За уншигчиддаа урьдчилаад сануулах бас хүсэх юм байна, энэ бол тив дэлхийг нэгтгэж явсан хаад эцгийн түүхээ өгүүлэх гэсэн юм биш, талын нэг тарчихсан туурга нэгт ах дүү хамаатан садангуудаа цуглуулж америк эднүүстэй барьцаад шинэ улс байгуулах гээд байгаа ч юм биш, нэг удаа ээжтэйгээ ярьж байснаа манай ээж америк авгай байсан бол яах байсан бол гэж хөгийн бодол толгойд бууж тэгээд цаашлаад халиад ээжийнхээ оронд монгол улсаа тавиад үзсийн, тиймээс өвөг дээдсийн өлгий сайхан нутгаа хаячихаад хаа хамаагүй нүүлгэх гэлээ гэж намайг загнаад байв аа, зүгээр л наргиа шүү.
Манай ээж бол яаж байна гэхээр... өвөл зун өдөр шөнө хэдийд ч хэн ч очиж болдог гэрт нь зочлох гэж би утасдсан чинь энэ амралтын өдөр Бямбаагийнхан ирнэ гээд сарын өмнө тохирцон, чи дараагийн бүтэн сайнд ир гэж байна. За гээд тэр өдөр нь яваад очлоо. Хэн ч ирсэн тогоо шанага харшуулан хоол цай хийж өгдөг ээж маань хүйтэн жүүс аягалж өгчихөөд хэдүүлээ гарч лаанч идий, хоёр блокийн цаана шинэ чайнийз буффээ нээгдсэн байна лээ энэ удаа би даанаа, түрүүн чиний оруулсан мексик рестораны хоол чинь их спайси байсан шүү гэж байна.
Тэтгэвэр нь буугаад баяжиж дээ, тэрнээс манай ээж мөнгө хадгалж чадах биш гэж бодсон чинь өнгөрсөн долоо хоногт Цэндээгийнх (тэр нь манай дүү) гурван өдөр хүүхдээ харуулаад хэдэн ногоон өгсөн юм гэнээ. Тэгээд хувцсаа сольж жийнсэн өмд, энгэр дээрээ DG (Dolce&Gabbana) гэсэн шар том үсэгтэй юүдэнтэй улаан цамц өмсөөд пүүз углав. Нүүрээ хөнгөн энгэсэгдэж уруулаа будсанаа маникюр хийлгэхгүй бол энэ хуруу хумс гэж жигтэйхэн юм болчихлоо гэх нь дуулдана...
За за болий, манай ээжид ийм "супер" эмгэний дүр огт тохирохгүй юм байна, гэхдээ утсаар хэлэхэд уурлаагүйгээр барахгүй жийнс, пүүз ээ хэмээн гайхаж би насандаа ч өмсөж үзээгүй ш дээ гэснээ өөрийгөө дүрслэв бололтой инээд алдсанаа би тэгээд америкаар ярьж байх юм уу гэсэн, юу гэж дээ ээж минь монгол хэлээрээ л ярьж таараа. Энд тэндээс цагаачилж ирсэн элдэв хүмүүс монгол хэл сурах гэж үзэж тарж байна, тэгэхгүй бол ажил олдохгүй ш дээ. Бичлэгийн гарчиг бол яахав, олон улсын нэр нь юм шүү.
Цаашаагаа ямар юм санаанд буужийна гэвэл манай жижигхэн ерөнхийлөгч цагаан ордонд сууцан бакь бакь хар залуусаар хамгаалуулаад...өө манайд чинь харууд байхгүй ш дээ, за яахав африкаас цагаачлаад ирчихээ биз, дэлхийн орнуууд монголын толгойнууд биднийг хямралаас аварна гээд горьдоод харцгаацан...хөзөрчин даалуучин мөрийчингүүд маань хүний Синга, Кореа, Макаод биш Лас Вегас, Рено, Лэйк Тахогийн казинонууд руу нисэж очоод өөрийнхөө нохойг "тэжээгээд"л, Вегасын Планет Холливууд буудалд Монголиан Гот Талент шоуны шалгаруулалт явагдаж, Беверли Хилзийн тансаг харшнууд манай элит,"шинэ монголчууд"-ын хороолол болцон, Холливуудын улаан хивсэн дээр хоргой торго намируулсан ноёд, хатад, феодлууд намбатайяа алхлаж, цорын ганц Найрамдал паркаа мартчихсан хэдэн муусайн хүүхдүүд маань Дисней лэнд болон хаа сайгүй байх Great America, Six Flags гэх мэт тоглоомын паркад тоглоцгоож галзуу оготноор нисэж байх юмаа.
Банк оф Америка юмуу Сити банкны дөч тавин давхар сүрлэг шил толин барилгууд Голомт, Анод гэхчилэн хаягтай харин тэр том байшинг дүүргэх тийм олон банкир байхгүй тул гадаадаас ажлын визээр ажиллагсад шалгаруулаад л, алдарт Алтан гүүр Энх тайвны гүүр гэж нэрлэгдээд дэлхийн хамгийн сонирхолтой байгууламжийн жагсаалтанд орчихсон, жуулчид гүүрийг болон өнгөрсөн зуунд шилийн сайн эрсийг хорьдог байснаа одоо музей болчихсон Один колодец гэдэг цуутай шорон-арлыг үзэх гэж цувж байх юм.
Шорон гэснээс конгресс парламэнт, сенат, говэрмэнт, шүүх цагдаа, гаалиас төрсөн миллионер, биллионэрүүдийг шалгаад яллаж хөрөнгийг нь хураагаад хорьдог Two well гэдэг шорон нь дүүрчихсэн, орон тоо нь онгойцон олон албан тушаал дээр бөөн өрсөлдөөн. Жил бүр явагддаг МНУ-д ажиллаж амьдрах эрх өгдөг Хөх картын сугалаанд азаа үзэх гэж дэлхий даяар бужигнаад, Калифорнид өвөл нь бороо ордог дулаахан тул манай өвгөнтийнхөн, траншейнийхан эндхийн хомлэссийнхний байрыг эзэлцэн намрын шар нар, далайн сэрүүн салхинд илбүүлсээр хуучин эздээс нь дутахааргүй хар өнгөтэй болцгоочиж. Энд гадаа гудамж талбайд архи дарс пиво уухыг хориглодог хуультайг мэддэг цаадуул чинь ундаа жүүсний сав, лаазанд юүлэхээ хүнээр юу гэж заалгахав, монголын цагдаа соёлтойм чинь агсан тавьж амьтны амгалан тайван байдал алдагдуулаагүй бол яах ч үгүй, тэгээд ч тэдэнд архиа уух гэр орон байхгүй гэдгийг мэдэж байгаа.
За энд мөнхийн хөршөөсөө салж амарлаа гэтэл хаа ч хамаагүй шигж шигдээд өсөж үржих чадвартай хогийн ургамал аятай, хөл тавих л газар олдвол амьдарч чаддаг тэд дагаад нүүгээд ирцэн, Оne hundred family гэж нэртэй мөртөө нэг сая хүн амьдардаг чайна таунаа аль эрт энд тэндгүй босгочихжээ...бла бла бла, залхуу хүрчихлээ гэм.





Сэтгэгдэлүүд:
Ама- харин тийм инээдьэй байгааз
АПАБСТ БИ УНШЧИХАААД НЭГТ ГЭСИЙН Ш ДЭЭЭ ДАРАА НЬ ТАЙЛБАРААА ХИЙСЭН БАЙХГҮЙ ЮУ ХЭ ХЭ АРАВ Ч БОЛООГҮҮЙ БНА АА МАРГАААШ БАС САМСТАГ ТЭЭЭ
Хөөрхөн сэтгэчжээ, Алтаргана эгч
ургуулаад байвал , гэхдээ болохгүй юм гэж юу байхав.
ээж их гоё , ачаа $-р хардаг болчуул тэ ..
дэмий ч юмуу? чадахгүй л байх дөөөөө.
