Америкт ирсэн анхны дурсамжаас

Харавсан сум мэт өнгөрөх цаг хугацааны эрхшээлд насаа үдэж буй хүн бүрд  заримдаа олон жилийн өмнө болж өнгөрсөн хирнээ өчигдөрхөн мэт тодоор ой тойнд хадгалагдан үлдсэн дурсамжууд байдаг. Төрж өссөнөөс минь тэс өөр, төсөөлж ч мэдэхгүй харь оронд хөл тавьсан анхны өдрүүд  одоо ч  сэтгэлд дүрслэгдэж тэр үед юу бодож, мэдэж, ойлгож байснаа дурсахад сонирхолтой санагддаг юм.

Хувь заяаны эрхээр хүний нутагт амьдарсаар хэдэн жилийг ардаа үдэж одоо өөриймшөн дасаж дээ. Дөнгөж ирээд олон юмыг гайхан алмайрч учрыг нь олох гэж асууж лавлаж, өндөр үнэтэйгээс аваад  өдөр тутмын хэрэглээний дэлгүүрүүдийн барааны үнийг долларын ханшаар үржүүлж үзээд монголтойгоо харьцуулан заримдаа дуу алдан толгой сэгсэрч явсансан.

Дэлхийд данстай газар орон бүрийн цагаач цугларч түмэн хэлийн амьтан холхисон энэ оронд хүний л амьдралд байдаг сайхан муухай бүхэн холилдон оршино.   Манай үйлчилгээний газруудад илт ажиглагддаг хэн нэгнийг өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн, царай зүсээр ялгаварлах байдал огт үгүй харин ч хэрэглэгчээ хүндэтгэн харьцдаг  нь тун ч сэтгэлд нийцэж билээ. 

Ирээд удаагүй байхдаа нэг дижи камер авав. Гэртээ ирээд задлаад заавар номыг нь уншиж байтал программ бүхий нэг сиди байх ёстой нь алга байлаа. Гурван зуун доллараар авсныг хэлэх үү, яаран буцаад дэлгүүр рүү гүйж явах зуураа битүүмжийг нь задалчихсан юм чинь итгэхгүй дээ, одоо яана гэсэн бодол толгойд эргэлдэж байв. Очоод худалдагчид хэлтэл хайрцгийг нь авч үзсэнээ  эргэж цаашаа ороод цаасан ууттай сиди авчирч өгснөө танд төвөг удсанд уучлаарай гэсэн нь   ийм нөхцөлд яаж харьцах, юу хэлэхийг нөгөө л монгол маягаараа төсөөлж явсан миний санаанаас гардаггүй юм.

Америк орны хүчирхэг хөгжил, хүний төлөө үйлчилгээ, дэлхийд гайхагдах агуу бүтээн босголт гээд энэ орны тухай сайн сайхнаар бичсэн олон бичлэг блогт минь бий. Гэхдээ энэ бол диваажин биш ээ. Бүх юм мөнгөөр хэмжигдэж, чадалтай нь сэхэж чадалгүй нь мөхөж байдаг ширэнгэний хатуу хууль үйлчилнэ. Тоогоо алдсан эд баялаг, хөрөнгө мөнгөтэй баячуудын  тоймгүй тансаг зугаа цэнгэл, орох орон оочих аягагүй гудамжинд толгой хоргодон өдөр хоногийг өнгөрөөх ядуусын амьдрал зэрэгцэн оршдог.

Хэдийгээр хатуу чанга хууль дүрэмтэй, тэр нь цаасан дээр биш амьдралд хэрэгждэг ч гэлээ   энд дэлхийн аль ч өнцөг буланд гарч байдаг аймаар жигшмээр гэмт хэргүүд, аллага хүчирхийлэл өдөр болгон шахуу л дуулдана. Дэлхийг түгшээж буй хар тамхи, хүн худалдах гэмт хэргийн бүхэл бүтэн сүлжээнүүд ажиллаж бүлэглэл хоорондын мөргөлдөөн байнга гарч байна. Зарим залилан мэхлэгч, авилгачдын үйлдэл нь олон улсын хэмжээнд хүртэл нөлөөлж түүхийн хар хуудсанд нэрээ үлдээсэн байдаг.

Хүний орчлонгийн бүх л үйл сайн муутайгаа зэрэгцэн оршдог  энэ орноос би сайн сайхныг нь, үлгэр жишээ болохыг нь, хийж бүтээсэн гайхамшгийг нь бичих дуртай. Миний бичлэгийг уншсан зарим уншигч тэр газрыг очиж үзлээ, тийшээ явлаа гэж сэтгэгдэл үлдээснийг харахдаа нэг хүнд ч болов санаа өгч байгаадаа баярладаг.   Бас уншигчдынхаа бичсэнээс мэдэж ойлгож авсан юм ч цөөнгүй.

За  баахан хадуурав, одоо америкт өнгөрөөсөн эхний өдрүүдийн дурсамжийн хэсгээс хуваалцъя. Онгоцны буудлаас гараад давхиж өнгөрсөн зай завсаргүй машин цуваастай Бэй бридж, хөл хөдөлгөөнт Сан Франциско хот, анх удаа нүдээр харсан хэмжээ хязгааргүй далай гээч их усны тухай урьд нь бишгүй бичсэн тул энэ удаа дахиж нуршаад яахав.


