Одод ханьсах шөнөөр

Лас Вегас бол зарим хүний хэлж байгаачлан   хүний цусаар угаасан мафийн бузар мөнгөөр бүтээгдсэн хот биш юмаа. Хотын үүсэл хөгжилд мафийн бүлэглэлийн зарим нэрт төлөөлөгчид гайгүй хувь нэмэр оруулсан талаар би эхний бичлэгтээ хальт дурьдсан билээ. 1931 онд казиногийн хууль батлагдсанаар буруу гарын мөнгө угаах замыг хааж хатуу хяналт шалгалтын дор казиногийн зөвшөөрөл олгон хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлснээр дэлхийн зугаа цэнгэлийн нийслэл гэгдэх энэ сайхан хот байгуулагдсан түүхтэй.

Элсэн цөлд хөрөнгө мөнгөө зүгээр л булчихыг хэн бодох билээ,  аянчин жуулчныг татах тоглоом наадам, тохь тух, нүд хужирлах өнгө үзэмж зэргийг бие биеээсээ өрсөн бүтээсэн биз. Сонирхуулахад хотыг танилцуулж явсан аяллын хөтөчийн үгээр бол зочид буудлын бизнэсийн 80 орчим хувь  MGM Group болон Harrarh гэх хоёр компанийн мэдэлд байдаг гэнэ. Хөгжих хөрс нь бүрэлдвэл ангамал халуун говьд гайхалтай сайхан хот сүндэрлүүлж болдгийг эндээс харж болно. 

Одоо шөнийн зургийг сонирхоно уу. Энд  асдаггүй, цацардаггүй, гэрэлтдэггүй, гялалздаггүй байшин барилга тэр бүү хэл хаалга, цонх гэж байхгүй болохоор тэнгэрийн одод дэргэд буугаад ирчихсэн мэт өнгө өнгөөр яралзах нь өдрөөс дутуугүй гэгээтэй. Түрүүчийн бичлэгт тавьсан зурган дээрх барилгуудын шөнийхийг нь тавих гэж хичээлээ, бүгд биш ч ихэнх нь байгаа байх, тайлбар бичсэнгүй зүгээр л нэрийг нь тавьчихлаа шүү.

Бид очихдоо Стрипээс холгүй орших Лас Вегасын олон улсын нисэх онгоцны буудалд шөнө газардсан юм. Газар тэнгэр ялгарахгүй түнэр харанхуйд нисэж байснаа тэртээ алсад цайрах өчүүхэн гэгээг харсан нь зорьсон газар маань байж таарсан

 

Номин ногоон Эм Жи Эм Гранд байгуулагдаад цөөхөн жил болохдоо галд өртөж хэдэн арван хүний амийг авч одсон гэсэн. Тэгээд энэ том цогцолборыг барьсан гэнэ лээ

 

Нью Йоркийн шөнө

 

Дээр үеэс баячууд гангачууд дуулалт жүжиг, шоу цэнгээн үзэхээр цугларч өмссөн зүүссэнээ гайхуулдгаараа Нью Йоркийн  Бродвэй гудамж нэрд гарчээ. Тэнд очих бэл бэнчин дутсан хувьгүйчүүдэд зориулж "түүнд Бродвейгаар явах ямар эрх байна" гэх дуу өнгөрсөн зууны эхээр, магадгүй  тэрний түрүүчийн зууны сүүлчээр  зохиогдож дуулдаг байсан тухай  америкийн нэрт зохиолч Теодор Драйзерын нэг  зохиолоос уншиж байснаа санаж байна. Нью Йорк ситийн тэр өндөр барилга дотор алдарт Бродвей, бас өөр гудамжууд ч бий. Байшин дотор гудамж байгуулчихсан юм билээ

 

Стратосфер цамхаг

 

Mandalay Bay буудал

 

Excalibur буудал

 

Парис цогцолбор, хажууд нь байгаа өндөр хөх нь Bally's буудал байна

 

Эйфелийн цамхгийн дороос

 

Фламинго буудлын казино

 

Мираж буудал

 

Планет Холливуудын казино

 

Harrahs цогцолборын үүд

 

Шөнийн Венец үнэхээр гайхамшигтай

 

Bellegio буудлын өмнөх хөгжминй аяар оргилдог оргилуур

 

Энд байх олон оргилуурын хамгийн том, хамгийн сайхан  нь энэ

 

Цезарын ордон


Хард Рок кафе

 

Харлей Дэвидсон кафе

 

Коко кола дэлгүүр

 

Пирамидан Luxor буудал ба шөнийн Стрипын хэсэг

 

Luxor-ын "харуул"

 

Шөнийн хотыг гаднаас нь дээрээс нь харвал нэг иймэрхүү. Энэ гудамжны хоёр талаар байх бүх байшингийн хаалга дэлгээтэй, дотор гаднагүй бөөн хүмүүс бужигнаж орж гарч, нааш цааш шөнөжин холхидгийг нэмэх хэрэгтэй. Тэнгэрийн ододтой ханьсан шөнийн хотод өнгөрөөсөн тэр үдшүүд сэтгэлд хоногшин үлдэж эргэн уулзахын өлзийтэй ерөөлийг тавин гэрийн зүг мордож билээ. Эргэж нэг очно доо...

 

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-10-09 13:16:52
1st
2. altargana | 2009-10-09 13:32:15
манайхаан би мангар завгүй байгаа шүү, хэдэн өдөр болж байж арай гэж энийг бичихчээн боллоо, айл амьтанаар хэсэх ч зав байдаггүй, нэг сонин ажил хийгээд байгаамаа, удахгүй гайгүй болох байхаа, бүгдэд мэнд хүргэееее
3. Дон Кихот | 2009-10-09 13:33:40
4. iin | 2009-10-09 13:34:24
2
5. Julia_976 | 2009-10-09 13:34:54
My sweet memories were left there.
6. Дон Кихот | 2009-10-09 13:37:58
6 одоо уншнаа хэ хэ
7. Julia_976 | 2009-10-09 13:39:17
Ямар олон 2-ууд байнаа.
8. Amuro | 2009-10-09 13:39:50
Ямар гоё харагдаж байнаа, хэзээ нэг өдөр энэ нутагт хөл тавьж зугаална даа
9. Дон Кихот | 2009-10-09 13:46:11
9.
очиж үзнээ. тасараад босоход эхнэртэй болчихсон байдаг гэсэн
10. Амарсайхан (зочин) | 2009-10-09 13:50:22
Манай Цэнхэр номингийн говьд ийм хот хэзээ босох бол доо? Удахгүй биз дээ
11. iin | 2009-10-09 13:57:49
11. ганцаараа биш гэр бүлээрээ гээч, ганцаараа очиж үзхийн бол имй гоё юмыг тэрэндээ энэндээ үзүүлхиймсаан гээл нөгөөх гоёоо мэдэрч чадахгүйшд
12. Өвлийн өвөө anjigai | 2009-10-09 14:00:15
Чамтай хамт аялах үргэлж сайхан байдаг шүү.
13. chimgeeitgel | 2009-10-09 14:04:56
сайхан хотоор сайхан аяллаа, баярлалаа.
14. anj (зочин) | 2009-10-09 14:09:52
зөндөө л юм мэдэж авлаа баярлалаа
15. Oyuna | 2009-10-09 14:20:48
нээрээ л манай говьд хэзээ ийм гоё хотхон байгуулагдах болоо...хэдүүлээ тэнд таараал...ккккк

планет холливудад гац шөнө хононо гэж бодож байгаа хэхэ
16. dosu (зочин) | 2009-10-09 14:38:33
heeeeeeeee udur shigl bnaaa
17. apabst | 2009-10-09 14:44:46
хамт аялаад ирлээ шүү ... ккк
18. 5nbuudal | 2009-10-09 15:10:30
yanztai mani mongol uls iimerhvv bolchwol ch juulchid tasrahgvi dee
19. gorzook | 2009-10-09 15:18:15
Том хүмүүсийн Диснейлэндээр аялахад сайхан байлаа. Наана чинь очиж хурим хийнэ ээ.
20. Agai | 2009-10-09 17:33:42
хүмүүс үнэхээр ажилсаг байгаа юм шүү
21. Жиргээ | 2009-10-09 17:56:57
xelex magtaal alga aa...

9:
22. amor | 2009-10-09 18:05:43
энэ ододтой ханьсахсан..
23. Hilde | 2009-10-09 19:11:48
сайхаан... гэснээс энэ дээр Хэлтэрхий ямар мөрөөдцийн зүв зүгээр байжийгаад эхнэртэй болох гээд
24. Залуу Маркетер (зочин) | 2009-10-09 19:44:58
ene tanii avsan zuragnuus uu uneheer goy zuragnuud bna oo newyork iin shunu zurag chine ih goy avsan bna
25. angelic_universe | 2009-10-09 21:30:40
Шөнийн Лас Вегас бол гайхалтай юм аа.
26. m2 | 2009-10-09 22:15:39
ийм гоё юм үзээд явж байгаад н атаархасхийгээд гарав
27. Блогтой хүн (зочин) | 2009-10-09 23:39:35
Хүүхэн хямдхан байдийн ш дээ

100-н цаасаар нэг дажгүй хүүхэн 150-р 2 дажгүй хүүхэн хамтад нь авч болно тээ.

Гудамжинд янхан зарах танилцуулга барьсан хүмүүс 5 алхаад л таарна. тэднийг өрөөндөө дуудвал 20 минутын дотор л шаагилдаад ороод ирнэ гэжугаа
28. Moonrider | 2009-10-10 01:03:50
Дараа тэгж байгаад очиж үзнэ ээ. чадвал...
29. SSunday | 2009-10-10 08:49:00
Гоё юм аа. Очиж үзэх ёстой газрын нэг байна даа.
30. Монгол Зон | 2009-10-10 08:52:25
Ulaan baatar iim goyo boloo yu?
31. Арслантай авдар (зочин) | 2009-10-10 09:47:40
Усыг нь уугуул ёсыг нь дага гэдэг шиг судалгаа лаг байна шөө
32. Эмбий | 2009-10-10 12:39:38
шөнийн хотоор сайхан аялчихлаа хө
33. ANU girl (зочин) | 2009-10-10 13:31:09
wow goy yumaa ochij vzeh yumsan.ogshoo ilvv ih goy medeelliig tawiarai amjilt
34. leo | 2009-10-10 18:03:17
ямар гоё харагдаж байнаа пирамидан буудал яг зам шиг харагдлаа шд хэ хэ
35. chuups (зочин) | 2009-10-10 19:46:44
cazino-d ni "orchihson" mongolchuud her baidag be er ni?
36. BMR | 2009-10-10 22:12:32
шөнө нь илүү гоё юм байна даа
37. zoch (зочин) | 2009-10-11 00:06:05
ALt egch ee, Orloo.com deer 2 niitlel chini garsan baihiig olj harsan..... Tiishee nuuchiheech... BI saya neg medeelel unshaad, Ene banjig baliar site baina lee sh dee.... baga nasnii huuhduudiig sadar samuund uruu tatsan.... Iim buzar bulainuudad bayartai l geh heregtei....Olloo.mn deer tsagdaagiin toloologchtei hiisen yariltslaga garsan baina lee.... Banjig chini biye unelegchdiig zuuchildag gej bainash dee....

Sejgiin yumnuudad Byartai l geh heregtei.... Orloo.com blogspot.com, tsahim ortoo geed oroh gazar zondoo sh dee....
38. zoch (зочин) | 2009-10-11 00:09:45
Orloo deer bi ineedtei setgedel uldeesen sh dee. unshsan uu?
Ogloo bosoosd irsen chini Ulaanbaatar im boltson baival yah uu geed baahan moroodood, 4, 5 seegii uldeesen baih shuu, heheh
39. FanCy SetGeleeRee ok | 2009-10-11 14:13:00
nice ochij vzex yumsan
40. lonely11 | 2009-10-12 02:56:06
goy blaa. bayrlalaa. Minii blogoor orood garaarai. ta buhnii sanal chuhal bgaa shu.
41. ZvRhen_Chimeg | 2009-10-12 07:50:34
yaasanch goyo yumdee
(sanaa aldah )
42. ЗОРИГТ8 | 2009-10-12 11:15:24
лас вегаст очиж зад архидахийсан
43. eenee (зочин) | 2009-10-12 23:20:42
yoo jinhene tasartsan yamar goy yum be ... yamar aztain ingeed yavaad bnaa altargana egchee
44. byalzuuh (зочин) | 2009-10-12 23:28:46
hairtai egchiinhee blogt dandaa l hojimdoj orj irehiim daa

ih goy yumaa, america yavah hereg nadaa er ni bnuu daa Altargana egch tend bhd... huhu
45. erhtsas | 2009-10-13 08:59:18
Эргээд очиход чинь хамт явах ерөөл тавья аниа минь.
46. ss_gogo | 2009-10-15 19:33:35
сайхан аялалаа
сайн уу аниа
47. Өвлийн өвөө anjigai | 2009-10-16 13:37:22
Найзаа хайчсан бэ? ЯАгаад алга болчихов.
48. monika (зочин) | 2009-10-16 15:40:34
manai uls iim boloosoi.
49. Fairfax, VA (зочин) | 2009-10-21 04:12:29
Goyo haragdaj baina shuu. Las Vegas goyo baina shuu. Bidniig ochihod MGM Grand hoh ongotei baisan. Odoo nomin nogoonoor harsan goyo baina. Ongo ni oorchlogddog um baina daa. Bairlaj baisan Luxor, Excalibur goyo baina aa, nodnin sanagdaj baina shuu. Las Vegas-t ochson hun Grand Canyon ruu mashin rentleed 2-3 honog yavmaar um baina lee shuu. South, West Grand Canyon-d 2 honogoor ochson chini bagadsan. South Grand Canyon-ii hajuud neg jijig tosgon ih goyo mongoliin hodootei agaar, hun zon ni adilhan baisan shuu. Iluu medeelel sonirhvol holboobid@yahoo.com. Bayarlalaa Altarganiin bichleg buhend.
50. Зүггүй охин Лена | 2009-10-26 14:56:06
гадаадад аялах гоё байх аа гэхдээ нутаг чинь илүү гоёыг мартаж болохгүй шүү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.