл гэж байдаггүй л байх. Ер нь бол кино зохиол маань кино болон мотажлагдахдаа нэлээд хасагдаж танагдан, шаардлагатай байсан зарим нэг үзэгдэл, зургууд орхигдсон байсан нь үнэн. Гэвч энэ кинонд маш олон хүний хүч хөдөлмөр санаа оноо тусгагдсан учраас хамтын бүтээл болоод явчихна. Ганцхан найруулагчийг зүхээд байж боломгүй. Ивээн тэтгэгчид ч зарим тал дээр алдаа гаргасан, хэт оодорсон тал ажиглагддаг. Тэр бүхнийг тухайн хэсэг салбараа хариуцсан хүмүүс л мэдэж бгаа. Бичдэг нь бичгийн ажлаа, зурдаг нь зургаа, зураг авдаг нь зургаа, жүжигчид нь жүжиглэлээ л анхаарсан тул бусдынхаа ажилд хошуу дүрээд байсан нэг ч тохиолдол гараагүй нь анх кино дэлгэцэнд гарахад ямар болсон талаар нэг ч хүн тодорхой мэдэхгүй байснаас харагдсан. Бас энэ кинонд ажилласан хүн бүхэн хахаж цацталаа баяжаад байгаа гэсэн хар зарим хүнд төрсөн бололтой. Миний хувьд зөвхөн кино зохиол дээр ажилласан багахан хөлсөө аваад л тооцоо цэглэсэн. Тиймээс янз бүрээр ярьж хэлж байгаа хүмүүст санхүүгийн баримжаа хэрэгтэй байгаа бол продьюссерт хандаж бас болох юм гэсэн санааг үлдээе гэж бодлоо. Хэхэ, бараг хамаагүй шахам баахан зүйл ярьчихлаа. Гэхдээ энэ блогт арай ул суурьтай хүмүүс орж ирдэг гэж боддог тул ийнхүү өмнө нь ярьсанаа дахин улиглав. Ямартай ч энэ уран бүтээлд нэрээ хавчуулсандаа би л хувьдаа баяртай байгаа. Хэрвээ надтай хариуцлага тооцох хүсэлтэй байгаа бол зөвхөн номын талаар яриарай гэж хүсэх гэсэн юм. Алтаргана эгчид баярлалаа
9. Эмбий | 2009-11-08 15:53:45
САйхан шүү Амьдрал үргэлжилж байна аа. Би ээжтэйгээ сууж энэ киног үзсэн сайхан л байна лээ. Сайхан л кино болсон байна лээ
10. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-08 16:00:29
БИ 5 УДАА ҮЗСЭН. ХЭХЭХЭ
- КИНОГ ҮЗСЭН ХҮМҮҮС ЗОХИОЛЫГ НЬ УНШААСАЙ ГЭСЭН БОДОЛ ТӨРСӨӨӨН.
11. uka (зочин) | 2009-11-08 16:40:31
Kinog uzehees omno Boloroo egchiin nomiin zohioliig ushsan yum. Ene kino hogjiltei dajgui l bolson sanagdsan. Gehdee yag boloroo egchiin zohiol shig /dur n/ bsan bol goe bh blaa.Bayaraa yaduurdag n arai bish sanagdsan shuu.
12. sonita (зочин) | 2009-11-08 17:36:22
kinonii zurag avalt, jujigchid sain bsan. zohiol, nairuulga 2 ni jaahan muuhan bolson yum shig sanagdsan. sonirhol turuulhuits setgel hudulguhuits bolj chadaagui gej bi huvidaa dugnesen.
13. t (зочин) | 2009-11-08 17:39:48
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
14. name (зочин) | 2009-11-08 19:16:50
Жаахан утга авцалдаагүй найруулга муутай болсон шиг л санагдсан даа. Өөскө Хангай хоёрын жүжиглэлт нь бол сайн байна лээ.
15. gerle (зочин) | 2009-11-08 20:46:00
nairuulga muutai baisan gedegt sanal niilj bn urleegiin dur ih engiin budeg baisan bas mende zolbood genet l hairtai bolood garaad irsen n utga avtsaldaa muutai boilson baisan
16. apabst | 2009-11-08 20:57:33
киноны хувьд маш таалгдсан. Санаа нь ч гэсэн таалагдсан. Мөн хайраас гадна хөгжилтэй хэсгүүд оруулсан нь маш хөөрхөн.
харин би ч гэсэн гайхсан хүмүүс онцгүй энэ тэр гээд л байсан миний хувьд лав маш таалагдсан.
