Бүсгүй хүн билээ л...

Бүсгүйчүүдэд адил чанар олон бий. Сайхан хувцаслаж, гоё харагдахаас гадна цэцгэнд дургүй эмэгтэй хүн байхгүй биз ээ, зарим нь ургуулах дуртай, тарьж арчилж чаддаггүй нь ч бэлгэнд авах дуртай. Манай блогчин Дөлгөөн, Намара, эрэгтэй ч байж магадгүй эмэгтэй ч байж магадгүй Хувилгаан Урнаа, Апавст тэргүүтэй хүүхнүүд (өөр бас олон бий, би яг одоо нэрийг нь санадаггүй ээ санахаараа биччий) сайхан цэцэгнүүд тарина, тэднийхээ арчилгаа маллагаа, маллагаа гэнээ усалгаа, нэр ус гээд бүгдийг мэднэ.

Би ч яахуу дээ баяраар бэлгэнд авсан цэцгээ ишийг нь тайрч дугтуйтай тэжээлийг нь савтай усанд нь хийж суулгаад мартчихдаг хүн. Гэрт кактус, бас нэг мод мэтийн  хатуу гарын ая дааж "байгалийн" шалгарлаар тэссэн хэд гурван юм хатаж аргаж байснаа нэг өдөр хальж гоожитлоо ундлаад л байж байдгийн. Тэр гоё нүд булаасан цэцэг навчтай блогоор орохоор би ч бас цэцгэнд дуртай бүсгүй хүн шүү гэх бодол зурсгээд л...

Өчигдөр амралтын өдөр Гоулдэн Гэйт Паркийн сарнай цэцэг, лянхуа (dahlia)-н цэцэрлэг, өөр төрөл бүрийн хар мянган цэцэг навч, мод бут бүхий Conservatory of Flowers хүрээлэнг үзээд  өнгө зүсийг нь нэрлэхэд үг дутмаар үзэсгэлэнтэй, харахад аяндаа л харц зөөлөрч сэтгэл инээм сайхныг нь биширсэн ч харамсалтай нь аппаратаа авч яваагүй байсан. Уг нь тэр хавьд айлд очсоноо тэнгэр сайхныг далимдуулаад тийшээ орчихсон хэрэг. Ингээд гэртээ ирээд камераа шалгатал цэцэгний зураг байж л байна, даанч тэгэлгүй дээ, бүсгүй хөөн гэж...      








 

 

 

 

Хотын төв цэцэрлэгийн зарж буй цэцгийн суулгацын зарим нь. Маш олон төрлийн мод, бут, цэцэг ургамалтай энэ цэцэрлэг миний ажилдаа явах замд байдаг бөгөөд байсгээд л орж нүдээ баясгадаг, хоёр ч удаа жижиг савтай цэцэг худалдаж авч байлаа.

 

К-Март дэлгүүрийн гадаа байх цэцэгнүүд. Дотроо бол цэцэрлэг гээд бүтэн жигүүртэй, тэнд нь хэрэглэдэг бүх л багаж хэрэгсэл, хувцас, бордоо, үр суулгацуудтай

 

 

Үнэ нь гайгүй. Ер нь К-Март өөрөө их хямд бараатай л даа

 

Rite Aid дэлгүүрийн гадаа. Энэ уг нь эмийн дэлгүүр л дээ, гэхдээ цэцгийн төрөлжсөн дэлгүүрээс гадна эм хүнс худалдаалдаг бүх сүлжээ маркетууд Safeway, Trader Joe, Walgreens, Longs Drugs, Lucky зэргээс гадна барааны  Target бол дэргэдээ бүр том цэцэрлэг бүхий салбартай, тэр ч байтугай гэр ахуйн хэрэгсэл, барилгын засвар гээд хүний орон гэрт хэрэгтэй бүх юмыг бөөнддөг Home Depot гэгч том дэлгүүр бас л "ногоон" тасагтай.

 

Райт Эйд- ийн үнэ цэцэгний төрлөөсөө хамаараад янз бүр

 

 

 

 

 

Заримдаа эдгээр цэцэгнүүд бүр 50 % хямдрах нь ч бий.

 

За энэ Michael's гэдэг дэлгүүрийн дотор. Гоё цэцэгнүүд байгаа биз, бас үнэтэй ч биш.    Цэцгэнд дуртай мөртөө залхуу улсад зориулсан үхэшгүй мөнхийн хиймэл цэцэгнүүд дээ

Яг л амьд юм шиг харагддаг эдний зарим нь бас их үнэтэй шүү, ялангуяа тасалгааны том хиймэл моднууд нь 

Ингэхээр цэцэг ургамал бол хүний амьдралд хоол хүнс шиг л хэрэгцээтэй гэж ойлгож болох юм уу даа. Энэ дэлгүүрүүд манайхтай их ойрхон байдаг болохоор "дуранд" өртчихлөө. Дараа тэр цэцгийн консерваторыг дуранданаа, эд ч тэрний дэргэд "сайн дурынхан" шиг л байх биз. Энэ удаа өөрөө юмгүй хүн яахав, хүний юмаар хүүдэгнэчихлээ. Цэцэг ургамал таринаа гэдэг амьд амьтныг өсгөж тэжээж байгаа их буянтай, сэтгэл зүтгэл шаардсан  ажил шүү, тиймээ

 

 

Сэтгэгдэлүүд:

1. altargana | 2009-08-12 02:32:24
миний энэ бичлэг анх удаа банжигийн "гэр ахуй, хоол, цэцэрлэг" ангилалд орж байна, хэхэ би чинь бүсгүй хүний сонирхлоос их холуур явж байсан юм байх даа
2. Ab (зочин) | 2009-08-12 02:32:38
Sain bnu bi anh blog neej bgaa ymaa. tgsn medkv ym zondoo bdg. ta nadaa tus bolooch? Yaj blogtoo duu zurag ntr oruulah we? helj ogch tuslaach guij bna
3. altargana | 2009-08-12 02:44:30
Аб- бичлэгээ бичих хуудасны доод талд Файл оруулах хэсэг гэж бий, тэнд зураг оруулдаг юмаа. Зурагнууд чинь чиний комын pictures гэдэг хавтсанд байх ёстой, тэгээд зурагны замаа бичихтэй зэрэг тэр хавтас нээгдэнэ, зургаа сонгоод нэр өгөөд хуулахаар чиний блогийн файл болоод хадгалагдана. Сургалтын блогоос зураг оруулах тухай уншаарай
4. blogtoihun | 2009-08-12 02:57:34
Хөөх Манай Аагий цэцэгчин болох нуу дээ... хэ хэ...
Гөгшин нь бас сэцэг тарина гэж бодоол вайгаа...
5. Lily | 2009-08-12 03:03:41
bi bol baijeegaal 1 ch yumuu esvel baglaa amid tsetseg avaal hoolniihoo shireen deer tavichdiin tegeel boloo
6. Oyuna | 2009-08-12 03:14:57
цэцэг цэцэг...бүсгүй хүнд өгдөг хамгийн гоё бэлэгний нэг....
цэцэг авсан бүсгүй хүнээс аз жаргал үнэртээд байдын...
7. blogtoihun | 2009-08-12 03:21:02
Энэ манай Оюунаа мөн үү...
8. blogtoihun | 2009-08-12 03:21:37
Манйа ангийн Оюунаа...????
9. apabst | 2009-08-12 03:47:37
эмэгтэй хүн болгон цэцэгчин байх албагүй ээ... зарим нэг нь гоё цэцгүүдээрээ сэтгэл сэргээдэг бол чи нүдэнд харагдтал бичсэн бичлэгүүдээрээ сэтгэл сэргээдэг шүү дээ.
Гэхдээ өнөөдөр "эмэгтэй" бичлэг хийсэнд баяр хүргье.ккк
Нээрээ цэцгийн дэлгүүрт орох гоё шүү. Би нэг цэцгийн дэлгүүрт орвол заавал нэг юм авч байж гардаг хүн ш тээ. ккк харин хиймэл цэцгэнд дургүй.
10. apabst | 2009-08-12 03:51:53
өө тийм би аймаар тийм цэцэгчин энэ тэр биш ээ... Яахав хоббины нэг гэх юм уу даа... ккк Сайхан цэцэг хараад сэтгэл баясдаггүй эмэгтэй хүн гэж хаа байхав. харин Дөлгөөн энэ тэр гээд бусад хүмүүс бол аймаар уйгагүй бүр үрээр нь тарьдаг юм билээ. тэрний хажууд бол би нэг ч цэцэг үрээр нь тарьж үзээгүй. дандаа үндэслүүлээд суулгачихсан цэцэг авдаг хүн... ккк За нууцаа хэлчихсэн шүү гээлүү хэхэхэ
11. delgeen | 2009-08-12 04:03:55
Ix goyo cecegnvvd baina aa xi xi xi Altargana mini ailiin gaduur yavangaa xi xi xashaaniix ni cecegiig avaad cugluulj baigaad neg saixan bichleg xiigeed uguuch xi xi xi sav suulgand suulgasan cecegnvvdiig nii xi xi xi
12. Agai | 2009-08-12 05:44:32
их үнэтэй байх даа
13. bagi (зочин) | 2009-08-12 05:54:12
hi.tsetsegnuud goyo haragdaj bnaa.
neeree bi last week SF ochison.teged chinii blog deerees unshij bsn dalain gaihainudig sanan sanan ochij harsan.yostoi neg zalhu amitad bnlede bas zaviar golden gate bridge, alkatraz ene teriig toirj uzsen. mashin zam ni deeshe dooshoo bsnig es tootsvol SF taalagdsan shu.
14. Эмбий | 2009-08-12 08:13:04
өө аниа цэцэг сонирхдог байсан юм уу ккк
15. NIni (зочин) | 2009-08-12 08:16:09
Хэхэ анхны эмэгтэй бичлэг гэнэ ээ. Цэцэг гоё оо гоё тэхдээ 60 дөхөөд л цэцэг гээчийг ургуулж үзнэ дээ гэж боддий. ккк залхуу хүний л үг байх даа
16. LuZa | 2009-08-12 08:34:23
Хихи аниа минь бас аларгетчихэж хихи
17. Сарнайха | 2009-08-12 08:35:58
цэцэг амьтан арчлах ч буянтай бас уйгагүй хичээнгүй хүний ажил юм шигээ
нээрээ л тэтгэвэртээ гарчаад цэцэг тарьна гэж бодоод бдын одоо бол ч нэг мэдхэд харангадаад хатаат үхчих юм шиг бгаамаа, тэгж амьтан ургамалын амь тасалж бхаар гээд айгаад тарьж чададгүйн, харж баясахаас хэтрэхгүйл явна доо
Аргагүй л бүсгүй хүн байна даа, аппаратанд нь цэцэгний зураг байж л байдаг, хэхэ...

сайхан дэлгүүрийн хажуугаар өдөр бүр өнгөрдгийн байна, гоё юмаа... би бас хажуугаар нь яваад л өнгөрөх шиг боллоо
19. medicalscience | 2009-08-12 08:58:52
argagui l busgui hun dee
20. Julia_976 | 2009-08-12 09:40:34
Зураг хүлээнэ шүү. Сайхан санагдаж байна. Бүсгүй хүн гэж нээрээ цэцэгний зурагтай байна шүү.
21. Namara (зочин) | 2009-08-12 09:50:08
Өнгө алаглаад ямар сайхан харагдаж байнаа,
Олон зураг оруулсанд талархав
Бас нэр дурдсанд бүүүр талархав ккк
22. m2 | 2009-08-12 10:20:39
Нэлээн хэд хоногийн өмнө хорооллын хүнсний захын хажууд машинтай хүмүүс янзан бүрийн гоё гоё цэцэг зарж байлаа. Очоод сонирхсон чинь хамгийн гоё цэцэг нь "Гоё залуу" гэдэг нэртэй байдаг байгаа...хэ хэ...Цэцэг тарьж ургуулдаг компани нь Лхам худалдааны төвийн хажууд байдаг гэсэн.
23. Oyuna | 2009-08-12 13:03:36
Блогт минээ мөн байнаа би чэнь
24. Oyuna | 2009-08-12 13:05:40
нээрээ би юу дутахуу гэснээс манай балкон дээр миний тарьсан биш аваад өвөлд нь гэртээ зунд нь гадаа ургуулаад байгаа цэцэг байгаашд....одоо ягаан цэцэг гараад хараал суухааар нээх гоё болцон байлээ
25. chimeglen | 2009-08-12 13:41:09
сайхан цэцэгнүүд байна шүү.
26. Hilde | 2009-08-12 14:28:25
цэцэг ургамал өрөөг их амь оруулдаг санагддаг...
27. *САЙХАН САНАА* | 2009-08-12 14:36:48
хаха.. гарын ая даадаг нэг юмнууд байдаг гэж яаг үнэн.. хэхэ ажоын эгч цэцэг өгсөн 2 хоноод нөгөөх нь хатаад ирсэн.. хэхэ та ургуулжээ би тэгээд авая гэсэн чэн... хэхэ эзэн дээрээ очоод л 2 хоног дотор сайхан ургаж байгаам бус уу..

цэцэг эзэн голдым билээ..
28. xoxotush | 2009-08-12 14:39:11
nud baysgasan yasa saihan tsetsegnuud ve istoo saihn stgel sergeed goe bolchloo
sain uu anai
29. freestyle529 | 2009-08-12 15:32:54
харсан чинь цэцэг тарьж үзмээр санагдчихлаа. Одоо том хар дэлгэцний минь хажууд нэг кактус байна. Өргөстэй, данхайсан том эд. Иймэрхүү л ус арчилгаа бага шаарддаг эд надад таарахиймдөө.
30. Орнелла | 2009-08-12 18:27:52
Zee, ene chini yasan saihan gazar ve? Rite Aid gesen chini hachin tanil baina shuu Conservatory yostoi yanzyn baigaa daa. Zurgaa hurdan oruulaarai
31. Орнелла | 2009-08-12 18:29:09
Hooe, huuhee ene chini minii yavaad baisan gazar shig l baih yum. Chi tend baidag hun uu?
32. Орнелла | 2009-08-12 19:40:38
Bucaj orj ireed bas neg yum helchihnee. Ter tasalsan tsetsgee /cut flower/ hayaj bolohgui shuu. Khaliuna maan' nadad sarnai belegleed /cut flower/ Navch ni hataad duusanguut usand ni bailgaad baisan chini shine navch urgaad suuldee undesleed urgaj baigaa shuu
33. eenee (зочин) | 2009-08-12 20:43:00
shan buhnig dandaa tsetsegtei zuirlej bdag te....tsetseg shig goe.... geedl neeree l ungu alaglasan tsetseg harhaar uuriin erhgui nuurend misheel todrono shuu dee. manai mongoliin zugeer baigaliin tsetsegnuud ni ch gsn bas l tas shuu de
34. ganaa_bj (зочин) | 2009-08-13 01:04:57
Sain uu. Oird tanaihaar zochilj amjihgui l guigeed bailaa. Tsetsegnuud ch tansag haragdaj baina shuu.

Gesnees, chi chini neeree manai nutgiin ayalgaar yaridag hun baih chini vee... Neg nutgiin uls bolj taarlaa... hehe
35. VperV (зочин) | 2009-08-13 03:04:06
Чамайг цэцэгний тухай бичсэн чинь хэлэх үггүй балмагдаж байнашд...хэхэ. үнэн бүдүүн бараг байгааз? Гэхдээ манайд одоо дөрвөн цэцэг байгаа. Хүүхдүүд л тариад услаад байх шиг харагддын.нэг нь хоолонд хийдэг базилика гэдэг ногоо гэнээ.золиг гэж. ичээгээд хаячих юм.
36. leo | 2009-08-13 21:53:34
бүсгүй хүн билээ л та минь...
анх удаа таны бичсэн хамгийн богинохон нийтлэл байх....
37. Jaalkhuu (зочин) | 2009-08-14 00:10:22
Sain uu? Chi SF-d baigaa yum uu?
38. bayarmalex (зочин) | 2009-08-14 11:24:52
sain u uneheer uzesgelentei yuma holland tsetsgeer ih aldartai 4-5 sard mash tom uzesgelen hudaldaa yanziin goyo show boldiin uuriin chini blogru orsoor bgad shine yum bichsen bol bayarlaad bas bus humuusiin blog unshdag bolloo ih sonirholtoi yum manai hamaatnii ah hurtel tuuj yavna hehehe chini hariin huniig songoh ni gedgiig chini unshsan sonin sanagdsan minii amidral shig medeej arai uur l du gehdee l barag l adilhan mongol huntei l suuna gej boddog bsan yagaad ch boloogui bugd l arai l bish hicheegeed ch songolt mini haiin hun deer buusan gehdee bi aztai sain huntei suutsan hehehe dahiad saihan bichleg oruulaarai huleej baiya bas yagaan sarnai ih goyo yum blognii chini
39. tsets31 | 2009-08-14 16:45:29
xarax bur setgel sergeej erch xuch belegledeg shuu tsetseg gj...
40. emee (зочин) | 2009-08-14 21:42:24
bi USA-s neg tsetsgiin ur avaad MGL-d gertee tariv aa. Ter tsetseg amerikad ogloo 8-11-n hoorond delgereed l nar uzeed humigdchihdag yum bilee. Getel MGL-d oroi 8-11-n hoorond delbeeleed baisan. Noirnii ni tsagiin zoruu garaagui yum shig, hogjiltei sanagdsan shuu.
41. altargana | 2009-08-17 14:27:27
Блогтой хөөн харин цэцэг тарих юмсаан, даанч үхүүлчих бол уу гээд айгаад байх юмаа
Лили- хэхэ чи бид 2 адилхан юмөө
Оюунаа-цэцэг бэлгэнд авах гоё шүү тээ
Блогтой хүн- мөн мөн
42. altargana | 2009-08-17 14:34:24
Апавст- хэхэ чи ч миний дэргэд жинхэнэ эмэгтэй блогчин доо, би бас цэцгийн дэлгүүрт дуртай, ажилтай ч юмуу авах боломжгүй ч харах сайхан байдаг юм, гэхдээ л би миний дэргэд цэцэгчин л хүн дээ
Дөлгөөнөө- тэр айлын хашаанд янзын гоё цэцэгнүүд байдгиймаа, би нэг цуглуулаад зургийг нь тавинаа за
Агай- зарим нь үнэтэй, зарим нь гайгүй хямдхан шүү
Баги- хэхэ тиймүү, далайн хавнууд ч ёстой залхуу шүү, машин зам тийм байх нь аргагүй яагаад гэвэл СФ чинь их олон уулан дээр байдаг хот ш дээ, арай 33 уул овоо гээгүй байгаа, нэрнүүд нь гэсэн тийм уул гэсэн нэртэй
Эмбий- хэхэ сонирхож харахаас цаашгүй л дээ,
43. altargana | 2009-08-17 14:40:20