Аль ч хотод байдаг эм хүнсний Лонгс Драгс хэмээх том сүлжээ дэлгүүр бол миний хамгийн анх орж үзсэн америк дэлгүүр. Энд дэлхийд нэртэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн, эм бэлдмэл витамин, архи дарс чихэр жимс, ариун цэврийн бараа, өрдийн хямдхан цүнх гутал шаахай хувцас ч бий. Зарим нь 24 цагаар ажиллана. Эмчийн бичгээр эм олгодог, бас үйлчлүүлэгчид зөвлөлгөө өгдөг эмийн тасагтай.  Хямдрал зарласан цагаар нь эдний виног мөн ч их авч уусан даа.

 

Энд анхны наймаагаа хийж монголын найман шаргын валютын захаас  солиулж авсан зуутын ногоон дэвсгэртээ задлуулж билээ. Шал өөр хотод буудалласан хирнээ яагаад ч юм Сан Францискогийн газрын зураг авсан нь миний амьдралд энэ хот чухал үүрэг гүйцэтгэх  байсныг зөгнөсөн ч юм бил үү, бүү мэддээ. Хаа нэг газрын хаягийг эрж байнга эргүүлдэгээс өнцөг булан нь элэгдэж үрчийсэн энэ хотын зураг одоо ч анхны тэр өдрүүдийг сануулан шүүгээний шургуулганд хэвтэж байгаа. Ирээд хоёр хоноод л ганцаараа Сан Франциско орж оросын ажил олж өгдөг агентлаг байрладаг  Клемэнт ба 6-р авенью руу очих санаатай хөлд хөдөлгөөнт Маркет гудамжны Паулл буудалд метроноос буугаад  зүг чигээ олохын тул энэ газрын зургаа дэлгэн салхинд дэрвүүлж зогсоог маань харсан нэг хүн дөхөж ирээд  хаашаа явахыг маань асууж зааж өгч билээ. Тэр олон дотор над шиг газрын зураг дэлгээд зогсох хүн  байж л байсан. Дэргэдэх хөх өнгийн хуванцар самыг 3 доллар 50 центээр чухам голоо цохин байж худалдаж авсан нь одоо ч үүргээ гүйцэтгэж хэдэн хялгасыг маань "командлаад" байж л байгаа. Голоо цохидгийн учир нь монголд бол их үсрээд зургаа долоон зуун төгрөгөөр авчих нэг муу сам доллараа төгрөгт шилжүүлэхээр бараг 4000 болчихоор нь тэр. Самаа хаячихсан хүн одоо авахгүй гээд яахав, ядаж урт үстэйг хэлэх үү

 

Би тавдах өдрийн 5 цагт  Шанхайгаас нисээд тавдахь өдрийн 12 цагт Сан Францискод буусан хүн.  Эхний хэд хоног цагийн зөрөөнөөс болж өдөр нь жаахан ядарч нойрмоглоод шөнө болохоор босоод суучихдаг маань долоо хоноод л больсон. Ирснийхээ маргааш ойрхон гудамжаар явтал гарааж сэйл гэсэн зар олж үзээд айлууд гараажаа зардаг юм байх гэж ойлгосон нь тэс өөр юм байж билээ. Хүмүүс амралтын өдрөөр гэрийнхээ үүдэнд илүү хэрэгцээгүй эд хогшил, хувцас хунар, ном гэх юмаа маш хямдхан зардагийг ингэж нэрлэдэг юм. Үүнийг манайд хэрэгжүүлдэг бол зүгээр санагддаг.

 

Хоёр найзтайгаа явж байгаад энэ гүйдэг шатан дээр зургаа авхуулав. Монголд тэр үед бараг байгаагүй болохоор их л сонин санагдсан юм байх. Дараа нь зургаа угаалгаад үзтэл зүгээр л шатан дээр зогсож байдгийн, гүйж байгаа шат яаж зурган дээр харагдах билээ гэж зөндөө инээлдэцгээж энэ талаар дурсахдаа ихэд ичдэгсэн.

 

Гудамжаар явж байхад ийм анхааруулга зөндөө таарна. Монголд  машинаа тавих газрыг зогсоол л гэхээс паркална энэ тэр гэдэг байсан биш, эхлээд гайхдаг байлаа. Парк гэдгийг наанадаж  Найрамдал парк, цаанадаж цэцэрлэгт хүрээлэн гэж төсөөлдөг байсан мань энэ анхааруулгыг юу гэж ойлгодог байсныг та бүхэн гадарлаа биз дээ.

Алс хөдөө сумын төвөөс гарч үзээгүй хүн нийслэл хотод анх ирээд ямархуу сэтгэгдэл гайхашрал төрдөг шиг л эхний үеийн хэд хоног өнгөрсөн. Одоо бодоход инээдтэй хөгжилтэй, хөглөж будилж "соёлын шок"-онд орж явсан тэр өдрүүдээ дурсахад дотно санагддагаа. Уншигчид та бүхэн ч   өөрсдийн анхны  "гадаад" өдрүүдэд тохиолдсон дурамжаасаа хуваалцана биз дээ.