Оюунаа- хэхэ харин тийм
Дөлгөөн- сайн сайн уу цэцэгчин бүсгүй
Раш- хэхэ би хөгжилтэй байх дуртай шүү
Vperv- хэлээд яахуу, хүний юм хүнд зохихгүй, гэтэл хүн чинь сайн муу юманд амархан дасах юм даа
Хувилгаан- хэхэ манай ээж тоглоом наадамд дуртай л даа, би хааяа цаашлуулдагиймаа
Баяраа- холливуудын одод нь манай монгол хүүхнүүд байхиймчин маазрахгүй юү дээ хө
Бялзуух- харин тийм, тэгээд ээжийгээ бид нар шиг хувцасласан гэж бодохоор инээд хүрээд болдоггүй ээ
Амраа- хэхэ тийм үү, манай монгол ёс заншилд сайн сайхан юм их олон, бас америкийнхаас ч авах юм байдгийн
Лили- тийм ээ, манай ээжүүдийн сэтгэл бүүр ч сайхан
Цасаа- хэхэ тэгээрэй,
Мэндээ- хэхэ
Амор- ургуулаад байвал ургаад л байна дөө...энд бол төлдгийн, тэртэй тэргүй асрагч хөлслөх юм чинь гээд, би нэг айл мэднэ хүү нь амралтын өдрүүдэд аавыгаа асардаг асардаг хүн нь амарчихаар,тэгээд эгч нь дүүдээ төлдөг, уг нь бодохоор адилхан ажил хийэ байгаам чинь хүний хүнд төлөх мөнгөө өөрийн хүнднн өгөх нь зөв ч юм шиг, гэтэл төрсөн эцгээ мөнгөөр асрах нь буруу ч юм шиг... бүү мэдээ
Жени- хэхэ төсөөлөхөөр инээдтэй байгааз
Obama- хэхэ та миний ерөхийлөгч биш учир чадахгүй нь, соорий, харин Элбэгдорж бол өөр хэрэг шүү
Vperv- тийм шүү, аливаа юм эерэг мөрөг талтай байдагчлан хөгжиж дэвших тутам хүний үнэт чанар бүдгэрээд байх шиг ээ
Чуупс- харин тэхх, манай ээжид огт зохихгүй байна, ээж маань хэзээ ч өө одоо битий ир төдийд ир гэж хүүхэддээ байтугай хөндлөнгийн хүнд ч хэлж үзээгүй, хэлж чадах ч үгүй хүн
Ганзо- би бас тэжг ойлгох болуу гээд эхэнд нь тайлбар бичсэн,одоо монгочуудбг нэгтгэх тийм амар юм биш байх аа, хүчин үйл нөхцөл бололцоо бүрдэж цаг нь ирвэл нэгдэж таарна, тэр нь хэзээг хэн мэдлээ, бас тэгэх шалтгаан, хэн удирдах гээд олон юм байна, энд би монгол туургатнууд, бусад улсын далбаан дор яваа нийт монголчуудаа хэлсийм шүү
Blogiinxoo 2 jiliin oid zoriulsan bichleg baidaggui ee,za yamar ch bsan 2 jiliin oin mend! 02-10-09.
Vperv- тийм ээ эдний эдний бие даасан эрх чөлөөт байдал атаархмаар, эдэлж хэрэглэж байгаа нь ч гэсэн, гэхдээ манайхан үр хиихэд эцэг эхийг халуун холбоогоороо дүүрэн байх юм даа
Хувилгаан- жа одоо гүйгээд очъёоо
Ловер -хэхэ
Ашита- удаан үзэгдээгүй хүн явж байх чэн, уг нь олон зуун жилийн өмнө ийм нэртэй улс байж билээ
Херо- хэхэ мөрөөдөхөд мөнгө иөлөх биш, гэхдээ тэр 2070 кино шал өөр утгатай л даа
Хилдэ- харин тийм , зохихгй юм олон байнөө,
Жиргээ- хэхэ ээж яахуу дээ, бичлэгийн санааг өгсөн хүн...ойн мэнд хүргэсэнд баярлалаа, одоо хөгшрөөд тэтгэвэрт суух гээд төрсөн өдөр мөдөр хийхээс жаахан ичээд байнаа хэхэ, харин байж байвал 5 жилийн ойгоо л нижгэр тэмдэглэе
neeree mongol iim bolchyyl ch kkk bi dunguj 2uduriin umnu ytasaa ynagaad delgetsiin hagalchihsiin,, tgd today zaw garhaar n insurance-ryygaa yarih getel ytasiin meddeggui,, ytasnii company-iinha customer service ryy asyychij bgan,, tegeel insurance ryygaa zalgajiihdaa bodjiisiin,,,
mgld customer service gej bdg bol saihanaaa,, aa tgl customer service-g chin yu gej heleh yum bol gesen shuu yum bodood l
za ter yahaw ta sain biz??
Сэтгэгдэл үлдээх: