Мэдэхгүйм даа, эрчүүдийг...

Ажлаа дагаад өөр хот руу нүүчихсэн найз бүсгүйтэйгээ гурван сар шахуу уулзаагүй байж байгаад саяхны амралтын өдөр зорин очиж, бяцхан толгодын орой дээрх байшинд түрээсэлдэг жижигхэн өрөөнд нь тогоо шанага хангинуулж гампанз гулууз тачигнуулсан шиг нэг өдрийг өнгөрөөв. Энэтхэг дэлгүүрээс авсан шар тос хөвүүлэн  хийцтэй  цай чанаж бууз жигнээд бяцхан болор тавганд улаан малгайт хэмээх орос чихэр таваглаж жинхэнэ монгол ширээ зассан ч харин даруулга нь гадаад нэртэй улаан дарс байлаа.

Цагаан сараас хойш ингэж тухлаж идээ будаа болох зав ч болоогүйг хэлэх үү, ойрд уулзаагүйг  хэлэх үү ярих хөөрөх юм ч ихтэй. Хоолны дараа өндөр хүзүүт жүнзэнд хундагалсан дарс шимсэн шиг сэтгэлд уяатай сайхан монгол дуунуудаа сонсож хошин шогийн видео үзэн  баясаж суутал найзын маань утас дуугарахад авч дугаарыг нь харснаа тун ч дурамжханаар тэр байна гээд хонхыг салгаад цааш нь тавив.

Тэрийг би мэдэх юм. Хэдэн жилийн өмнө манай нэг найзын төрсөн өдрийн баяр дээр танилцсан бусдаас ялгарах юмгүй жирийн шавилхан тэр залуу   оройжин найз бүсгүйг ихэд анхааран санаа тавьж үйлчлээд дараа нь утсаар байнга ярьдаг болж хоёр гурван ч удаа уулзаж цуг хоол идэж уушийн газар  сууж билээ.

Залуу нутагтаа гэр бүлтэй харин найз маань ганц бие. Тэд бие биедээ таалагдсан ч амрагийн харьцаанд арайхан ороогүй байх үед тэр ялихгүй юман дээр шалихгүй зан гаргаснаар тар нь танигдан бүх юм дуусаж  тэгээд ч авгай хүүхэдтэй хүнээс хурдан холдохын түүс болсон найз маань нэг хэсэг л нэрийг нь дурсах ч дургүй  болчихсон байсан сан. Хагас жилийн өмнө байна уу даа, тэрний авгай монголоос ирсэн гэнээ гэж дуулснаа бид хоёр сонин болгож яриад дахиж тэр сэдвийг хөндөө ч үгүй таг мартсан байлаа.

Би гайхаж тэр яах гэсэн юм бол гэхэд сүүлийн үед хааяа утасдаад  байгаа, харьцаагаа сэргээх гээд байх шиг гэж хэлэх дуунд нь эгдүүцэл тодорно. Үгүй байлгүй дээ, авгай нь ирчихсэн юм чинь, өөр юм хэлэх гээ биз гэхэд тийм юм бол мэссэж үлдээх ёстой, бид хоёрын хооронд юу ч болоогүй, гэхдээ ярьж хөөрч байсан юм бол бий ч  тэр бүхнийг байгаагүй гэж бодъё гэж түүнд маш тодорхой монголоор хэлсээн, гэтэл одоо яах гээд байгаам, эхнэрээ ирсэн гэдгийг мэдээгүй гэж бодоод байгаа юмуу гэж байна.

Нэг удаа утасдахаар нь ярьж үзэж л дээ, тэгсэн хувийн асуудлыг нь сонирхож элдэв юм шалгаагаад бараг хардах шахсан юмуу даа. Тэр хүний тухай бодох ч, дурсах ч, сонсох ч хүсэлгүй байхад яагаад залгаад байдаг юм бол гэж надаас асуух юм. Бас найзын маань тухай хэн нэгэнд хэлсэн нь ч дуулдсан гэнэ. Огт хамаа байх ч үгүй хүнийг ингэж бухимдуулж байгаагаа тэр мэддэг бол уу, зүгээр л зам замаа хөөгөөд явчихвал болмоор санагдах юм, мэдэхгүйм даа энэ эрчүүдийг...