 

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2009-09-24 02:11:01
Сайн уу? Сайхан хот шүү.
2. apabst | 2009-09-24 02:42:30
за бодож байгаад дурсамж бичнээ...
3. Жиргээ | 2009-09-24 02:44:28
3-t
4. Жиргээ | 2009-09-24 02:49:45
za baiz, anxnii paktuudaa bichixeer onigoond orchix geed bdag....
iimd busdiin adil medeej mongol mungunduu orluulj uzex,bux l yumiig Mongoltoigoo l xaritsuulj bodoj baisaan.
5. Жиргээ | 2009-09-24 02:53:24
Tanai orond ochood anx xuglusun tuxaid gevel, tomooxon parkad ochood xaluutsaj, umduu tailaad suuchixsan chini naiz xuuxen maani zunduu sandarsan, uur chini...
6. Жиргээ | 2009-09-24 02:55:29
za yamar ch baisan anx gadaa tagtan deer lav l yum xataaj baital, salxind nuguu xaalga xaagdaad, bi 5 tsag garui nutsgen suusan yum bnadag, ene minii gaaguu joke shuu...kkk
7. Мөөг | 2009-09-24 03:03:22
Америкийн иргэн болоод хэр удаж байна даа. Миний мэдэхийн ямар ч байсан 2 жил блог хөтлөж байгаа. Анх өөрийн чинь блогыг уншаад би ч гэсэн блог нээдэг хэрэг гэж бодоод нээж байлаа.
8. Мөөг | 2009-09-24 03:06:14
2007 оны 10-р сарын 2нд анхныхаа бичлэг оруулж байсан юм байна даа та. Харин би 19нд юм байна.
9. Мөөг | 2009-09-24 03:08:46
Гүйдэг шатаа гэж. Хэзээ Монгол руугаа буцах вэ? Нутагдаа очоод таныг Инженерийнхээ сайхан ажлыг англи хэлтэйгээ хослуулаад сайн ажил хийх байх гэж боддог шүү. Хурдан монгол руугаа явахсан.
10. delgeen | 2009-09-24 03:10:26
xi xi xi neeree yamar ix vnetei sam be ene chini xi xi xi xi xi
11. zochin (зочин) | 2009-09-24 03:12:46
hugjiltei l yum, bi anh amerik-t ircheed bas yumni uniig zaaval mgl tugruguur shiljuulj boddog baij bilee,hunsnii delguurees saving card avchaad, walmart-s bas avah geed neheed zogsoj baisnaa bodohoor ineed hureed bdiin, ugaasaa hayamdraltai delguurees nemj sale avah geed ain, bas jijig sajig huvzasaa ugaagaad tagran deer tavizan bsan chin roommate maani arai l uhaan aldaad unachaagui, mexico avgai nar l ingediin geed, ichij uheh shahav chi mini, hamgiin ih gaihashruulj bsan zuil gevel hurdnii zam l bn da.
12. Монгол Зон | 2009-09-24 03:16:50
za nadad hariu bichih dursamj baih bish, harin chiniih sonin bailaa. ugaasaa ch chambai bichdeg huuhed dee,
13. urtayan (зочин) | 2009-09-24 04:42:17
ankh Sweden-d buuj baikhad gadamj talbai bukhniir bur autobusnii buudliin sandal suudrevchiig, baishingiin deevriig khurtel savandaj ugaasan ( bur namaig irne geed zoriudiin)um shig saikhan sanagdaj baij bilee, Finlandad tuv talbaigaa savandaj tusgui shoiztoi mashinaar ugaaj baikhiig kharsan geed sonin almairsan um ikh vii,
14. Oyuna | 2009-09-24 04:50:15
хэхэ хөөрхөн дурсамж байноо гэж....

уудаг ус л хэцүү одоо ч хэвээрээ...гэхдээ ирсэний дараа ус худалдаж авч ууна гэхээр санаанд ордгүй байлаа... одоо бол крантнаас ууна гэхээр санаанд үл багтна
15. blogtoihun | 2009-09-24 06:55:02
Чи ёстой хөөрхөн шүү, ямар утгаараа гэвэл яг үнэн бодит амьдралыг нүдэнд харагдтал хүүрнэдэг юм.

Тэр сам их хөгжилтэй сайхан санагдлаа... нээрээ л тийм шүү дээ.... арай л нулимс гарсангүй...

Анх би хорин нэгтэй япон оронд ихийг сурах хүсэл тэмүүлэлтэй хөл тавьсан билээ, Бээжингээс нисээд анх Токио хэмээх хотод хөл тавиахад намайг тосох хүн маань таарсангүй, тэнд ёстой л хэн ч биш гэдгээ мэдэрч( ядаж яаж утсар ярихаа ч мэдкү сургууль ба элчин сайдын яамны хаяг утасны дугаараа л харан) уйлах гуних үед нэрийг минь бичсэн цаас барьсан хүн ирж тосоод анх метронд суухад тэр үеэс өмнөх тэр нь миний диваажин гэх мөрөөдөл өөрчлөгдөж байж билээ..

Удалгүй метронд сууж дугуйгаар хичээлдээ явна, тэр үед эхнэр нь хүүхдээ тэврээд зогсож байхад эр нөхөр нь хээв нэг сонин уншаад хажууд нь сууж байх, бас өглөө эртээ бүх хүүхнүүд тэнд л нүүрээ будна зарим нь унтана, зарим нь хоолоо иднэ, хэн нь хэнтэйгээ ч ярихгүй ямар хүйтэн харгис нийгэмд ороод ирэв дээ гэж уйлахдаа уйлж л явлаа...
Тэнд хэнч надад туслахгүй... би өөрөө өөртөө эзэн байхыг тэр нийгмээс л , тэр орноос л сурсан юм...
16. LuZa | 2009-09-24 08:38:56
Хэдхэн сарын дараа буцлаа даа
Тэр үед эхлэлтэй өрнөлтэй төгсгөлтэй нь бүгдийг ингээд бичнээ
17. Nini | 2009-09-24 08:44:02
247 дахь бичлэг байна. Бичлэгүүдэд чинь хайртай
Алтаргана эгч ээ, сайхан дурсамж байнаа...

Тэгнээ... зав зай гауул гадаадад төрсөн дурсамжуудаасаа хуваалцана аа...

Гэхдээ миний дурсамж гэж элгий нь авсан паянгууд л байдийм дөө... хөхө
19. ss_gogo | 2009-09-24 08:50:27
сайн уу аниа
тэр шатан дээр тэгээд
таны зураг байхгүй байн шд эсүүл би харахгүй байна уу аа хэхэ
20. dosu | 2009-09-24 09:27:12
hehe bi sayahn l hiliin dees alhaj enchee irsen huun anh tokyod buugad naiziinhruugaa bus-r yavjiihda tokyog chini ihl saihan unduur undur baishinguuud zam daguu yaraigaal bjiidag gesne oilgoltoi bsan chini hurdnii zamaar ni yavsna negch tiim undur siahan baishin haragdahgui danl nogoon modnuuud turul zuileeree goyo zastsan bgaag ni harad ih gaihsan shde hehe bas ter zamiin temdeglegeenuud ih taalagdsna
21. Эмбий | 2009-09-24 11:17:53
соёлын шок гэж хэцүү юм байна аа. хэ хэ би ч жаахан хүүхэд хөглөж л явлаа
22. 5nbuudal | 2009-09-24 12:08:56
bi ch bas anh ongotsnii buudal deer buuj baihdaa aij baisan tosoh hvn maani irsen bolow uu baihgvi bol haygaa sain medehgvi dee geel aigaal daraa ni vilchilgeenii gazraar yawj baihdaa hvmvvs uymiig duraaraa vzej baigaag gaihaal hudaldagch ni zagnah baih gej bodool odoo dastsoon hereglegch bol haan gej haritsaanii soeliig mongold joohon newrvvlmeer l sanagddag uym
23. urnaa (зочин) | 2009-09-24 12:17:34
хэхэ нээрээ хэцүү байх даа гадаадад амьдрах би чинь амьдралдаа эрээн бээжинг тооцохгүй бол ганцхан удаа сингад 2 сар болж байсийн тэр үед чинь юун тэр улсын гоё сайхныг харах 2хон сар байна гэдгээ мэдсээр байж гэрээ санаад үхэх гэж байсан шд. хүмүүс нь хятадаар ярихаар нь уур хүрээд амыг нь таглаихмаар санагдаад байгаан бишүү. тэгээл монголдоо ирсний дараа л нээрээ синга их гоё шүү гэж бодсон тэхдээ монголоосоо уйдаагүй ээ хайртай. одоо мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээр гадаад явах санаатай тэхдээ л бараг бодохоор аймаар санагддаг ээж байхгүй хэнийг танихгүй хэцүү байдалд ороод уйлаад ярих найз минь ч байхгүй гэж бодохоор аймшигтай. тэхдээ би өөрөө сайн болж байж л Монголдоо сайн юм хийнэ гэж боддог болохоор өөрийгөө хөгжүүлнэ дээ. би нээрээ таны бүх бичлэгийг уншдаг шүү тэхдээ сэтгэгдэл бараг бичдэггүй л дээ. блог нээгээд бичлэг хийх гэхээр гоё гоё бичдэг хүмүүсийн хажууд инээдтэй юм болох байх гээд одоо хүртэл бичдэггүйн тэгэж байгаал анхны бичлэгээ хийнэ дээ. за дахиад олон гоё гоё бичлэг хийгээрэй
24. Дон Кихот | 2009-09-24 13:54:01
хэ хэ
25. Hilde | 2009-09-24 14:21:19
олоон жилийн өмнө одоо байгаа газар луу нисэж байлаа.. буучаад дараагийн нислэг хүртэлх 4 цагийг онгоцны буудлын шилэн цонхны тавцан дээр үүрэглээд л сууж байсан нь саяхан юм шиг санагдахын. Энд ирээд хамгийн анх нүдэнд содон сонин туссан зүйл гудамжинд зоолттой байх тамхины автоматууд байсан юм байна. Тэрийг хараад монголд ийм автомат нэг шөнийг бүтэн үлдэж өнгөрөөж чадах байсан болуу гэж бодогдож байсан хэ хэ хэ...
26. pinkrose | 2009-09-24 18:32:21
Сайхан дурсамж байнаа...Би анх очсон газрынхаа хэл усыг ч мэдэхгүй явж байсаан...Тэглээ маргааш нь зах гарч гал тогооны юмаа цуглуулж байлаашдээ,,,хэлээ мэдэхгүй ч тэр тэр гэж зааж байгаад ойр зуурын юмаа цуглуулчаад зам гарахдаа хальт машинд мөргүүлчив...гэхдээ аяархан мөргөсөн л дө...2 гартаа тортой юм барьчихсан байсан би өвдөг сөгдөөл унаад босч ирэхдээ ямар ч хувиралгүй байлаа хө...Ойр хавьд байсан хүмүүс гайхаж хараал, жолооч нь бууж ирээл юм асуугаад байгаа бололтой...Би аа ч байхгүй байсан болохоор бас тэднийг гайхсан харцаар харчаал тортой юмаа аваал цаашаа яваад өгсөөн хихи...байрандаа очоод харсан чинь өвдөг бага зэрэг шалбарсан байснаас биш сүртэй зүйл болоогүй э...тэнд байсан дурсамжаас энэ л хамгийн сэтгэлд үлдсэн нь юм шигээ
27. Lily | 2009-09-24 18:35:57
dursamj goyo bichleguud goyo shoo, unshihad. thanks
28. chimgeeitgel | 2009-09-24 18:41:34
saihan durtatgal bn. bi anh europed ochij bhdaa ih l hugjiltui uls ymdaa gej bodoj bsnaas bish buh ymg ni gaihaad soyoliin shok bolson uu sanahgui bhn.
bi neeree balai zolig ve gsnshuu ym bodloo hehe.
29. amor | 2009-09-24 21:13:26
аягүй гоё энгийн шүү энэ Алтаргана.
анх японд ирэнгүүтээ компаниас мөнгөн урдчилгаа 30.000 иен өгөнгүүт нь талыг нь бас түрийвчинд үлдсэн цөөн монгол төгрөгтэй дугтуйнд замд хаа сайгүй байдаг шуудан постонд хийгээд монгол руу явуулчихаж билээ.
яг л очиж харагдаач! одоо хүртэл бодоод байдгийн, хаа хүртэл дугтуй явсан бол замаас нь хэн авсан бол гэж хэхэхэ.
30. altargana | 2009-09-24 23:18:46
Жулиа- тийм шүү сайхан хоть би дуртай
Апавст- тэгээрэй биёээрэй
Жиргээ- хэхэ нээрээ зарим нь онигоо ихтэй шүү, чи нээрээ...өмдөө тайлаад байхдаа яахуу дээ, хэхэ би бас гарахдаа цоожоо салгалгүй гараад хаалга түгжиж шөнө болгож байгаад жорлрнийн цонхоор орсон, өдөр хүн харвал цагдаа дууддаг гэхэр нь айгаад...
Мөөг- аниа нь Монголын улсынхаа иргэн ш дээ, энд ирээд анх их хэцүү гэр орноо санаад гуниглаж явснаа бодвол өөриймсөж гэсэн ухаантай. Монголдоо очно доо
31. altargana | 2009-09-24 23:28:55
Дэлгээн- хэхэ дөнгөж ирснийг хэлэх үү авахаас өөр аргагүй дээ л авё билээ, дараа нь мэдсэн ёинь зөндөө хямдхан хужаагийн, мексикийн, бүх юм нь 99 цент эсвэл 1 доллар байдаг дэлгүүрээс сам мэтхэнийг авё болох л байсан байна лээ
Зочин - хэхэ би бас ирээд барааны саван сураглаж үзсэн гэжаагаа. Апарментын угаалгын зоос хийгээд угаана гэхээр харам санагдаад бас ганц хоёр удаа нууцаар балкондож үзсэн,
Чабу- дандаа гадаадад явж гахай шувуу идээд цочроо нь гарсан хүн аргагүй байхөө хэхэ
Уртаян- тийм ээ цэвэрхэн...анх том дэлгүүр гудамжинд газар сууж байгаа хүнийг хараад гайхдаг байлаа, одоо их ядарсан бол өөрөө суухаас ч тоохгүй,хувцас муухай болдоггүйм
Оюунаа- би ЛА-д байхдаа ус худалдаж уудаг байлаа, харин энэ хавийн ус их цэвэр тэр байтугай америкчууд нь буцалгахгүй шууд крантнаас уудаг. Би тэр ундны усны эх үүсвэр болох нуурынх дэргэдүүр зөндөө явж байсан, маш цэвэр байгалийн ус гэнэ лээ
32. altargana | 2009-09-24 23:35:31
Блогтой хүүхэн- чи тэгвэл эрт гэрээсээ гарчээ, нээрээ эхний үед уйлах урам хугарах үе бишгүй л гарч байлаа. Зан заншил хэл усыг нь мэдэхгүй харь оронд хэцүү шүү, гэхдээ жааан удаад ичиж зовохоо болиод зориг орж гар хуруугаа оролцуулан юм асууж лавлаж буруу зөрүү ч хамаагүй, дотроо энэ хужаа хүүхэн будилж байна гэнэ биз ямар монгол гэж мэдэхийн биш гэж бодцон, хэхэ
Луза - тэгээрэй чи сонирхолтой бичдэгюм чинь
Мядөөг- тийм үү баярлалаа , хэд дэх бичлэгээ мэдээгүй л явж байна, шинэ блогчин байхдаа тоолдог одоо зуу хүрлээ гээд л баярын бичлэг хийгээд л
Бялзуух- тэгээрэй бичнэ шүү, гэхдэ гадаадад хөглөсөн хүмүүсийн паян их гоё санагддаг юм
33. altargana | 2009-09-24 23:43:21
Гого- сайн дүү сайн уу, хэхэ нээрээ зурган дээр хөдөлдөг хөдөлөдөггүй адилхан л гарна ш дээ, инээдтэй шүү
Досу- хэхэ би ч бас америкчууд өндөр байшинд суудаг их гоё хүмүүс байдаг гээд киноноос төсөөлцөн, тэгсэн намхан хаусууд, бүдүүн тарган хүмүүс...
Эмбий- нээрээ ч мэдэхгүй үзээгүй хараагүй юм их гарч байлаа, анх метронд суух билетээ автоматаас авах гэж, авсан хойноо орох гэж, баахан мунгинаад ороод буруу чиглэлд суухаа шахсан ш дээ
5буудал- харин тийм дэлгүүрт юм үзэж байснаа хаа ч хамаагүй орхичихоор загнах байх гэж айгаад буцааж байранд тавьдаг байж билээ, хүүхдүүд бол дэлгүүрт тогдоомоор нь тоглоод байлдаад байхаар гайхдаг байсан, манайд тэгвэл хөөгөөд гаргах биз
34. altargana | 2009-09-24 23:51:46
Урнаа- хэхэ тэгдгийн, эхлээд гэрээ санана, уйлна уйтгарлана, удаад ирэхээрээ тийм зав ч үгүй дасчихдаг юм билээ. Блогоо нээгээд бичихгүй юу, хүнийг дууриах албагүй өөрийнхөөрөө бич, сонирхолтой бичвэл тэр дороо л уншигчидтай болно
Хэлтэрхий- хаха
Хилдэ- гудамжны автоматууд нээрээ монголд тэсэх бол уу, мөнгөний ундааны тийкэтний...
Пинкрооз- харин дэлгүүр нь дандаа өөрөө үйлчилдэг болохоор хэл хэрэггүй ороод л юмаа аваад л төлөөд болоо амар юм билээ. Манай нэг найз бас машинд мөргүүлээд зүгээр босоод явчихан, бараг зугтаасан гэдгийн, одоо тэр жолоочоос мөнгө нэхдэг байж өгч л таарах байсан гээд инээдгйин
35. altargana | 2009-09-24 23:56:01
Лили- баярлалаа,
Чимгээ- хэхэ чи ч тэгвэл догь байжээ, яалтгүй мэдэхгүй юм гараад ирэх юм байна лээ
Амор- хаха наадах чинь харин шилдэг паян байна, мөнгө шуудангаар явуулаад байдаг айн. Би монгол руу зурагтай захиа явуулсан чинь алга болцон, гайхаад яасан юм бол миний зураг хүнд хэрэгтэй биш дээ гэсэн чинь америкаас ирж байгаа болхоор нь мөнгөтэй байх гээд хүн авцан байх гэцгээсэн, манай монголын шуудан гэж албан газар дээр аваачаад хэн нэгэнд нь өгчихдөг юм чинь
36. angelic_universe | 2009-09-25 00:10:19
Гадаадад яюаагүй би нь яахуу аниа........
Сайхан дурсамжууд байна
37. molor | 2009-09-25 00:19:05
Миний хувьд бол хүний газарт амьдарна гэдэг санаанд багтамгүй л зүйл санагддаг. Заримдаа гадаадад байгаа монголчуудынхаа эр зоригийг биширдэг шүү, үнэндээ
38. Scion (зочин) | 2009-09-29 00:22:58
Dongoj gazardaad ariun tsevriin oroo orson um. Garaa ugaah getel yamar neg erguuldeg krant baidaggui, busad humuus garaa ugaachihaad garaad yavchih um, namaig l guigeed ochihoor us ni zogschihood, erguuleh um haigaad olohgui bolohoor ni tsohij hurtel uzeed, tegsen chini garaa tosonguut us ni gardag baij taarsan. Ajild orson anhnii odor jeans omsloo geed ger luugee yavsiin. Oirhon l baih shig bolohoor ni alhchihsan chini toorood suuldee gantsaaraa uilaad zamiin hajuugaar alhaj baisan neg avtuus irj zogsood jolooch aimaar orovdongui harsnaa chi haana ochih um geed, neg um haygaa helj eeljee duusgachihsan joloochtoi avtuusaar ortsniihoo uudend buulguulsan sh dee. Bas ursdag shatnaas aigaad userch orchihood, userch garchihaad l, odoo ch bas jaahan aigaad bdag sh dee.
39. Сайн байцгаана уу (зочин) | 2009-09-29 01:51:32
“Та өөртөө тохиолдсон явдал эсвэл амьдарч буй нийгмийнхээ талаар мөн үзсэн харсанаа бусадтай хуваалцая гэж хэзээ нэгэн цагт бодож байв уу“

За энэ бол зүгээр манай сайтын лого ч гэхиймүү тийм зүйл байлаа. Мэдээж та нар үзсэн харсанаа бусадтай үргэлж хуваалцаж байдаг улсууд.Та нараас нэг гуйх юм байна.Хаяа манай сайтад ганц нэг зүйл оруулчихаж байгаарай гэж,
кстати бичсэн зүйлүүдийг чинь үргэлж уншдаг шүү! таалагддаг уважуха! Алтаргана!
40. Сайн байцгаана уу (зочин) | 2009-09-29 01:53:14
O L U U L A A . N E T
41. erhtsas | 2009-09-29 03:26:47
Хамгийн анх энд ирчихээд зүг чигээ ч мэдэхгүй байтал танил эгч MRT- дээр хүрээд ирээрэй, тэнд би чамайг хүлээж байя гээд гараад явчихсан. MRT гэдэг нь юу ч болохыг мэдэхгүй байж нэрлэхэхдээ за л гээд хэлчихсэн. За тэгээд цагийн дараа гарлаа, MRT гэдэг нь чухам юу болоод, хаана байгааг ч мэдэхгүй тэгсэн хирнээ бас хүмүүсээс асуухгүй, хэ хэ хэ тэгээ алхаж явтал азаар нөгөө аниа маань өөдөөс ирж таарсан. Сэтгэлд баяр баясгалан мэдрэгдсэн ч аниагаас MRT гэж юу болохыг бас л асуусангүй. Нилээн байж байгаад охиноос нь ( 5 настай ) чи MRT гэж мэдэх үү, хаана байдаг юм гэсэн дүү охин Метроны буудлыг заадаг байгаа. Одоо бодохоор л инээд хүрээд байдаг юм.
42. chimgeeitgel | 2009-09-29 11:17:21
shine bichleg oruulj uu gd shagailaa. naizaar holboloo altarganiigaa hehe.
43. dbb (зочин) | 2009-09-29 14:59:36
Сайхан бичлэг байнаа. Илүү илүү
44. Өвлийн өвөө anjigai | 2009-09-30 10:44:12
Гүйдэг шат ёстой хөгжилтэй байлаа.
45. Мармелад | 2009-09-30 16:11:45
45д
46. Опал | 2009-10-01 08:56:55
hehe bi ch anh ireed neg shyydan yawyylah geed shyydangiin drop hiideg hairtsagiig yaaj ongoilgohoo medku angaij baahan zogsoj bilee hehehe,, odoo bodhoor buur ineed hureed bdin,, bariuliin tat gsn chin doosh n bish n deesh n l tatkaad zutgeed bj bilee
47. Ganzo (зочин) | 2009-10-01 17:04:10
Цахилгаан шаттай хэсэг их хөгжилтэй юм. Зураг авахуулахын солио нээрэн хөдөлдөг юм байналээ, хэхэ.
48. *САЙХАН САНАА* | 2009-10-01 17:15:22
хэхэх.. эгээ ингээд урсгаад гоё бичдэг шүү.. одоохондоо муу дүү нь эрээн явж соёлын шоконд орохсон гэж мөрөөдөөл суужээнэ доо..
49. kkk (зочин) | 2009-10-02 06:00:24
Gants onigoogoo bichchii yadiin tee,

10 jild baihad hicheeliin dunduur garch bie zasah bol bagshaas zovshoorol avdag tee... manai angi l lav tegdeg baisan yumdag...

End ireed l hicheeldee suuj bailaa, professor lecture unshaad l... tegsen minii shees hureed, tevchdeggui...

Garaa orgood l...tegsen prof bolon busad oyutnuud namaig hicheeltei holbootoi asuult asuuh gej baina gej oilgoson yum shig baigaam...

---Can I use a restroom? geel avaad hayatsan chin... nir hiitel ineelddeg baina sh dee...

Prof neeh sonin harsanaa...tolgoigoo dohitson naasan....
za za, tsaash n' bitgii hund yariarai)

gesnees Alt egch sain biz dee!!!
ajil torol tavlag biz dee!!!
Bie haa dangi uu?
50. kkk2 (зочин) | 2009-10-02 08:48:34
application deer sex gej baidag daa, tegsen manai nukhur 5-6 geed ard ni week/doloo khonogt gekh gesen medekhgui bolokhooroo (7 day) gesen gedeg. unendee 2-3 l daa, gekhdee bas sanaa ni zovoo biz, daraa ni surguulias ni teriig ni uurt ni shuudandsan baisan, kkk
51. edda (зочин) | 2009-10-02 09:01:25
hi saihan bicheg bnaa uuriin erhgui huuchnaa bodloo.san-n bart-nd anh udaa suugaad zogsoh bolgond ni mongolia geed heleed bgaan um shig sanagdaad buur gaihaad rm-s asuuj tataj unj bilee chi anzaarsan uu ter ugiig hehe
52. nekee | 2009-10-02 10:08:44
harin bi 7 nastaidaa soyoliin shokond orj baisiin bna .torohdoo ch uzeegui bagiin baituhai shumiin tobluu araasaa tulhuulen baij surguulid orsiimdag.(gertee torsiim genelee)
tenger bagandsan punznuud(1yumuu 2 dabhar tsarai muutai tsoohoon baishinguud )
teer ondoroos yu yugui unaad ireh gj baigaam shig 15 nii sar shig gereltei zuils(booronhii tom abjurtai gerelnuud baisiimaa)
dotor dabchduulsan ondor shurgaagan hashaa (ene bur sanaanaas gardagguin geree toiruulj iimiim baridag ni yajaagaan bol geel aimaar gaihdag baij bilee. )
iim olon hun huuhed bas baidagaa geel(90 garui l huuhed 3 bulegt orsiim bilee) yernol dabchdaj baisandoo(bi chini alslagdsan hodoonii, hun ch tsoohon yabdag hagas zerleg huuhed baisiim chen.ter yed hodoonii ail tsoohon bailaashd)
tegeed egnuuleed ondorlchihson chuluu ood molhoj bailaashd (ter ni ug ni shat yum arshaa unachmaar sanagdaad baisiim shig baigaan)
aa tii manai ah nadaas 2 ah maniigaa boduul soyold nebtersen hun sumiin tobiig taniltsuulahiim bolloo(teneh gej baigaan)
teel chooboos metrlej ogno bizdee.ah maani duu aldaal uuragnii utas bna gee l neg ondor modnoos unjsan utas guij ochool barial abdiin(ter ni mashind tasluulsan togtoi shongiin utas)
ah maani barij abuu guu yu nud ni gyalalzaal (ugiin irsen hun ohoordon galag golog gej duuddag hoorhon hudtei adtai jaal baisiim chen)
tsagaan magaam bolool hachin bujig hiigeel gazar debsen tsamnaj shoroo bujignuulan nogoo uuragnii utas ni jurtaagaal bi chini hun yum bol hereg bishdeg baigaag gadarlan aij ehelne bizdee.
tegeel zugeer baihiig guij neg uilj neg uzeed hoinoos ni teberch tatan salgasan yumdag(uneheer gaihaltai tognii tuhai nom zaalgasan hun shig l ajilsan baigaa baihgui yu .huuhdiin l zaya baihdaa,teed ch sumiin tobiin tsahilgaan stants huch bagatai tog garagadag biasan ch yumuu hen medheb )
ah maani ch yahuu uyaanaasaa tabigdsan nohoi shig l har ercheeree chabhdan hashaanii deed tald salhind hungarlasan noiton elsend garaa shaasan yumdag(ter chin 1 togsood 2d oroh gj baigaa huuhedshdee haanaas sonsson yum boo med)
za za bolii engeed yabaad baiguul duusahgui .chagunts shig eldbiin yum chalchichlaa uuchlaarai.hogjiltei baih boluu geel he he
za za bairnii huuhduudiin payan duusah bish kkk baliariim ch ih l baidag bailaa ha ha
53. BMR | 2009-10-02 14:27:48
сайн уу аниа..
анх олон хүнтэй явж байсан болохоор гайгүй байсын .. юмны үнийг л их боддог байсан даа хэхэ .. өвөл метроны сандал халдаг гэдгийг мэдэхгүй, суугаад явж байсан чинь доороос халуу оргиод байхаар нь гайхаад өмд нороод байгаан болуу гээд сэмээрхэн өмдөө тэмтэрч үзэж байсын хэхэ..
54. ashita (зочин) | 2009-10-04 10:02:15
USA=d mongol hun ochvol haana ochvol hamgiin Mongoltoi tostei tsag agaartai ve? Bas amjirgaanii ortog ene ter geed busad zuil ni?
55. alamj (зочин) | 2009-10-07 06:02:09
altan hargan gedeg tsetsegii manai buriaduud tegej nerledeg odoo iim nertei naadam hiideg bolood heden jil bolj baina, ene nernees chamaig dornotiin busgui yum boluu gej bodoh yum, za tgeed hezee negen tsagt hen gedegiig chine medeh tsag ireh bizee, dotroo tosoolj yavdag busgui duriig harj yariltsah tsag udahgui ireh boltugai,
56. leo | 2009-10-08 19:02:43
хэ хэ аниагийн бичлэг амттай шүү миний энд хийсэн хамгийн анхны худалдаа ханиадны эм байлаа хэ хэ аморынх аймаар хөгжилтэй хэ хэ
57. Coimbra (зочин) | 2009-10-09 05:59:17
hehe hogjiltei bas saihan bailaa. hund anhnii setgegdel uneheer sonin medremj toruuldeg bh. Bi anh Aziin hedhen ornoor ajliin shugamaar yavj bsanaas Evropiin ornoor er yavj uzeegui bsiin. Anh Portugald buuhad yaagaad ch yum ih dotno medremj torj bsan, Tosoh hun maani ireegui ch Information gesen gazraas ni Lisabon bolood ochih gazriinhaa gazriin zurgiig, galt teregnii tsagiin huvaaritai ni avaad ongotsnii buudliinh ni haalgaar garch bhdaa jaahan emeej bsan ch oor yamar arga bh bish zorigoo changalaad taxigaar galt teregnii buudal ruu ni yavj blaa. gehdee deerhi uildluud bolood medeelel haanaas avch bolohiig duu mini nudend haragtal yarij ogsond odoo ch bayarlaj bdagiin. duu mini so-d amidardag ch naddaa bol lavlah hehe. tegeed l Coimbra ireed tsagiin zoroonoos bolsonuu, orongoo olood irsendee tegsenuu setgel amraad nam untchihsan baisan. neg medehnee oroin 8 tsag bolood genet olsoj bgaagaa medeed ideh yumnii ereld garahaar bolohod bi zug chigee aldchihsan bsan. hajuu oroonii ohiniig duudan nadad tuslaach yaaj ter delguur luu ni ochih vee geed asuulaa.az bolohod end angliar sain yaridag shuu. tegeed delguurt ni orood avch bgaa yumaa 2000 urjuuleed ugleed l yavj baij bilee. uchir ni end evrogoor guilgee hiideg. tegeed humuusiig ni yaasan nairsag humuus vee gej anh bodoj baij bilee.
58. sb (зочин) | 2009-10-26 23:20:19
bi ni anh osakad ireh geed ter ued osakaluuu shuud nisleg baihgui geed solongosoor dairj yavah bolsiiin tegeel adal yvdaluud ehelsen dee... buhel buten 10n tsag solongosiin inchond japan niseh ongotsoo huleesen geeed boddoo.ystoi hog deer garjiigaam jine.sandal deer ni gutalaa tailjiigaal hevteel untaadiisooon.yaadiiin.untajiigaad bosoon jine geses oljihson baisan tgd delguurees ni ym avj ideheer ochood uuh ymaa cofe geel mongold uudag baisan shigee sanaad avaad uutsan jine yooo yu be amnaaas shuuud unaj bgaaam jine tegeel asgasan tegeel hudaldaj avsan 600en dee haramssooon.mongoloor 9000tog ym jine.tegeel ashgui neg ym ongotson doo suugaal baijiisan jine hool ideeed l shuud booljoood yaasiiin meedku boduul ydarsiin bailgui tegeel ashgui 1 ym osakad ireel achaagaa avah geed ym boglood zogsojiisanaa koshlakaa marttsan ym daa hamgiin haramsaltai ni.emegtei huniii amidral jine koshlakandaa yvdiin bn lee shd eeee.
59. Moon (зочин) | 2009-10-29 14:29:04
Texasd ireed hamgiin anhnii torson setgegdel gevel humuus ni yamar amar amgalan, uur utsaargui, happy ulsuud ve gej gaihaj blaash de,yamarch gazraar orohod ineemseleedl, mendleedl, odroo saihan ongoruuleerei geedl, anhandaa ch nuulgui helehed jaahan tuurtei sanagddag blaa,he he suraagui bolhooroo, gehdee udalgui tednii adil bolson shuu. Sayhan Virginia-d nuuj irtel harin endhiihen neg tiimch happy ulsuud bish shig ba lee, gazar gazruudaaraa bas oor um bdag gej bodoj blaa.
60. bluefire (зочин) | 2009-10-30 09:56:56
San Francisco giinhan harin gudamjind gazriin zurag haraad zogsoj baigaa humuust tusaldagaaraa namaig bas ih gaihuulsan shuu. Bur hed heden udaa. Tend baih 10 honogtoo hotin gazriin zurgiig neeg ih urchiilgej amjaagui ee. Amjilt husye.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.