Цахиурын хөндийн нууц - үргэлжлэл

Бэй Ариэ-гийн хоёр том хот Сан Франциско ба Сан Хозе-гийн хооронд ажил амьдралын эрхээр нааш цааш бишгүйдээ явж  хурдны замын хоёр талаар тасралтгүй үргэлжлэх хотуудын нүдэнд танил зургийн дундаас дэндүү содон тусах Oracle-ын  тав зургаан гялалзсан ороомгон байрнууд, улаан өнгөт таван үсэг бүхий Yahoo-гийн хоёр өндөр шил толин байшин,  Microsoft гэх бараан өнгөт үг орой дээр нь байхгүйсэн бол жирийн орон сууцнаас юугаараа ч ялгарахааргүй даруухан саарал хоёр давхрууд,  McAfee-гийн чамин хийцтэй ижилхэн хос өндрүүдийг харах бүрдээ, "би Цахиурын хөндийд ажилладаг" эсвэл "ажиллаж байхдаа" гэж хэн нэгний бахархан ярихыг сонсохдоо Америкийн төдийгүй дэлхийн мэдээллийн техник технологийн үндэс суурь, зүрх нь болсон энэ газрын тухай бичнэ дээ гэж боддог байлаа. Блогтоо л бичнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ жилийн өмнө бичсэн бол хамаагүй илүү болох байсан нь үнэн.

Аливаа юмны үүсэл хөгжилд үндэс суурь, нөхцөл шалтгаан гэж заавал байдаг. Тэгвэл Цахиурын хөндийд комьютэр техник программ хангамжийн үйлдвэрлэл олноор байгуулагдаж хөгжих суурь эртнээс бий болжээ. Хорьдугаар зууны эхнээс л энд Америкийн Тэнгисийн цэргийн холбоо болон нийтийн хэрэглээний  радио телевизийн   хөгжлийг шинэ шатанд гаргасан судалгаа нээлт, туршилтууд хийгдэж үйлдвэрлэлд нэвтэрч түүнд Цахиурын хөндийд байрлалтай дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэн гаргадаг Стэнфордын Их сургуулийн төгсөгчид  голлох үүргийг гүйцэтгэж байлаа.

Энд өндөр мэдлэг боловсрол, дадлага туршлагатай олон зуун мянган инженер, эрдэм шинжилгээний ажилтнуудын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд элетроникийн амин сүнс болсон интэграл схем, микропроцессор, микрокомьютэр, кеу технологи (key technology-г монголоор юу гэж нэрлэдгийг мэддэггүй ээ) зохион бүтээгдэж,  хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд асар чухал үүрэг гүйцэтгэх ирээдүйтэй болох нь батлагдсан мэдээллийн харилцаа, электроник техник ба программ хангамжийн анхны фирмүүд олноор байгуулагдаж хожим нь бүх дэлхийг сүлжсэн корпорац нэгтгэл болох сууриа тавьжээ.

Цахиурын хөндий багтдаг Сан Францискогийн Бэй Ариа нь олон жилийн турш америкийн Тэнгисийн цэргийн судалгаа шинжилгээний технологийн төв байжээ. Энд цэргийнхээс гадна нийтийн холбооны техник технологи хөгжиж эхлэв. 1909 онд Charles Herrold тогтмол программ бүхий америкийн анхны радио станцыг Сан Хосе хотод байгуулжээ. Мөн тэр жилд Стэнфордын Их Сургуулийн төгсөгч Cyril Elwell радио нэвтрүүлгийн технологийн патентыг худалдаж аваад  Federal Telegraph Corporation -г Пало Алто хотод байгуулсан нь арван хэдэн жилийн турш дэлхийн  мэдээлэл дамжуулах анхны системд (зөвхөн нэг талаас мэдээлэл нэвтрүүлдэг радиогоос ялгаатай нь телеграф нь хоёр талын харилцааг дамжуулдаг) тооцогдож байлаа.

1933 онд Mountain View-д тэнгисийн цэрэгт тагнуул хайгуулын зориулалтаар ашигладаг агаарын  USS Mason  хөлгийн байр (Hangar One), буудал зогсоолыг байгуулахад ойр орчмын олон фирмүүдийн хүчийг ашиглаж байсан нь  тэдний үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд их түлхэц болов. Энэ хөлөг нь агаараас хөнгөн хийгээр дүүргэсэн их багтаамжит савны тусламжтайгаар хөөрдөг дирижабль маягийн бүтэцтэй бөгөөд 1947 онд Сан Диего хот руу нүүчихсэн юм билээ.

Гэхдээ би энэ хавийн хотуудын дээгүүр аажуухан нисэх ийм хөлгийг хэдэнтээ харсан бөгөөд энэ нь Сан Францискогийн далайн булан, Алтан хаалга, Алкатраз арал болон Бэй Ариаг дээрээс нь үзүүлэх үйлчилгээг цагт 500 доллараар үзүүлдэг гэж сонссон. Доод талд нь бэхэлсэн зорчигчдын бүхээгний хана шал нь бүгд шилэн юм гэсэн, нэг сайхан өдөр үүгээр нисэж үзэх юмсан гэж боддог юм. За нисдэггүймаа гэхэд зургийг нь авч блогтоо тавинаа, бөөрөн дээр нь бичсэн утасны дугаар нь уншигдахаар аажуухан явдаг юм билээ.

USS Mason гэдэг агаарын хөлөг

Цахиурын хөндийд байгуулагдаж эхэлсэн техник технологийн нялх фирмүүдийг хөл дээр нь зогсооход үнэтэй хувь нэмэр (цэрэг армийн зардлаар судалгаа шинжилгээ, туршилтуудаа хийсэн) оруулсан энэхүү тэнгэсийн цэргийн агаарын бааз нүүхэд оронд нь NASA (National Aeronautics and Space Act) байрлав. 

Hangar One. 1947 оноос хойш энд NASA байрлаж байгаа. Моунтайн Вью хотын төвөөс хурдны 101 -р зам руу орох оролтон дээр сонин хийцтэй  барилгын дээр бичээтэй нэр нь шууд л нүдэнд тусах юм билээ.

Дэлхийн 2-р дайн дууссаны дараагаар армиас халагдсан техникийн туршлагатай олон залуус оюутан болов. Цахиурын хөндийн Стэнфорд, Сан Хосе ба Санта Кларагийн Их сургуулиуд ч энэ давалгаанаас хоцорсонгүй. Стэнфордын их сургуульд санхүүгийн дэмжлэг болох,  төгсөгчдөд ажлын байр бий болгох зорилгоор Frederick Terman гэдэг хүн сургуулийн хотхонд Стэнфорд Индустриал Парк (хожим Стэнфордын судалгааны хүрээлэн нэртэй болсон) хэмээх оффисийн байр байгуулав. Мэдээллийн техник технологийн олон компани тэнд байр түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсний дотор анх үүсгэн байгуулагчийн нэг болох Packard-ын гараажид байгуулагдан ажиллаж байсан персонал комьютэрийн анхдагч том үйлдвэр HP  байлаа. Eastman Kodak  ба General Electric компаниуд энд анхны принтэрээ 1984 онд зохион бүтээжээ.

HP компани анх байгуулагдсан David  Packard-ын гараажид зориулсан дурсгалын самбар. Дээд талын баавгай бол Калифорни мужийн сүлд

Дэлхийн электроникийн түүхэнд хагас дамжуулагч элэмэнт гарч ирсэнээр хэврэгхэн, ажиллах цаг багатай, их гүйдлээр тэжээгдэж эрчим хүч  илүү зарцуулдаг, овор хэмжээ том, халж улайсаж хөргөлтөнд зориулж нэмэлт төхөөрөмж суурилуулдаг зэрэг үй олон дутагдалтай лампыг ашиглалтаас хасав. Хагас дамжууулагч транзистор бол тухайн үедээ маш том дэвшил байлаа.

Цахиурын хөндийд ч олон хагас дамжуулагчийн үйлдвэрүүд байгуулагдав. 1956 онд  William Shockley, Mountain View хотод Шоклийн хагас дамжуулагчийн лабораторийг байгуулж тэр үед хэрэглэж байсан  транзисторын бүтцийг сайжруулахаар  туршилт хийн германийн оронд илүү найдвартай ажиллагаатай элэмэнт болох  силикон буюу цахиурын хагас дамжуулагчийг  1957 зохиолоо. Улмаар цаашид  судалгаа хийхээр шийдэж хагас дамжуулагчийн томоохон компани Fairchild Semiconductor-ын 8 инженерийг "урвуулан" авсны хоёр нь Интел компанийг үүсгэн байгуулсан тухай өмнөх бичлэгт дурьдсан билээ.

Цааш нь хагас дамжуулагч нь микросхем болж түүгээр микропроцессор бүтээж түүнийг удирдах программ  зохиох болсон тухай бичээд барахгүй тул Цахиурын хөндийд мэдээллийн технологийн акулууд бөөгнөрөх болсон үүх түүх, учир шалтгаанаас нь товч дурьдахад нэг иймэрхүү.

Тойм зурган дээр Сан Францискогийн далайн булангийн 3 гүүр харагдаж байна. Хамгийн наад талд 10,3 км урт Dumbarton, дунд нь  хамгийн урт (11,2 km) San Mateo, хамгийн цаад талд 4 тулгууртай Bay Bridge, харин Алтан хаалганы хоёр улаан багана тэртээд сүндэрлэж байна

Энд байрладаг компаниудыг тоолоод дуусахгүй тул удирдах төв нь байдаг болон алдартай том заримых нь нэрийг нь хуулаад оруулчихлаа (холбоос биш шүү). Уншаад үздээ, олон "танил" чинь байж байх вий...

Сэтгэгдэлүүд:

1. LuZa | 2009-08-29 05:41:56
Аниа минь холбоосууд нь болку байна
2. bolorka83 | 2009-08-29 05:47:05
holboosuud n orohgui bhiin ,
3. leo | 2009-08-29 05:55:29
эхлэснээ заавал дуусгадаг үнэхээр сайн аниа шүү хэ хэ
тэрүүгээр нэг хэсмээр санагдчихлаа
4. apabst | 2009-08-29 06:50:37
сонирхолтой юм аа. Нэг очоод үзчихмээр л юм байна ккк
Гэхдээ үзсэнээс ялгаагүй бичлэг байна дөө. Нэг ёсоор "эчнээ" үзүүлсэнд баярлалаа
5. angelic_universe | 2009-08-29 07:05:39
Гайхалтай юм аа. Сайн уу та?
6. altargana | 2009-08-29 07:09:57
Луза, Болорка-энэ холбоос биш ээ, зүгээр жагсаалтыг нь хуулчихсан, энэ мангар олон юмыг яаж холбоос оруулж барах билээ, тодруулж үзэхийг хүсвэл нэрээр нь гүүгэлдээрэй
Лео-дуусгах гэж бөөн юм л боллоо,товчлоод л хийчихлээ
Апавст- хэхэ талын нэг тарчихсан эднийг бүгдийг үзэж байрахгүй ээ, гэхдээ хурдны замаар явахад л зарим нь харагдана
7. altargana | 2009-08-29 07:11:46
Анжелик- сайн дүү сайн уу, хаагуур алга болоод байнаа...үүнийг цааш нь дэлгэрүүлбэл их сонирхолтой даанч залхуу хүрч бас хэн ч нээтээс олоод үзчих юм чинь
8. bolorka83 | 2009-08-29 07:16:22
uneheer gaihaltai yumaa gehde netes olood uzle ch ingej oilgomjtoi uzej chadaach uu , hel usnii berhseel bii shu de , ene uneher sonirholtoi yumaa, bayarllaa tanid
9. Жиргээ | 2009-08-29 08:30:34
ameerxiin tuux-sudlal xicheeldee suulaa