 

Сэтгэгдэлүүд:

1. GUMP | 2009-09-12 01:05:09
аа хүүхнүүдэд бас учир байна.
2. GUMP | 2009-09-12 01:05:37
эцсийцэст хаа хаанаа байна.
3. GUMP | 2009-09-12 01:06:24
гэр бүлийн нарийн ширийн зүйл болууул чухамхүү бидний үзэл бодол сэтгэлийн чин зоригоос шалтгаалахгээд байнаа гэж үзэж байнаа
4. bolorka83 | 2009-09-12 01:09:18
tiim shuu er humuus oorsdo iim zan gargad l suuld emegteichuudiig muu gedeg
za buur haduuraad ehner n yabdaltain bsan gej yarij medne
uhaant buural hogshidoo bodood er huniig hundelmer ch ubaigui zarim negnees ni bolood durgui hurmeer ch , hamgiin muuhai ene buhni etsest emegtei hunru buruuga tulhdeg ter zan estoo muuhai
uilee daaj chaddaggui er humuus ee gej..
5. altargana | 2009-09-12 01:10:18
Гамп багш, яасан сонин хүн явжээх юм. Тийм юм даа, надаа ч хүний юмыг мэдэх юм алгөөө
6. bolorka83 | 2009-09-12 01:10:48
teer ene deer hurtel orbiigood ooriigo omoorood l yabj bna hehe aluulsan hehe
7. altargana | 2009-09-12 01:12:28
Болорка- харин тийм шүү, элдэв холбоо сүлбээнээс эмэгтэй хүний нэр л сэвтэх юм даа
8. Rush | 2009-09-12 01:15:00
хаарин тхххххх...
9. bolorka83 | 2009-09-12 01:16:53
ter n ch bas ertnii zanshil geed olon yumnas ulbaatai l bdag bh gehde manai mongol zaluuchuud l estoo dendu neg tal ruu boddog ,tiimde mongol ohidiin setgeghui mash ih oor bol bas zarim ebderch bga , uund erhcuud maani buruutei hernee hezee teriige olj harah chadbargui met , gehde ch ooroo gazra oor doo tee ta ch medne biz dee
10. NUMEM_E2n2E | 2009-09-12 01:24:55
Хүн гэдэг чинь хэцүү шүү дээ. Мөн чанартаа юу гэдгийг ухаарч нэг л чадахгүй юм. Эрчүүдээ гэж... энэ үг нэгийг бодогдуулж 2г тунгаалгах юм. Эрчүүдийг муулах нь ч ихэсч, тэр дээр бичсэн байна. Хэд уулзсаан гэж. Тар нь танигдахаар нь болисон гэж байна. Тэр хэрвээ дажгүй сайн залуу байгаад найзад чинь таалагдсан бол эхнэртэй тэр залуутай үргэлжлүүлэн уулзах л байсан юм шиг надад санагдлаа. Тэгвэл тэр эмэгтэй ч өөрөө тиймхэн л юм. Мэдэхгүймдаа тэгээд хүн гэдэг бие биедээ энэ хорвоод өмөг түшиг болох гэж л ирдэг шиг бодогддог. Бие холдвол сэтгэл холдноо гэдэг нэг мэргэн үгийг энд бас хэлмээр санагдлаа. Тэр залууг өмөөрч байгаа юм биш шүү. Надад бас таалагдсангүй ээ.
11. gutliin horhoiton (зочин) | 2009-09-12 01:26:29
iimerhuu zaluus ch neleen bh shig bgamaa, yah ch yostoi yum
12. delgeen | 2009-09-12 01:44:35
sain bvsgvi baina daa. iimerxvv xvvxenvvd nadad taalagddiin
13. altargana | 2009-09-12 01:46:47
Ундак- харин тэхххх
Болорка- хаа сайгүй сонин хүмсүүд байх юмаа, гэхдээ эр хүн гэдэг энүүнээс арай өөр баймаар даа
Нюмэм- тэд цаашаа үргэлжилсэн бол юу болохыг мэдэхгүй юм даа, манай найз ямарч байсан хүний нөхөр салгаад суух хүн биш,
Гутлын хорхойтон- хүний газар одиноороо яваа улсад юу эс тохиолдох вэ, гэхдээ ингэж ийм зан гаргах нь онцгүй л юм даа тээ
14. altargana | 2009-09-12 01:47:51
Дөлгөөн- надаа ч бас
15. NUMEM_E2n2E | 2009-09-12 01:53:57
Хэлэх үгээ цэгнээд ингээд зогсооё.
16. ... (зочин) | 2009-09-12 02:10:44