Жоохон тиймхэн байсан нь үнэхээр дуучин Болдын жүжиглэх чадвар муу байсан. "хөдөөний хөөсөн" мантуу мэндээ лаг лаг шивээстэй орж ирээхээр чинь яаж үнэмшилтэй болх вэ дээ ккк
17. m2 | 2009-11-08 23:07:56
Аниаг аймаар сэтгэлээ уудлах нь гэж бодож орж ирээд хулхидуулчихлаа...хэхэ
18. Oyuna | 2009-11-09 01:39:58
мэдээж олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэгийг мэдэлшүй яахав гэхдээ үзэгчдэд тэдгээр хүмүүсийн бүтээл илүү сонирхогдох буй за.
Миний хувьд энд ирэхийг нь хүлээж байсан нэтээр цаацаад эхлэхэд нь үзсэн...гэхдээ урам маш их хугарсан
сэтгэлд хүрээгүй гэхдээ хэн нэгэнд бурууг чихэхгүй бөгөөд 1р анги бол агуу бүтээл гэдгийг л хэлмээр байна хэд ч үзсэн уйдахгүй
19. Мармелад | 2009-11-09 10:22:34
зохиолыг нь эхэллж уншсан нь дээрүү? эсвэл киног нь эхэлж үзсэн нь дээрүү одгэрэлээ?
ямарч байсан киног нь ч үзнэ зохиолыг нь ч уншина
20. lover_girl | 2009-11-09 10:32:02
Өчигдөр хоёр дахь удаагаа үзсэн ш дээ хэхэ.
21. infra (зочин) | 2009-11-09 10:34:54
Би чамайг анхны хайрынхаа тухай бичих нь гээд аягүй горьдлоо ш дээ! Эмэгтэй хүнийг горьдоохоор яадаг билээ! Дараа нь горьдоог нь гаргана гээд л бөөн юм болдог доо хэ хэ! За за тоглосон юм.
22. Өвлийн өвөө anjigai | 2009-11-09 11:11:43
Кино шүүмжээр жаахан оролдооч.
23. Namar (зочин) | 2009-11-10 01:49:35
Uzsen, anhnii Bi Chamd Hairtai-giin neeree haana ni ch hurehgui yum baina lee. Aliig ni hen hiisen be gedeg ni endees tov todorhoi haragdaj baisan. Gol duriin jujigchdiin songolt mash muu (Bold, Undraa) bolson baisan. Mongoliin kino urlagiin hogjil uragshlah bish ulam hoishoo uhraad baigaa ni ene kinonoos bur iluu haragdaj baina.
24. SSunday | 2009-11-10 08:58:30
Надад энэ кино таалагдсаан. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авч байгаа байх өө. Харин ч сүүлийн үед гарч байгаа кинонуудаас дажгүй нь болсон юм биш үү?
Киног дэлгэцэнд гарахаасаа өмнө кинонд ажилласан хамт олон үзэж санаа оноогоо хэлж засаж сайжруулдаггүй, тус тусдаа өөрс өөрсдийнхөө үүрэгт ажлыг хийсэн гэсэн нь гайхаш төрүүлчихлээ.
Анхны киноны үзлэгээ тэд л хийж жижиг гэлтгүй зүйлээ анзаарч засч хамтын бүтээлээ улам сайхан болгох ёстой бус уу?
25. domiga_12 | 2009-11-10 11:19:43
Би хөдөөнөөс ажлаар УБ орох үедээ оюутны найзуудтайгаа энэ киног "Тэнгис"-д үзсэн.Дажгүй, хөөрхөн хийсэн байналээ, залуу насыг санагдуулж байсан шүү. Болдын дуулсан "Яаж чи ингэж өөрчилж чадав аа" дуу их таалагдсан.
26. hm (зочин) | 2009-11-10 12:13:50
kinonii zohiol nairuulga ni ih avtsaldaagui muu bolson sanagdsan, hucheer ehnii angitai holboh gesen oroldlogoos neh hetreegui. ug ni olond tanigdaagui hernee chadvarlag jujigchid songoson bol. Damchaa guain huvid bi mundag jujigchin gej boddog hundelj yavdag, etssiin kino ni bolsond tun haramsaltai baigaa. Gehdee... Damchaa guain bie ni taaruu baigaa ni ilt haragdaj baina lee, unendee jujiglesen gehees iluu zugeer neg oroltsoj ug helsen l bailee, nadad bol demii shahuu sanagdsan. Bas ter helj baigaa ugiig ni yamar avtsaldaagui bichsen be. Socialismiin buteen bosgoltond yavj baital teriig maani zaluus ardchilalaar nuraachlaa.... hemeen tuhain uil yavdaltaigaa yamar ch holboo uyaldaagui yum yarij ehelsnee bas shal oor yum yariad yavtsan. Hairan jujigchin. Urlee ch mon yalgaagui.