uigagui busgui shuu!
10. eenee (зочин) | 2009-08-29 09:11:29
Ih l huch hudulmur setgel gargasan niitlel bn daa . Uneheer ih bayarlalaa.
11. Амарсайхан (зочин) | 2009-08-29 10:48:19
Нүдээрээ харсан юм шиг л боллоо
12. Баяраа | 2009-08-29 10:53:18
Уншлаа, үзлээ баярлаж гялаалаа!
13. bayarmalex (зочин) | 2009-08-29 12:41:04
sain u ta bur horhoi hurgeed hayachlaa naana chini ochihdoo zaaval ochij nudeeree uznee bayarlalaa altarganaa gehdee udaj bj bichleg oruulj bn shu he hehe yutai ch sonirholtoi blaa
14. Tlg_UB | 2009-08-29 13:05:42
Сайхан сайхан. Иймэрхүү зүйл унших урамтай байдаг юм. Талархлаа.
15. Арслантай авдар (зочин) | 2009-08-29 13:07:29
Миний танин мэдэхүйд ямар их хөдөлмөр зарцуулаа вээ хөө.Мааш их баярлалаа.Уншаад л байдаг чиний бичлэгүүдийг.Уншаад бахархдаг Монголчуудаараа.Гайхуулна дөө бид тиймээ? ккк
16. Julia_976 | 2009-08-29 15:44:37
Хүмүүст өгөөжтэй сайхан зүйл бичих юм даа.
17. deegii (зочин) | 2009-08-30 02:40:27
mash sonirholtoi yum aa,neeree yagaad bugdeeree naana chini buugnursun yum bol
18. deegii (зочин) | 2009-08-30 02:40:35
mash sonirholtoi yum aa,neeree yagaad bugdeeree naana chini buugnursun yum bol
19. deegii (зочин) | 2009-08-30 02:40:41
mash sonirholtoi yum aa,neeree yagaad bugdeeree naana chini buugnursun yum bol
20. CAM (зочин) | 2009-08-30 12:53:27
sainuu. yunii tuxai bichsniign unshaagui bnldaaa exleed yamarch ban tanii mendiig medex geed.zunii 3 sar govid gurvel bolj bgaad irlee gj kk.
21. l (зочин) | 2009-08-30 17:14:15
Yahoo-iin Sunnyvale deh tovd www.hamagmongol.net-iin Suvdaa gedeg mongol emegtei ajilladag gesen.
22. zochin (зочин) | 2009-08-30 19:55:46
mgld nar mandax arai boloogui baina sainuu shunu boloj b,a
23. *САЙХАН САНАА* | 2009-08-31 01:17:32
үнэхэээр сайхан эмдээлэл оруулдагым.. тэр анхны транзистороос авахуулаад чип хүртэл гэж ирээд л бичсэн чэн.. шууд оюутны хичээл нүдэнд харагдаж энэ тэр..

мундаг эгээ шүү... мэргэжлийн хэллэг энэ тэр бол.. зүгээр.. мундаг байна ш дээ х эхэхэх
24. *САЙХАН САНАА* | 2009-08-31 01:18:27
тэр НАСА гэж өчнөөн сонссон ч яаг ямар газар байдгийг ч мэддэгүй байсыш дээ..

ёстой сайхан бичлэг шүүү баярлалаа.. эгээ..
Дандаа л сайхан мэдээлэл оруулдаг Алтаргана эгчдээ байрлаад ханахгүймаа,,, Таныг ингээд юм үзүүлээд байхаар ер нь амээрэх явахын хэрэг байгаа ч юмуу, даа, бүгдийг л тантай хамт явж үзжийш дээ...
26. Yekhun (зочин) | 2009-08-31 03:13:28
Hi, yamar ch goyo yumb dee, sonirholtoi saihan medeelel oruulsand bayarlalaa
27. Э. Баярсайхан (зочин) | 2009-08-31 04:15:21
Азийн компаниуд чинь азидаа байдаггүй юм уу?
28. м2 (зочин) | 2009-08-31 05:24:45
янзтай
29. Oyuna | 2009-08-31 21:26:26
нэг очоод үзэх яахуу дотор нь ороод ажиллах сайхан байхдаа...хүн бүхэн мэддэг хэхэ

гэхдээ заавал очиж үзнээ гэснээс хурдны 101 зам чинь ихийг үзүүлнэ гэсэн тээ
30. Өвлийн өвөө anjigai | 2009-09-02 08:27:55
Сайн байна уу? Найзаа. За хө уншаагүй байсан бүгдийг уншив. Намайг байхгүй хооронд бас олон сайхан бичлэг оруулсан байна шүү.

Гялайлаа.
31. domiga_12 | 2009-09-02 11:17:45
Оюуны чадавхийг тань үнэлж байнаа."Бүсгүй хүн үс урттай,ухаан богинотой" гэдэг үг моодноос гарчээ.
32. amanjinka | 2009-09-04 02:53:39
ёстой сайхан мэдээлэл бан даа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.