Сан Франциско хотоос урагшаа хагас арлаараа дамнан эх газрын Сан Хозе хот хүртэл дал орчим км урттай хөндийг Silicon Valley буюу Цахиурын хөндий гэнэ. Энэ хөндийд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч толгой компаниудын headquarters буюу төв удирдлага байрладаг. Үүнийг бичигч би вээр Цахиуран хөндийн төв Сан Хозе хотын саглагар том мод бүхий гудамжуудтай Willow Glen гэдэг дүүрэгт хэдэн сар ажиллаж амьдрах завшаан тохиож амралтын өдрөөр бусад дүүргүүд, ойролцоох хотуудыг хэсэж явахдаа комьютерийн дэлгэцнээс хардаг танил нэрүүдээ байшингийн нүүрэн дээрээс уншихад тун ч сонин санагдаж билээ.
Яагаад ч юм энэ том компаниудыг гуч дөчин давхар шилэн барилгад байдаг гэж бодсон маань таараагүй ч энд бас ч гэж хэдэн жилийг элээхдээ юмны их бага гэдэг харагдах өнгөндөө байдаггүйг хэдийн гадарласан болохоор энэхүү брэнд нэр нь чимэглэсэн жирийн байшингуудад дэлхийн мэдээллийн технологийн хөгжил дэвшил, ирээдүйг шийдэж байдаг гэж бодоход ямар мундаг хүмүүс ажилладаг болоо гэж бодогдсон. Ингээд та нарын хэдэн танил "нөхдийн" зургийг тавья.

Цахиурын хөндийн төв San Jose хот. Үүнээс гадна зэргэлдээх Mountain View, алдарт Стэнфордын Их Сургууль байрладаг Palo Alto, Santa Clara, Sunnyvale, Cupertino зэрэг жижиг хотуудад хэдэн зуун том бага мэдээлэл харилцааны технологи, комьютер, программ хангамж, электрон техникийн компанууд хаяа дэрлэн байрлана.

Интэрнэт ертөнцийн хаан Google, Цахиурын хөндийн Menlo park (Palo Alto-гийн дэргэдэх) хотод 1998 онд байгуулагдсан. Удирдага нь мөн л Цахиурын хөндийн Mountain View хотод байрладаг

Гадаа нь байх энэ тэмдгийг харахгүй л бол анзаарахгүй юм билээ. Эцэг эхийн хамт 6 настайдаа Оросоос Америкт цагаачлан ирсэн Сергей Грин Мэрилэндийн Их Сургуулийн комьютерийн ангийг төгсөөд Цахиурын хөндийн Пало Алто хотод орших Стэнфордын Их Сургуульд программ хангамжаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж байхдаа Лоренс Пэйжтэй танилцаж хамтран ажиллах болсноор энэ аварга том компани төрөн гарсан түүхтэй. Google компани 2009 оны 6-р сарын байдлаар 19786 ажиллагсадтай байжээ.

Дэлхийн хамгийн баян бизнэсмэний жагсаалтыг байнга тэргүүлдэг алдарт Билл Гэйтс мэдээллийн сүлжээний хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, одоо ч байр сууриа хадгалсаар байгаа Microsoft корпорацаа 1975 онд New Mexico мужид байгуулжээ. Цахиурын хөндийн Mountain View хотод нэг салбар нь байдаг. Энд манай ихрүүдийн ээж нь ажилладаг юм. Майкрософтын 105 оронд байх салбаруудад 2008 онд 89809 хүн ажилладаг байсан гэсэн тоо байх юм билээ. Одоо цөөрсөн байхаа даа

Алдарт Yahoo корпорацийг үндэслэгч Жерри Янг, Дэвид Фило нар мөн л Стэнфордын их Сургуулийн электроникийн инженерийн төгсөх курсэд суралцаж байхдаа 1994 онд танилцаж нэг жилийн дараа Цахиурын хөндийн Santa Clara хотод Яахоо компанийн суурийг тавьжээ. Зураг дээр Цахиурын хөндийн Sunnyvale хот дахь Yahoo-гийн төв байр

Intel компани 1968 онд байгуулагдсан. Физикч химич Gordon Moore, физикч ба сүлжээний зохион бүтээгч Robert Noyce нар хамт ажиллаж байсан Fairchild Semiconductor компаниасаа гараад Интелийг байгуулжээ. Эхний нэг жил компаниа өөрсдийн нэрний үсгээр NMElectronics гэж нэрлэж байснаа INTegrated ELectronics гэсэн хоёр үгний эхний үсгүүдийг нийлүүлж энэ нэр бүтсэн түүхтэй гэнэ. 2008 онд 83500 ажиллагсадтай байв. Зураг дээр Цахиурын хөндийн Санта Клара хотод Интелийн төв байр

Oracle корпорац 1977 онд Калифорнийн Цахиурын хөндийд байгуулагджээ. 2009 оны 5-р сарын мэдээгээр 74802 хүн ажилладаг. Энэ зурган дээрх Redwood Shores дахь төв байр нь 101 -р хурдны замаар явж байхад харагддаг юм.