Salgaad suuhgui ch gesen salaad yavchihalgui 1 heseg yum boloh baisan baih. Hen hendee l bna, minii bodloor bol. Yamar shalihgui zuil deer yaaj tar ni tanigdsan ni todorhoi bish uchraas bi bol ter zaluud buruu ogoh zuil alga. Bi ooroo emegtei hun l de.
17. ... (зочин) | 2009-09-12 02:12:48
Busguichuud bid ch bas er huniig hairlaj, hairluulj yavahiig urgelj husdeg shu de
18. apabst | 2009-09-12 02:21:48
зөв шийдвэр гаргажээ бүсгүй...
19. цээгий (зочин) | 2009-09-12 03:01:48
ингээд л ямар ч юм болсон эмэгтэйчүүдийн нэр мууддаг л байхгүй юу, юу ч болоогүй ер нь юм болох ч байсан ч юм уу, зүгээр сайхан танилцаад ярьж хөөрч сууя гэхэд нь уулзаа л биз, тийм байхад л тэр эмэгтэйг болохгүй бүтэхгүйгээр нь дуудах хүн олон байх юм, бүүр эмэгтэй хүн ч гэсэн. угаасаа гэр бүлтэй гээд салах санаатай байсан гээд байгааг нь уншаач. Харилцаагаа цэглэчихээд байхад л авгайнхаа дэргэд тэнэгтээд байгаа хүнийг яахын, бас монгол эрчүүд нэг хүүхэнтэй холбогдоо л бол бусдадаа ярьж сайрхдаг гэсэн, тэдний нэг л байна.
20. цээгий (зочин) | 2009-09-12 03:04:43
янз бүрийн юм болоогүй гээд байхад л тэр зочин нэрээ бичсэн эмэгтэй явах л байсан байна ч гэх шиг , яасан сайн мэддэг юм чи өөрөө л салгадаг нь байна л даа
21. Монгол Зон | 2009-09-12 03:17:45
muu busgui baina aa, hairan zaluug zov zamd ni oruulah baisan yum, helj uchirlaad. huvia bodson niigmiin shaaruud, ha ha
ha ha,
22. Shabu (зочин) | 2009-09-12 03:22:27
er hundee hairtaigaa uzuulj baigaam bizee, nasand hureed avgai huuhed avsan er huniig surgadag ni haa hamaagui huuhnuud bish ee. Iim humuusiig 60 hurch uhaan orood 61-tei uhne gej heldeg yum daa
23. Chabud (зочин) | 2009-09-12 03:24:27
ene seegiig Chabu-d bichsen yum shuu8 neriig ni buruu bichsend sorry
24. Монгол Зон | 2009-09-12 03:26:37
22-oo huts za, hol ochij borgoo, ha ha. azgui tahia chini bas neree nuumar ayadaad l , end heniig ch omoorson, buruutgasan zuil baihgui, tarhia tsenegle, shatar sain toglo, yum unsh, ugnii tsaad utgiig oilgohgui mahan tolgoilson mondi ve,
25. 24-d (зочин) | 2009-09-12 03:56:30
chamaig 61-tei uhne geegui mer zaluug helsen yum bish uu, yu bolood huts uli bolood yavchihav aa, uuruu sain oilgoj unshaach
26. Монгол Зон | 2009-09-12 04:22:21
25-aa, lag yariltsaj baina uu,
ha ha, bi lav nad ruu nohortei huhen seeten hayaval maasganaad l, asuudal arai oor huree ruu orood irvel ehnerteigee taniltsuulna aa geh ch yum uu oilguulna, harin zarim humuus bolomjguigee, durguigee ooroor ilerhiildeg. ene ni ergeed daisagnaltsah asuudal boldog l doo, yag odoo ta nariin yariad baigaa shig erchuud yer ni geh ch yum uu esvel huuhnuud geed l. hun gedeg chini heleeree, chiheeree iluu oilgoltsdog.
ter huts gej heleh bol nereeree orooguid chini heljee, er ni 61tei uheh bol tiim ch muu yum bish, hangalttai l nas. ach guchiin zahiig harsan l boloo sh dee,
ha ha, hii huntei jaahan margaltai ch bish, boliloo, tegeed ch saihan zantai baimaar baina, ha ha
27. Oyuna | 2009-09-12 06:38:02
хаа хаанаа л байдаг байх гэхдээ ерөнхийдөө манай залуусын хүн чанар болон сэтгэл хүйтэн байдгийн шигээ хэрвээ нутагтаа ардаа амьдралтай бол шүү дээ....

бидний танил ТВ нэвтрүүлэгч бүсгүй манай энд байдгийн залуу нь ч бүсгүй ч ардаа гэр бүлтэй нэг ёсондоо хамтран амьдрагч юм уу даа энд....бүсгүй өнөөдрөөрөө амьдрах гэнэ залуу арай өөрөөр л ашиглаад ч байгаа юм шиг байдгийн.....за бүү мэд юу ч биччив хэхэ
28. Wolf | 2009-09-12 07:17:47
ene erchuudiig geed yagaad olon toon deer cohood baigaam bee???
29. bataa_b9 | 2009-09-12 09:36:52
Hello.Jumping here from Mongolia.Greeting from Nalaikh. Batsukh.Hope you visit me back.http://uzesgelen-goo.blog.banjig.net. Good luck.
30. Амарсайхан (зочин) | 2009-09-12 09:45:30
Сэтгэлийг хүлж хорьж болох биш дээ. Бодогдоод болохгүй байгаа юм биз хөөрхий. Санагдаад салахгүй зовоо юм биз чааваас.
31. Өвлийн өвөө anjigai | 2009-09-12 10:13:32
Уншив.
32. Chabu (зочин) | 2009-09-12 10:28:48
oyuna chi harin yu ch bichchiv dee, ha ha
ter zaluu gologdood baigaagaa meddeggui l yum baih daa, ha ha
33. "DEMON" | 2009-09-12 10:32:10
Найз чинь бол мангар дуртай хүүхэн айн. кк. Шууд эхнэртэй хүнтэй уулзаж муулзаал. Тэгснээ дараа нь болохоор лаг дургүй царай гаргаж маргаал. кк.
34. Сарнайха | 2009-09-12 10:48:48
өөө яасан мятрашгүй залгагч вээ, илүү харж ингэж чичирсэн юмнууд бол яавч олигтой биш жоохон орчноо мэдэрч амьдарч бгаасай даа,
35. zochin (зочин) | 2009-09-12 10:48:55
Ter ued ter zaluu n evgui aash gargan taraa taniulaagui bsan bol tanai naiz chin ter zaluutai heseg usreh l bsan bj dee.

Odoo bolohoor neg l ariuhan busgui...
36. LuZa | 2009-09-12 11:04:19
Нээрээ эмэгтэйчүүдийн нэр л сэвтээд дуусах юм даа. Ганц нэг залгахаар нь ярина сүүлдээ утсаа авсангүй гэж загнана ямар эхнэр ,найз хүүхэн нь биш дээ. Хаа газар эрчүүд ийм зан гаргах нь элбэг юм шигээ
37. bataa123 | 2009-09-12 11:10:37
хэхэхэ хөөрхий тэр залуу дурлачихаад хэцүү бдаг эхнэртэй хүн тул эхнэрээ хаячихаж бас чадахгүй л бгаа ч юм билүү дээ

ер нь эр эм гэлтгүй хүн бүр янз бүр л байх, жаахан жендер гаргаад бна уу даа айн хэхэ тгд дараа нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалья гээд бдаг шүү таанууд
38. bolorka83 | 2009-09-12 12:37:28
33 - zarim neg humuusiig zarim gazar delete hiij boldog ch boloosoi gsn hahaha
39. commie | 2009-09-12 12:57:35
Мэдэхгүйм даа, эрчүүдийг ... ээ. Гөө, би мэдүүлэх гэж оролдоогүйшдээ мэдээд өгөөч гэж гуйгаагүй ш дээ.Кккк.
40. Hilde | 2009-09-12 13:16:22
ганц бие бүсгүй аятайхан залуутай танилцаад таарч тохирвол ханьтай болох тухай бодолгүй яадын... энэ дээр хүүхнийг тарыг таниагшй бол үсрэх байж гээд байгааг ер ойлгосонгүй. харин гэр бүлтэй байж илүү харж билүү долоож энд тэнд хүний амьдрал үрсэн юмнууд /тэр залуу/ инээдтэй байна даа эцсийн эцэст ....
41. MOUNT (зочин) | 2009-09-12 15:39:29
Naad huuhen chin shaaltsaj shaaltsachihaad hudlaa chamd chaaj l bhgui u dee hongoroo
42. er hun (зочин) | 2009-09-12 16:24:29
yagad ene huuhnuud bugd l mongol erchuudee muu muuhaigar heleed heled bdag yum boloo.mongol huuhnuud yamar bgag ta nar neg er hunii nudeer haraad ucheech.ongo mongonii munguteihen gadad taarval enger hormoi buh yuma sul tavichdag bizdee,ihenh ni..........za ter shalihgui zan gedeg bol tanai naizad ter zaluugiin sex ni taalagdaagui l bizdee.2-3 udaa uulzsan em hun tseejee tatahgui bol er hun bogsoo tatahgui e gej...
43. ЗОРИГТ8 | 2009-09-12 16:31:04
Хүүхнүүдийгбас мэдкүүм даа...аль нь авгай болж аль ну а болохыг...
44. lover_girl | 2009-09-12 16:32:50
Аа иймэрхүү зүйл бол тээл нөө проблем болсон байшүүдээ цаа чинь.
45. tsets31 | 2009-09-12 16:41:58
unexeer meddeggui yum bilee erchuudiig.sain ni myygaasaa olon gj naidaad l bdag saar ni bas ix sonsogdood l bdag medexguim daa ene erchuudiig
46. MOUNT (зочин) | 2009-09-12 16:45:51
Chinii ter naiz chin ene zaluud ochnoon chaalgachaad gol gargaj bgaag chi u es andah ve gej
Хахаха... Болорка юун гоё юм боддогийн... Делетелдэг... кк

Алтаргана эгч ээ... Үнэндээ гэр бүлтэй хүнээс долоон уулын араар, дов жалганы цаагуур явсан нь дээр байгаам шдэээ,,, Тэр хүний сэтгэлийг ч зовоогоод, өөрийгөө ч зовоогоод бас цаана ч нь байгаа гэргий, хүүхдүүдийн жаргалаас хумслаад.... Ингэж жаргана ч гэж байдаггүй байх аа...
48. Elga (зочин) | 2009-09-12 18:58:10
Эр ч гэлтгүй, ер нь л дор дороо ухаантай, тэвчээртэй, буурьтай байх зүгээр.
49. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-12 19:09:18
Хүүе
50. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-12 19:10:05
Болоркаа
51. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-12 19:10:40
чи
52. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-12 19:12:09
хаа
53. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-12 19:12:31
байна ааа
54. LOOV (зочин) | 2009-09-12 19:27:55
emegteichuuid ewlereh l heregteidee
55. Ordi | 2009-09-12 19:35:06
54 гэж сайхан гар юу гэж байгааг харав уу хахах
56. medicalscience | 2009-09-12 19:47:34
эхнэртэйг нь мэдсээр байж уулзаж байсан найзад чинь бас буруу байна даа, аль алинд л байдаг байх,
57. medicalscience | 2009-09-12 19:49:24
тэр эрэгтэй онцгүй зан гаргаагүй бол тэгээд эхнэртэйг мэдсээр байж уулзаад байх нээ, бусдаас биш, өөрөөсөө л эхлээд буруугаа хаймаар байдаг юм даа.
58. bygtshan (зочин) | 2009-09-12 22:17:53
harin tiim ee ene erchuudiig oilgohgui yum oo. bi neg ooroosoo nileen hed ah huntei taniltsaad anhandaa ch neg ih yum bodolgui haaya haaya yylzaj bgad tednii gereer orj gardag hamt baidag baij bgad 3-4 jil bolood salaad 1 jil holboogui baij baital mer minii ytsiig haanaas ch olood irj yylzaad ahiad l bid hoer yylzaal hedii bi tuuniig martahaar shiideed oor hol gazar yavsan ch ter olool irsen nad ruu amraltiin odruudeer ireel baisan tegeed l neg l odor bid hoeriig yylzahaa bolison ter 1 jiliin dotor ter ajliinhaa huuhenteu syygaad huuhedtei bolj bgaag medeed ahiad l bi holboo barihaa baisan ch ter ahid l odoo barag 2 jiliin daraa yylzaad chamd hairtai baisan odoo ch in sanadag tyhai ued chamag nadaas duu bolohoor namaig nas yavahaar hayachih baih gej bodson bas chamaig heterhii zovoojih baih gej bodson geel baahan yum yarial baihiin itgeh neg hetsuu ingehgyi baih neg hetsuu yum doo. yadaj baihad bi denduu hairtai tuund odoo hurtel tuuniig l hairlaad hentei ch syygaagui l bga odoo barag bi hoer taniltsaad 8-9 jil bolj bna yahaa ch medehgui bna
59. монгол эмэгтэй (зочин) | 2009-09-13 00:06:26
энд эрэгтэйчүүдийг муулсан юм алга. Сэтгэгдэл уншаад байхад олонх нь эмэгтэйг нь буруутгах янзтай, бүр адилхан эмэгтэй хүн ч бичсэн байна.

Танай найзад тэр залуу эхлээд таалагдсан ч дараа гэр бүлтэй болохоор нь салахын түүс болж шалтаг эрж байж, тэр нь ч олдоод салж бүх холбоогоо тасалжээ. Авгайтай байж эргэж харьцах гээд байгаа залуу хамгийн хөгийн, тэр хүн найзад чинь хайртай ч байж болох, гэхдээ хүн хүлээж авахгүй байхад тэгж утасдах хэрэг байхгүй л байгаа байхгүй юу. Энд л эрчүүдийн илүү харж билүү долоодог болж өгвөл авгайнхаа хажуугаар нэг юмтай болчих гэсэн санаа харагдаж байна, ойлгож ядаад байх юмгүй. Харин бүсгүй бол сайн, ухаантай, тэр хөгийн юмнаас холдсон нь зөв алхам болж.

Дээр бас эмэгтэйчүддийг муулсан хүмүүс ч байна, мэдээж эр ч эм ч сайнтай муутай л байгаа. Эмэгтэйчүүдийг бол ам л ангайвал бүгд муулцгааж байдаг жишээ нь энэ бичлэгт ч бас. Хоёр хүн нийлж байгаад, сууж байгаад, холбогдож байгаад салахад бүгд эмэгтэйг нь муулдаг. Эмэгтэй хүний сэтгэл зүрх их эмзэг учраас илүү хүнд тусдаг, монголчууд энэ тал дээр их муухай улс,