27. Oyuna | 2009-11-10 14:00:09
өчигдөр нэг найзтайгаа ярьж байгаад бидэн 2ын анхаарлыг татсан нэг юм гэвэл нь Золбоо шинэ жилээр төрсөн санагдахын...гэтэл кинон дээрээ бол зун л тэмдэглээд байх шиг...логикийн алдаа юу???албаар юм болуу???
28. Жиргээ | 2009-11-10 16:25:34
Ene Oyunag...kkk, bas 1 shuumj

Minii xuvid ene kinog shuumjleed bgaa ulsiin esreg bgaa, uchir ni shuumj taviya gevel bux l yuman deer ilerne!

Aldaa onoogui tugs yum bdaggui shig, chamtai sanal neg bna.
29. Жиргээ | 2009-11-10 16:27:45
xuurxii ter Delger ni nas barsan gej endexiin site deerees unshij medsen, aaviinx ni yariltslaga oruulsan bsan yumaa.
30. найз | 2009-11-10 16:30:04
би одоо болтол үзээгүй шд. түрүүлээд баахан шүүмж уншчихсан, одоо үзэхээрээ баахан шүүмжтэй үзэх байх даа. театрт заавал үзнэ гээд гүрийгээд байгаа
31. Боролзгоно (зочин) | 2009-11-10 18:26:22
Сайн байна уу? Алтаргана аа! Чамд энэ өдрийн мэндийг төрөлхи эх орны чинь цэлмэг хөх тэнгэр, цэнгэг ариун агаартай нь /харамсалтай нь яг одоо Улаанбаатарт алдарт "утааны улирал" нь эхэлчихлээ л дээ!/ хамт хүргэе! Би чиний блогт санамсаргүй тохиолдлоор ороод бичлэгийн тань амтанд нь орчихсон нэгэн байна. Чиний бичлэгүүд надад ямар нэгэн сэдэв, загварт баригдаагүй чөлөөтэй, маш энгийн хэллэгтэй, бас дээр нь өөрийнхөө хошин, ёжтой хэллэгээ шигтгэсэн нь тун аятайхан санагдлаа. Эх орноосоо алс хол байгаа хүмүүст байтугай, эх орондоо байгаа надад /Улаанбаатарын утаа, урагшгүй түшээдийн увайгүй хуувилдаан 2-т багтарч үхэх шахаж буй/ цэнгэг агаар амьсгалуулж, цээжний багтрааг минь онгойлгх шиг л боллоо! Цаашид ч үргэлж тийм байх болно гэж итгэж байна! За! Олон юм нуршиж чиээлгүй чиний цаашдын ажил, амьдралд чинь улам их амжилт хүсэн ерөөе! Бичлэгээ үргэлжлүүлээд л байгаарай!!! Чиний бүх бичлэгүүд чинь /сэдэв, агуулгаасаа үл хамааран!/ уншсан хүн бүрд нэгийг бодогдуулж, олон юм ухааруулж байгаа шүү! гэдгийг /тэднийг төлөөлж ам бардам/ хэлчихье! Чамд амжилт, аз жаргал бүхнийг дахин дахин хүсэн ерөөе!!!
32. Oyuna | 2009-11-11 09:20:07
их хүлээжаагаад лайтай гоё болсон байх гэж бодсон учраас магадгүй өөрөөр бодож байсан байх би..гэхдээ л нэгдүгээр ангийг хэд ч үзсэн уйддаггүй болохоор жаахан сэтгэлд хүрээгүйд нь урамгүй байгаамөө Жаргаа бусдаар тэрийг би шүүмжлээд ч яалаа билээ
33. BMR | 2009-11-11 21:40:46
алтан дундаж санагдсаан хэхэ
бөөрөнхийлчихөөс ..
гэхдээ бүр сэтгэлд яг таг хүрээгүй ээ
34. chim (зочин) | 2009-11-16 00:50:03
bi hed heden udaa uzsen hoorhon l bolson sh dee.Altarganatai sanal neg bna

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.