Нини- тийм анхны эмэгтэй бичлэг, хэхэ инээдтэймаа би чинь юу бичдэг байсиймбэдээ. Нээрээ тэтгэвэртээ гарчаад хэдэн цэцэг тариад суувал зүгээр ч юмуу, дажгүй санаа байна
Луза- хэхэ хааяа эмэгтэй араншин бас хөдлөх юмаа
Сарнайха- би бас буянтай ажил юм даа гэж бодоод байгаа, завтай зайтай болж байгаад л энэ талаар занималдана даа
Бялзуух- цэцгийн дэлгүүр, хүрээлэнд орох их гоё шүү, монголд байхад нэг орос найз маань хэдэн сайхан цэцэг өгч билээ, ямар ч байсан цонхондоо хоосонгүй л байсан шүү
44. altargana | 2009-08-17 14:51:08
Мэдикал- тийм юмаа бүсгүй хүн шүү
Жулиа- цэцэг ч үнэхээр эмэгтэй хүний дурладаг юм мөн юм даа
Намара- чи чинь манай банжигийн мундаг цэцэгчний нэг ш дээ, нэрлэхгүй бол болохгүй
М2- хаха яалаа гэнээ, гоё залуу байхдаа яахав дээ,
Оюунаа- чи тэгвэл аоосонгүй хүн байнаа
45. altargana | 2009-08-17 14:55:07
Чимэглэн- хэхэ гоё, даанч дэлгүүрийнх
Хилдэ- цэцэг тавьсан өрөө цаанаа л нэг сайхан шүү
Санаа- хэхэ чи бид хоёрыг тоох цэцэг олдох бол уу, би ч бас хэдийг үхүүлчихсээн
Хохотушка- сайн дүү сайн уу, цэцэг сайхан тэр тэрэнтэйгээ тэнцэх хүч хөдөлмөр сэтгэл шаарддаг юм даа
46. altargana | 2009-08-17 15:01:29
Фрий- хэхэ наадах чинь яг надтай дүйгээд байгаам даа, гарын ая сайн даана шүү
Хувилгаан- би ч энүүгээр их явдаг, харин хоёулаа нэг өдөр таарах юм биш үү хэхэ, хүүш би цэцэг нь өнгө алдаад хумиад ирэхээр нь хаячихдаг ш дээ, одоо тэгвэл усанд нь байлгаж байя, баярлалаа зөвлөсөнд
Ээнээ- тиймэ манай ориг цэцгүүд сайхан үнэртэй шүү,
Ганаа- сайн уу , би танай нутгаар гүйдэлтэй болсоон, харин танайх хаалгаа түгжчуу юу даа...
47. altargana | 2009-08-17 15:08:51
Ананд- хэхэ чи бид 2 л банжигчдийн хүүхнүүдээс цэцэг навч гэж сүйд болдоггүй хүмүүс шиг...ямартаа л энэ миний анхны "эмэгтэй" бичлэг байж, ийм ангилал байдаг гэдгийг сая л мэдлээ
Лео- бүсгүй л хүн дээ гэж...
Жаалхүү- сайн сайн уу, байж ч магад
Баярмаа- баярлалаа, зочилж байгаарай. Хүн хүний маьдал өөр болохоор янз бүр л байх юм даа, хамгийн гол нь жаргалтай л байвал болоо шүү тийм ээ.Чи өөрөө ч сайн хүн болохоор сайн хань таарсан биз ээ
Цэц- цэцэг хараад баясахгүй хүн гэж байхгүй шүү, сайхаан
Эмээ- хэхэ яасан инээдтэйм бэ, цагийн зөрөө гаргаад байдаг, аргагүй л амьтай амьд амьтан гэдэг нь мэдэгдэж байна шүү
48. Вафль | 2009-08-20 11:40:30
ямаррр гоё юм бэ? зүгээр л цэцгийндэлгүүрийн эзэгэтй болчихмоор санагдав. хэхэ
49. Өвлийн өвөө anjigai | 2009-09-02 08:19:23
Гоё юмаа. Манайд нэг зүгээр усанд хийчихдэг буржгар хулс байдаг юм. Ургаж л байгаа байх даа. ХЭ хэ.
50. ANU girl (зочин) | 2009-09-09 18:13:15
goy yumaaaaa.amerikt yamarshuu bna daa
51. erka (зочин) | 2009-09-10 21:41:20
dajjgui ymaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.