за бааахан юм биччихлээ, блогийн эзэн уучлана биз ээ
60. монгол эмэгтэй (зочин) | 2009-09-13 00:11:45
энэ эмнэлгийн шинжлэх ухаан гэж өөрийгөө нэрлэсэн хүн эрэгтэй хүн үү. энд бол шууд л хүүхнийг буруутгаж байна, харин авгай хүүхэдтэй хэрнээ түүнийг эргүүлж бас харилцаагаа тасалчаад утасдаад байгаа залууг нь нэртэйгээр нь зөв сайн гээд биччээч шинжлэх ухаан гуай. Тэрний өрөөсөн дугуй байж таарна даа
61. NUMEM_E2n2E | 2009-09-13 00:21:35
За тэгээд сайн муу хүнгүй бол энэ хорвоо чинь юу болж хуьирах билээдээ. Хэн нэгний өмнөөс хэн нэгнийг энд муу хэлээд харааж зүхээд юугаа хийхэв Монголчууд минь. Зүгээр өөр өөрсдийгөө хичээгээд л өөрийхөө амьдралыг арчаатайхан шиг аваад явж байвал болох биш үү. Чиний нөхөр чамайг араар чинь тавихгүй, Чиний эхнэр чиний араар өөр хэн нэгний өвөрт хэвтэхгүй л байвал жаргал шүүдээ. Тэгээд л илүүг харж бэлүүг долоогоодбайлгүй өөрөө өөрсдийгөө л анхаараад бие биенээ хүндлэн хайрлаж халамжилж явбал сайхан шүүдээ.
62. Sono78 (зочин) | 2009-09-13 00:34:28
Дургүй хүнд дахин дахин хандаад байдаг буруу л даа. Тэгээд ч гэр бүлтэй хүн тэгээд яваад байдаг нь сонин юм.
63. Оргодол (зочин) | 2009-09-13 06:24:48
Нюмэн тэр дээр маш зөв хэлжээ.
Хүсээгүй мөртөө энэ хэлэлцүүлгийн гол баатар болж, бидний амьдралыг утга учиртай ярих сэдэвтэй адал явдалтай сонирхолтой болгож өгчихөөд муу нэрийг үүрч бгаа тэр залуу мандтугай
64. bold (зочин) | 2009-09-13 08:34:32
haha bugdeeree unench humuus boloh geed yadchisan. Gadaadad baigaa bugd l avgai nuhruu araar ni taviad hen hegentei yavalddag sh dee, bur bugdeeree. Ta nar er ch bai em ch bai 5,6 jil hentei ch oirtoogui sex hiigeegui geed heleech.Gonj l baidag baihgui yu. Hunii bieiin sex-iin heregtsee gej baina8 yag hool ideh us uuhtai adil. Hudlaagaasaa ger bultei huntei yavah muuhai gej gene8 eleg hushmuur yum. Bugd hamtran amidragch, sexiin partnertai, gadaada baitugai dotooddoo baigaa ni ch yalgaagui.
65. zochin (зочин) | 2009-09-13 12:21:34
end re em xamagui xamgin gol zuil bol xunees uuruus bolox zui xaa baix xentei baix chuxal bus bi uuruu er xun emegteig ch er xunig ch buruutgaxgui xamgin gol zuil bol setgel xuni setglig MUNGUUR bus setgleer xemjix boluu durgui bol utsaa buu aw es buur dugaaraa solixod bolno shuu dee END ER BN UU EM XUN BN uu ter xamaagui erchuud bidnig bugdig xamaaruulj boloxgui shuu naizuu daa !!!!
66. Т.Нипонь | 2009-09-13 13:47:21
найз охинтой нэг хүн бас яг ингээдайгаан. юу хүсдийн бол муу новшнууд. зайлаасай
67. angelic_universe | 2009-09-13 14:16:25
Мэдэхгүй юм даа. Тэр л залуугийн учрыг ойлгохгүй юм даа.
Хэн хэнийгээ хэлхэв дээ. Магадгүй анхнаасаа нүүр өгөх шаардлагагүй байсан байх
68. CAM (зочин) | 2009-09-13 20:07:02
sainuu.emegteichuud ch gsn exnerteign medseer bj guidegl yum bileedee.zaluu ulsuudshdee
69. Жиргээ | 2009-09-14 03:53:34
67 toi sanal negdev...
exnertei ni udalgui medegdsen bj taaraa.....

medkuuee, ene erchuudiig....xarin xuuxnuudee sain mednee
70. Баяраа | 2009-09-14 06:00:06
Хүйсний ялгаагүйгээр сайн хүн бол сайн, муу бол муу ш дээ эр ч гэсэн хачин гарууд хорвоогоор л дүүрэн байна! гай болоод...Гэхдээ сайн залуус их байгаа найз минь
71. amg@@ | 2009-09-14 11:18:43
Ёстой мэдкүүмдаа
72. nekee | 2009-09-14 11:54:24
bi yachlaa kkk
73. oogii (зочин) | 2009-09-14 12:20:00
ugaasaa erchuud bugd adilhan hugiinshdee
74. gorzook | 2009-09-14 15:41:00
Нэг иймэрхүү илүү харж билүү долоосон юмнууд нээрээ ядаргаатай шүү.
75. domiga_12 | 2009-09-16 13:03:28
авсан авгайгаа гамнаарай
айлын авгайг намнаарай гэсэн дуу хүртэл гарсан байналээшүү.
76. Н.БЭХЭРЭ | 2009-09-16 13:20:37
Өөрийн өвөр дэх эрдэнийг харалгүй хүний эрдэнэс рүү сарвайх нь тэдний зан юм болов уу даа
77. уншигч (зочин) | 2009-09-16 15:12:36
час өдөр гэсэн бичлэг чинь хааччихсан бэ
78. ANU girl (зочин) | 2009-09-17 19:18:53
harin thh anu d er ni ehnereesee hol bga erchuud dandaa li ingehiimaa.
79. Any (зочин) | 2009-09-19 04:37:46
ene Altargana dajgui huuhen bololtoi dog bichleguudiig ni unshihad taatai bna shuu dahiad ihiig bicheerei ,,huuheee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.