Программ хангамжийн Adobe Systems компани Mountain View хотод 1982 онд байгуулагджээ. 2009 оны 2-р сард 7173 ажилтантай байсны 40 % нь Сан Хосед ажилладаг. Зурган дээр Сан Хосе дахь төвийн байр

PayPal-ын гурван ажилтан Yuotube-г 2005 оны 2-р сард байгуулж 2006 оны 11-р сард 1,65 тэрбум доллараар Google худалдан авчээ. Сан Францискотой ойрхон орших Сан Бруно хотод байх Youtube-ын байр зурган дээр харагдаж байна

Процессор болон комьютерийн эд анги, технологи үйлдвэрлэдэг ADM (Advanced Micro Deviсes) компани 1969 онд байгуулагджээ. 2009 оны 3 -р сарын байдлаар 14700 ажилтантай байсан энэ компаний Цахиурын хөндий дэх Sunnyvale хотод байх төвийн зураг.

Алдарт Macintosh, iPod, iPhone- ийг зохион бүтээгч Apple Inc. 1976 онд Цахиурын хөндийн Cupertino хотод байгуулагдсан. 2009 оны 2-р сард 35 000 ажиллагсадтай байв. Зураг дээр Купертино хот дахь төв нь

Онлайн худалдаа ба дуудлага худалдааны хамгийн том төв eBAY 1995 онд San Jose хотод байгуулагджээ. eBAY-д онлайн төлбөрийн PayPal, интэрнэт ярианы Scype систем харьяалагддаг байна. Зураг дээр Сан Хосе хот дахь удирдлагын байр

Комьютер сүлжээний Cisco Systems компанийг Стэнфордын Их Сургуулийн комьютерийн оператор байсан гэр бүлийн хоёр Len Bosard, Sandy Lemer нар Richard Troiano-гийн хамтаар 1984 онд San Francisco хотод байгуулж хотын нэрний төгсгөлөөр нэрлэжээ. Cisco -д 2009 онд 66558 хүн ажиллаж байгаа. Зураг дээр Сан Хосе хот дахь компаний удирдагын байр

Стэнфордын Их Сургуулийг 1935 онд электроникийн инженер мэргэжлээр төгссөн William Hewlett, David Packard нар 1939 онд одоогийн комьютер технологи, программ хангамжийн Hewlett-Packard буюу HP компаниа Palo Alto хотод гараажид байгуулж байжээ. Энэ компаний үйлдвэрлэсэн Compaq комьютерийг манайхан сайн мэднэ дээ. HP-д 2008 онд 321 000 хүн ажиллаж байв. Palo Alto хотод байх төв байрны өмнөх лого

Санхүү, нябо, татварын эргэн төлөлтийн (төрсөн нь үнэн, татвар төлөх нь үнэн америкчууд жил бүр эдлэх хөнгөлөлт, зардлаа тооцон төлсөн татвараа нэгтгэн бодуулж зохих хувийг буцааж авдаг юм. Уг нь үүнийг боддог татварын ажилтнууд бий, гэхдээ зарим хүмүүс энэ программыг худалдаж аваад өөрсдөө бодоод татварын газар явуулдаг юм билээ) программ зохиодог программ хангамжийн Intuit компани Palo Alto хотод 1983 байгуулагдсан. 8200 ажиллагсадтай, тийм ч жижиг бус энэ компаний төв Mountain View хотод байдаг

Программист John McAfee 1989 онд антивирус, комьютерийн хамгаалалтын программ үйлдвэрлэдэг McAfee компаниа байгуулж өөрийн нэрээр нэрлэжээ. Энэ компанид 2009 оны байдлаар 5600 хүн ажиллаж байна. Санта Клара хот дахь төвийн зураг

1982 онд Sunnyvale хотод байгуулагдсан Symantec компани Norton 360, Norton Antivirus, Norton Internet Security, Norton System Works, Norton Ghost...гэх мэт Нортоны хамгаалалтын болон бусад программуудыг зохиодог. Удирдлага нь Cupertino хот дахь энэ байшинд байрладаг.
За ингээд тоймтой томоос нь хэдийг орууллаа, тэрнээс тоочоод байвал дуусахгүй нь ээ. Opera software, Netscape, Sony, Siemenc, Facebook, SanDisk (USB flash, compact flash card, USB drive, memory card, MP3 player үйлдвэрлэдэг ) гэх мэт өөр нэртэй компаниуд ч бий. Юуны учир эрт дээрээс Цахиурын хөндий гэж алдаршсан энэ нутгийн жижиг хотуудад комьютэр, мэдээлэл, программ хангамж, электроникийн аварга, акулуудаас гадна олон улсын болон орон нутгийн том жижиг хар мянган үйлдвэр, компани бөөгнөрөө вэ....
Үргэлжлэлтэй




Сэтгэгдэлүүд:
залуусдаа амжилт хүсье
өвлийн амралтаар танай хавийн хотоор аялна та хүлээж авна биз дээ
Хөгжил дэвшлийн үндэс болсон эдгээр компаниудыг очиж биеэрээ үзсэн нь бахархалтай.
Улс орны хөгжил ямаан дээр биш ийм зүйл дээр л тулгуурлана гэдгийг ойлгоосойдоо.
Bayarlalaa. Altargana aa chi mundag yum aa, zunduu goyo medeelel oruulj bgaad mash ih bayarladg shuu
xagas xugas togtooloo
Goyo yumaa tee....
Би нээрээ Саяхан Силикон Валлид программист хийдэг Тони Янг гд залуутай танилцсан. Наана чинь очиж үзэх юмсан гэж их бодож байгаа.
Гоё бичлэг байна
Сэтгэгдэл үлдээх: