Завтай болоод мөнгөтэйсэн бол...

зад шоуддаг газар байна лээ дээ, Вегас чинь. Тэрийг ч үзмээр, энийг ч хармаар... даанч цаг гээч  юманд хавчигдаад   амжсангүй, зуугаад шоунаас ганцханыг, гэхдээ ганцдахааргүй гайгүй нэгийг үзсэнээ тусад нь бичнээ. Одоо тэнд болж байсан ганц хоёр шоуг танилцуулж авсан хэдэн зургаа тавья.

Мэдээж Вегасыг казиногүйгээр төсөөлөх аргагүй. Дөрвөн хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэн шиг гэхээр хэдэн мээтр урттай өргөнтэйг барагцаагаар бодоод гаргачих хүн байгаа байх (би мэддэггүй ээ), 3700 гаруй слот ба видео машин, 165 ширээтэй (гэхдээ намайг тэнд байхад өөр тоглоомууд шинээр угсраад ашиглалтанд өгч байсан) эндэхийн хамгийн томд тооцогддог МGM Grand буудлын казинод эхний шөнө тоглож, үнэгүй өгдөг пивоноос нь хэдийг уучихсан  чинь өглөө  нь толгой өвдсөнөөс хойш жүүс мүүсхэн л уух болсон доо. Орж гарах бүрд энэ танхимаар дайрч гарах тул тэсэлгүй суугаад авна, эхлээд хожиж байснаа алдаад л, чоорт дахиж тоглохгүй ээ гээд л гарна. Дараа нь дахиад үүгээр орж ирэх тул тоглоомын хотод ирчихээд тоглохгүй бол азанд муу гэж хэн нэгэн хэлээд байх шиг санагдаад... хэдэн ч удаа тэр муу чоортыг дуудав даа. Харин  өөр буудлын казинод бас тоглосон, тэнд бага сага хожсон шүү. Эндээс нэг бяцхан нээлт хийсэн нь богино хугацаагаар тогловол  хожоод, удаан тоглохоор хожигдоод байх юм билээ, даанч хэрэгтэй үедээ зогсож чаддаггүйд  казиногийн ид шид оршдог байхаа


 Манай буудлын Холливууд театрт алдарт Дэвид Коперфилд тоглож байлаа. Энд их олон илбэчид тоглодог юм байна лээ, Крис Ангелийн зарлал харагдаж байсан


MGM Grаnd буудлын Garden Arena хэмээх танхимд дэлхийн хэмжээний тэмцээнүүд, тэр дундаа боксын аварга шалгаруулах тэсцээн болдог юм байна. Би 9 сарын 18- нд буцсан, харин 19 -нд энэ танхимд хар арьст боксчин Floyd Mayweather, мексик Juan Manuel Marquez- тай үзэлцсэн. Үүдний танхимд орж ирэнгүүт буудлын билэг тэмдэг болсон арслан рингэнд зогсож дөрвөн талыг нь хоёр зодоочны зураг бүхий  тоглолтын зар чимэглэж байлаа. Хэрвээ эдний нэг нь монгол хүн байсан бол ч ажлаа таслаад ч болтугай үзэхгүй юу


Тэмцээний урд өдөр буюу тавдахийн шөнө буудлын  үнэ нэмэгдэж миний байрлаж байсан өрөө гэхэд л  300 гаруй долларын үнэтэй болсон бөгөөд тоглолтын тасалбар суудлаасаа хамаараад 150, 300, 600, 750, 1000 плюс такс юм байналээ. Угаасаа тавдахад буцахаар билетээ захиалчихсан, тэгээд ч бокс үзэхсэн гэж нэг их шимтээгүй ч хамт яваа хүмүүсээ өдөж энэ хоёрын хэн нь хожих вэ, би Мэйвэйдэрийг (түүний алдар цол, гуншинг энэ бичлэгийг хийхдээ л Википедиагаас сонирхож харлаа л даа, тэрнээс тэр үед мэдэхгүй байсан ч нэг л тэгж бодогдсийн, би ч мэргэч болж чадах юм биш байгаа, хэхэ) хожино гэж бодож байна, таануус Маркусыг хожино гэвэл мөрий тавья гэсэн чинь яагаад ч юм бүгд хар боксчинг дэмжчихдэгийн байна.  Ингээд мөрий будаа...

Өдөр нь мексик ресторанд хоол идэхэд тэд Маркусаа дэмжиж, хотын төв ороход суусан таксины жолооч хар залуу мэдээж Мэйвэйдэрээ ялна гэж итгэл дүүрэн өгүүлж ер нь таарсан болгон энэ тухай ярилцах нь оролцогчид нь алдар нэртэйгээс тэр үү эсвэл боксын дэлхийн аваргын тэмцээн их нэр хүндтэйгээс болов уу. Боксчдын чансааг сар бүр тодорхойлдог The Ring сэтгүүл 2005 оны 2-р сараас 2008 оны 7-р сарыг хүртэл Дэлхийн Нэг ноймрын боксчин гэж зарласан, дэлхийн зургаан аваргыг 5 жинд ялсан, мэргэжлийн боксод 40 удаа зодолдохдоо 40 ялалт байгуулсан 32 настай Флойд Мэйвэйдэр хамаагүй давуугаар Маркусыг ялсан билээ. Мексикийн таван дэлхийн аваргын нэг Хуан Маркус ч бас амархан "боорцог" байгаагүй, 56 удаагийн тулааны 50-д нь ялалт байгуулж дэлхийн аваргын бүсийг бүсэлсэн нэгэн юм байна. Харин энэ удаа 4 насаар залуу, 4 фундээр хүнд, арай өндөр, чац урттай, эрч хүчээр дүүрэн Флойдыг яагаад ч барсангүй.


Насанд хүрэгчдэд зориулсан олон шоуны нэг болох Галзуу морь бол энэ буудалд тогтмол болдог үзвэрийн нэг, шал сонин нэртэй байгаа биз


Буудалд байсан сэтгүүлийн нүүрэн дээрх хоёр уран нугарагч бүсгүй монгол юм шиг санагдсан. Вегас орохын өмнөхөн Цахиурын хөндийн төв Сан Хосегийн НР павилонд Ringling Bros & Barnum Bailey гэдэг алдартай хоёр   циркийн хамтарсан тоглолт үзчихсэн тул дахиад цирк үзэх сонирхол байгаагүй. Нөгөө сэтгүүлийн хавтсан дээрх The Lion King гэх шоу нь Мандалай Бэй буудалд тоглодог юм билээ


Excalibur буудалд орой бүр тоглодог насанд хүрэгчдийн шоуны нэг болох Thunder From Down Under  буюу Астралийн аянганууд хэмээх халуухан залуусын зургийг нэг хүнд зориулж авчирсийн, хэнд гэдгийг нь таагаарай


Эндэхийн буудал болгон ямар нэгэн үнэгүй шоу үзүүлдэг. Энэ Мираж буудлын галт уулын шоу. Bellagio -гийн хөгжмийн аяар бүжиглэгч 1000 ширхэг усан оргилуур, Treasure Island-ын хөлөг онгоцны тулалдаан, MGM Grand-ын амьд арслангууд гээд сонирхолтой үзвэрүүд олон бий


Орой гудамжаар явахад ардаа ийм үгтэй шар болон хөх пудволктой мексик голдуу залуучүүд, эмэгтэйчүүд алхам тутамд таарч эрчүүд төдийгүй бүсгүйчүүдэд  ч хөзөр шиг жижигхэн товхимол сарвайх нь секс үйлчилгээг санал болгогчид юм байна лээ. Эдний зургийг авах гэхэд дургүйцээд байхаар нь  хулгайгаар дарчихсан чинь жаахан фокус муутай гарчихлаа. Оройдоо Стрипын гудамжаар дүүрэн нүцгэн шахуу авхуулсан ганган хүүхнүүдийн зураг хөглөрч зогсоо зайгүй холхих олны хөлд гишгэгдэж хог болохыг харахад сонирхдог хүн байдгийн бол уу гэж бодогдмоор.


Энэ улаан гэрлээр зогсож байгаа машины бүхээг дээрх зураг. Хаа сайгүй ил цагаан рекламдахыг бодоход хуулиар зөвшөөрдөг ч юм шиг...гэхдээ үүнийг яг энэ утгаар нь биш арай өөрөөр тайлбарладаг юм билээ, түүнийг хэлээд ч яахуу, таануус өөрсдөө бодоод олчоорой

 

Сэтгэгдэлүүд:

1. mon2489 (зочин) | 2009-10-29 13:48:42
boxing uzehgui yasiin be, za uzsen show-gaa hurdan bicheerei
2. mon2489 (зочин) | 2009-10-29 13:49:48
Mayweather chini nertei mundag shuu
3. Oyuna | 2009-10-29 13:51:09
Мэйвэйдэр чинь хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэдиймлээ шд...Dancing with the starsт оролцож байхдаа тэгж ярихыг сонссон юм байна
4. Oyuna | 2009-10-29 13:52:21
Вэгаст очихдоо манай нугараач охидын шоуг тохиолдуулж үзэх юмсан гэж бодоод байгаа..гоё гэсэн
Юм үзэж нүд тайлаад сайхан юм аа... тэр казино ямар том юм бэ... Жэжүгийн казино л хамгийн том байсан... үзсэнээс гэвэл
6. *САЙХАН САНАА* | 2009-10-29 14:41:49
тэр нэг залуусын зураг жиргээд үү тэ.. хэхэ.. надаа юу авсан айн.. хэхэ... тэр нугарагч нар монгол охид байх доо тэ..
7. GUMP | 2009-10-29 14:44:43
миний үшзсэн хамгийн том казино гэвүүл манай найзых. Тэнд муушиг тоглож билээ.

гэснээс тэр 2 лохин чинь монгол гэнэлээ. 4 ч байдаг гэлүү хэн тэгчвээ
8. JIooBдон | 2009-10-29 14:55:14
зугаа цэнгэлийн хот гэдэг тиймэрхүү юмыг зөвшөөрдөг байхөө
9. kkokoko (зочин) | 2009-10-29 15:08:49
harin tiin neleen heden mongol ohid bdag gsn deer enuuger irj bsn gsn
10. 5nbuudal | 2009-10-29 15:33:07
estoi mongotoi bol ochij vzeh uymsan
11. Өвлийн өвөө anjigai | 2009-10-29 16:42:14
Очиж үзэх юмсаан. ХА ха
12. Yekhun (зочин) | 2009-10-29 16:56:34
Goyo yum aa, uzehiinsen
13. commie | 2009-10-29 18:50:48
Ккк ккк энэ их олон халуухан залуучууд лав Жиргээд л байх шүү хэ хэ хэ.
14. amor | 2009-10-29 18:54:30
завтай болоод мөнгөтэйсөн бол бас визтэйсэн бол ........
15. molor | 2009-10-29 18:58:43
хэхэ, би мөрийтэй тоглоом, хар тамхи хоёрыг нэг хэрэглэчихвэл салж чадахгүй байж мэдэх этгээд бгаам. тиймээс муугаа мэдээд алсаас л харсан шигээ явж байя даа
16. Жиргээ | 2009-10-29 19:01:46
ter 7 zaluug shuureed garlaa, oroi tuxtai umshiiyaa
17. Жиргээ | 2009-10-29 19:03:02
Sanaa
Commie.....nu pogodi!
18. bubee | 2009-10-29 20:56:57
Bodoh sanah zuilgui saihan l amidardag humuus yum doo gsn hehe...
19. apabst | 2009-10-29 23:58:31
завтай болоод мөнгөтэй болбол явнаааааа
20. Rush | 2009-10-30 00:07:32
kkk ter zaluus jirgeed bna....



saihan yum uzjee... uran nugaraach ohid mongol bhaa...
21. SSunday | 2009-10-30 09:46:47
Хэхэхэ, хүн болгон л хэлж бна шд, халуухан залуус бол Жиргээгийнхээ гэж,кккк.
22. SSunday | 2009-10-30 09:47:54
Чи бас хөөрхөн донтоод хэд хэд тоглоод авсан байна шд. Овоо мөнгө олов уу, хэхэхэ.Буцааж алдаад дууссан уу,ккк.
23. CAM (зочин) | 2009-10-30 11:42:07
Mgl,d xeden jiliin omno automat togloom bsiin tendl ix toglosndoo exleed xojoodl daraa,n saixan aldaadl gerluugee alxaj xariaadl ontsgui jil bj bileedeee.ajildaa ochij bgaa yum shig l ochdog bsndaa.odoo ch tiim yumnaas xolxonl bxiig boddog.muushig juushgindl 100,200 togrogoorl xaaayaad togloxoos xeterxee bsndaa.ochood uzchexiisen naana chin
24. Жиргээ | 2009-10-30 16:45:35
za tuxtai uzlee, ter Cl. Shiffer-n ex ni tend uzuulber uzuuldeg yumuu te?

End chini neleen zuzaan turiivch avch ochkuu bol baraxgui bxaa...kkk

Ter xaluun zaluusiig butsaaj avchirsan shuu, teenq
25. chuups (зочин) | 2009-10-30 21:13:38
uuruur gej yamaraar tailbarladag yum boloo? medmeer sanagdaad bn ,ooroo bodoh geheer zalhuu hureed bnaa,belen budaa ogooch,heheh
26. altargana | 2009-10-31 10:26:15
Мон- харин буцах болоод үзэж чадаагүй ээ,
Оюунаа- харин тимй ээ дахиж очиход байвал үзнэ гэж бодож байна, гэхдээ хэзээ очих юм бол доо хэхэ
Бялзуух- эндхийн буудал% дэлгүүр, онгцны буудал гээд хүн орж болох болгонд казинотай, мөнгийг ч ёстой хүүлдэг байх даа
Санаа - хэхэ чамд тэр илбэчинг өгий, болох уу
27. altargana | 2009-10-31 10:33:20
Гамп- тийм гэсэн, хэд хэдэн монгол охид байдаг гэсэн, Хавайн циркэд бас байдаг юм билээ, Монголиан Ангелс гээд нэртэй, харин аваарт орчихсон гэж дуулсан
Пинки- яг ч шууд зөвшөөрдөггүй байх аа, би хамгийн сүүлийн өгүүлбэртээ хэлсэн байгаа
Кококо- монгол гээд зарлуулаад улсынхаа нэрийг гаргаад явж байвал сайхан л байна тээ
5буудал- маш олон гоё шоу болдог, үзмээр л газар
Анжигай- үзэх цаг ирж л таараа даа
Юкун- гоё шүү
28. altargana | 2009-10-31 10:38:12
Комми- хэхэ таачихсан байхаа
Амор- ай даа тэгвэл очих газар олон байна шүү
Молор- хэхэ би хэдэн төгрөг алдаад л болий гэдгийн, хэсэг байснаа дахиад тогломоор санагдаад балай юм билээ, одоо завгүй казино орохгүй болохоор байж л байна
Жиргээ- хэхэ тэгээ тэг чинийх, нээрээ үзвэл шоу нь гайгүй үнэтэйм байна лээ шүү
Бүбээ- энд хүмүүс ирж алжаалаа тайлж сайхан юм үзэж амардаг юм билээ,
29. altargana | 2009-10-31 10:44:48
Апавст- энүүгээр ирвэл заавал очих хэрэгтэй шүү, харамсахгүй
Рааш- зургийг нь харахад яг л монгол байгаам, тэнд хэдэн охид байдаг гэж сонссон
Сандэй- хэхэ банжигийн хамгийн сээгсийгээс өөр хэн байхав, тоглоод уг нь хожсийн, тэгсэн бүгдийг нь эргүүлээд алдцөөн байхгүй
САМ- автомат тоглоомын программыг угаасаа их хожил өгөхөөргүй хийдэг биз, мэдсээр байж л тоглоод алдаад, хүн гэж сонини амьтан шүү
Жиргээ- хэхэ бэлгээ аваад үзэж үзэж аваад ирэв үү, тэнд олон экс мэкс, нэртэй хүмүүс байхийм билээ, түрийвч зузаан бол сайн шүү, би ч хоосон түрийвчтэйгээ л ирсэн ш дээ
Чуупс- хэхэ миний залхуу бас хүрээд тэгээд бичциймаа
30. ss_gogo | 2009-10-31 10:52:54
аниа жаргажээ
жиргээ башийжээ хэхэ
31. bolorka83 | 2009-10-31 10:59:36
zabtai bolood mongoteisen bol...
tantai hamt yag enuugeer yabahgui yu tee,
32. nominarisha | 2009-10-31 11:01:25
tiim goe gazriig uzxiimsan kazino-d toglox um san aimaar ix mongo xojxuumsan yaya daa baiz
33. leo | 2009-10-31 13:40:19
дүү нь нэг очиноо л гэж бодоод байгаа хэ хэ үнэхээр сайхан газар юм зав мөнгө 2 байдаг бол стрэсс нам тайлагдах байхдаа хэ хэ
34. Арслантай авдар (зочин) | 2009-10-31 19:41:43
Энэ газрыг нэг л зурагтаар үзжээсэн санагдаад байгаам даа.Орбитоор үзлүү видоогоор үзлүү сайн санахгүү байгаам даа
35. amanjinka | 2009-11-02 01:23:19
АВДАР МАНЬ ХОЁР АДИЛХАН ЮМ БНА ДӨӨӨ ЗУРАГТАААР Л ҮЗСЭН БАЙХ
36. EmInEnT | 2009-11-02 01:32:49
тэр нүцгэн залуусыг бодвол жиргээд авчраа биз дэ хэхэ
37. altargana | 2009-11-02 02:43:47
Гого- заримдаа жаргах хэрэгтэй ш дээ хэхэ тэгэхгүй бол амьдрал хүлээхгүй нь
Болорка- тийш дээ хамт явбал гоё оо
Номинариша- хэхэнадад хожигддог тэнэг машин одоогоор зохиогдоогүйг мэддэг хирнээ л тоглоод л алдаад л , хүн гэдэг саваагүй амьтан шүү
Лео- заавал очоорой, маш гоё шоунууд болдгийн байна лээ
ААвдар- кинон дээр зөндөө гардаг байхаа, со кинон дээр ч харагдаж л байсан
Аманжи- хэхэ би ч бас очихоосоо өмнө зурагтаар л харсан ш дээ
ЭмАйнэнт- бүгдээрээ таачих юмаа хэхэ, өөр хэнд байхуу дээ
38. infra (зочин) | 2009-11-02 15:09:53
Албан ёсоор янханчлалыг зөвшөөрдөг ганц газар гэсэн. Тэгээд тэр янханууд нь 7 хоног бүр үзлэг шинжилгээнд хамрагддаг гэсэн. Мөн байнга бэлгэвч хэрэглэдэг гэсэн. Бэлгэвчгүй бол үйлчилдэггүй гэсэн. Тэгээд цагийнх нь хөлс аймаар өндөр. Арай 600$ гээгүй байх даа. Мартчихаж, тухайн үед айхтар өндөр сонстож байсан. Тэгээд тэр янхануудынх нь зарим нь бүр нөхөр хүүхэдтэй байдаг гэсэн. Нөхөр нь гэртээ хүүхдээ хараад арынхаа ажлыг амжуулаад авгай нь тэгээд тэр янханы ажлаа хийгээд гэр бүлээ тэжээгээд явж байдаг юм бишүү. Америкчууд ч уг нь арилчихсан дотортой байх шүү зарим нэг нь. Нөхөр нь бүр зөвшөөрчихсөн байдаг гэсэн. Бараг ийм сайхан өндөр цалинтай ажил зүгээр юм гээд сууж байдаг юм биш үү! Шал муухай найруулгатай болчихож, "гэсэн" гэдэг үг хэд ч орчихоо вэ дээ, Засах гэсэн чин болохгүй юм байнаа.
39. chimgeeitgel | 2009-11-03 14:38:47
би энд сэтгэгдэл үлдээсэн санагдаад байхын, хайгаад олсонгүйээ.
40. nekee | 2009-11-03 23:56:18
мөнгөтөй бол ажил хийгээд ч яады ха ха мөнгөтөй бол танай хөршийн байшинг мөнгөөр цохиж авмаар бна
41. akuta (зочин) | 2009-11-05 14:52:21
uduul ch hamag zoosoo asgaad duusah yum shig bgaamaa Za ter 777 ch yahav Juulchdad zoriulsan pokeroor n hed saihan naadaj suuh tsag udahgui blgui dee USA vizgui bolohoor bugdeeree ochino oo banjigaa chireed kkk
42. m2 | 2009-11-05 20:35:35
Аниа яагаад далд, бас ил сурталчилгаа хийгээд байнаа аан...хэхэхэ

Бага Рой Жонс шиг боксчин дахиж төрөхгүй биз дээ. Ид үедээ үнэн сайхан амьтан байсан даа. Бокс ТОГЛОНО гэдгийг шууд утгаар нь үзүүлдэг байж билээ.
43. Б.Бямбаханд | 2009-11-07 18:49:50
Сайн байна. Явсан газрынхаа сонин сайханыг Монголчууддаа таниулж байгаад баяр хүргэе

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.