Ойрд сэтгэл эмзэглүүлсэн нэг явдал тохиолдоод, эх гэдэг хэмжээлшгүй буянтны ачаар хүмүүн заяаг олж хязгааргүй хайранд нь бөмбөрч өссөн мөртөө яагаад түүнийгээ мартчихдаг юм бол гэж бодохоос ээжтэй минь адилхан санагддаг намхан буурал эмээгийн өмнөөс гомдох ч шиг. Эмгэн хоёр охинтой. Тэд нь одоо нас сүүдэр жар гараад талийчихсан улс. Бага охин ганц охинтой, тэр нь гэрлээд хүү охин хоёр төрүүлсэн нь эмээгийн хувьд great grandchildren буюу манайхаар бол гуч гэх биз. Том хүүхэн хоёр хүүтэй, ахмад нь миний дүрсгүй найз Викигийн аав, харин отгон хүү нь гэрлээгүй, дөч дөхөж яваа эр бий.
Би Викигийн ээж болох орос хүүхэнтэй үерхэж тэднийхээр орж гараад явж байхдаа хоёр жилийн өмнө эмээгээ асрамжийн газраас гэртээ авчирч асрагч хөлслөн харуулах болсныг мэддэг юм. Анх танилцахад ерэн дөрвөн настай ч цайвар хүрнээр будаж хөвсийлгөн хэв оруулсан үстэй, нүүрээ хөнгөхөн кремдэж уруулаа бүдэгхэн будаад хар хослолыг цагаан цамцтай өмсөөд дэгжин загвартай гоёл зүүж алтан хүрээтэй харааны шил хамар дээрээ тохчихсон ганган эмээ хиймэл цагаан шүдээ ярсхийлгэн инээмсэглэж байж билээ. Түүнийг хараад ардаа бөөгнүүлээд хавччихсан үснээсээ ичиж дахиад очихоосоо өмнө урд гудамжны солонгос үсчинд орсон чинь нээх онцгүй тайрчихсанд сэтгэл дундуурхан гарснаа санаж байна.
Эмээ жаахан уйддаг байсан байх надтай ярих дуртай, хааяа яваад очиход их баярлаж хажуудаа суулгаж байгаад л зургийн зузаан альбом дэлгэн, тавин хэдэн жил ханилаад хориод жилийн өмнө бурхны оронд одсон эр нөхөр, охид болон ач нарынхаа тухай ярина. Мөн нөхөртэйгөө олон орноор аялснаа ярихдаа заримдаа хольж будлих бөгөөд очсон газар бүрийнхээ дурсгал болгож авчирсан төрөл бүрийн гоёмсог хийц загвар бүхий цайны халбаганы цуглуулгатай том жаазаа үзүүлэхдээ өнгөрөн одсон жаргалтай цагаа дурсдаг байсан бол уу баяртайгаар инээмсэглэдэгсэн.
Хүн нас ахихаар хиймэл шүднээсээ болдог ч юмуу хэл нь ээдрээд үг яриа нь ойлгомж муутай байдаг ч ойлгосон дүр эсгэн магтаж урамшуулахад урам орж заримдаа нэг юмаа дахин дахин ярина. Ховдог бүдүүн Вики тэр хоёр их ходий, хоолны цагаар ширээн доогуур сэмхэн идшээ хуваалцаж, заримдаа тэвчээр алдаж хуцаад "хууль бус" юм хийж байгаа нь баригдаж хашаа руу хөөгддөг байлаа.
Уурлаж бухимдах нь бараг үгүй, хэнтэй ч аятайхан соёлтой харьцдаг, хошин шогийн мэдрэмжтэй эмээгийн тухай нэг удаа сонссон маань энд хэдэн жил амьдран америкчуудын талаар гадарладаг болж иймэрхүү явдлыг үзэхээрээ нэг болсон надад хүртэл эвгүй санагдсан. Өтөлж хөгшрөөд хэн нэгний тусламж хэрэгтэй болсон үедээ асрамжийн газар амьдарч байр эд юмаа заран төлбөрөө төлөөд хэдэн жил ч юм болсон эмээг гэр бүлийнхний хэн нэг нь тэндээс авах шаардлагатай болж л дээ.
Яг нарийн учрыг мэдэхгүй бодвол мөнгө нь дууссан байх. Тэгсэн төрсөн хоёр охин нь авахгүй гэсэн байгаам. Аль аль нь байр сууцтай, нөхөртэйгөө л амьдарцгаадаг улс. Тэглээ гээд тэднийг буруушаах ч, гомдоллох ч хүн алга, жирийн явдал мэт хүлээн авч байх нь аав ээж, ах дүүгийн хэлхээ холбоог ихэд эрхэмд тооцдог уламжлалтай орноос гарал үүсэлтэй над мэтийн хүнд сонин санагдахаас биш энд хэн ч тоохгүй л дээ.
Ач охин бол хоёр жаахан хүүхэдтэй болохоор эмээг харж хандах бололцоо үгүй, нөгөө сийнгл ач хүү юун хүн асарч тэтгэх, тэгээд энэ хоёр ярьж байгаад гэртээ гаргаж авсан юм билээ. Миний л бодол ш дээ, Инга орос хүн болохоор л эмээгийнхээ төлөө санаа тавьж амралтын өдрүүдэд харж асардаг байсан байх. Америк хүүхнүүд нөхрийнхөө эмээ байтугай төрсөн ээждээ ч хүйтэн хөндий, ёс төдий ханддагийг харж байсан юм байна.
Сайхан сэтгэлт ач хүү, хамгийн гол нь бэр охиныхоо ачаар гачигдаж дутагдах юмгүй, хайр халамжинд сэтгэл хангалуун хоёр жил болоод эмээ маань сарын өмнө хадан гэртээ буцсан юм. Би тэр үед очоод эмээгийн амьдарч байсан өрөөг цэвэрлэж ор дэрний хэрэглэлийг сольж байтал дэрэн дороос нь нэг жижигхэн улаан хайрцаг унав. Тольтой шүүгээний өмнө байхыг нь харсан энэ хайрцгийг шалан дээрээс аваад онгойлгоод үзтэл найм ес орчим насны хоёр охины хуучирч бүдгэрсэн хар цагаан гэрэл зураг байлаа. Ард нь бичсэн нэрийг уншвал төрсөн хоёр охин нь мөн ажээ.
Тэд нь хааяа эргэж ирдэг ч хамгийн сүүлд нас барахаас нь сар гаруйн өмнө ирсэн гэнэ. Хөөрхий эмгэн охидоо зөндөө хайрлаж энхрийлж өсгөсөн байж таарна. Тэд нь өөрийг нь авахгүй гэснийг мэдээгүй байж ч болох юм. Мэдсэн ч өөрөө америк хүн мөний тул тэднийгээ буруутгадаггүй ч байж магад. Гэхдээ л хаанахын хэн ч бай эх хүнд өөрөөс унасан үр гэдэг хамгаас эрхэм дотно байх тул энэ насны амьдралаа дуустал тэднийхээ зургийг биедээ авч байж дээ. Мойнийж үрчийсэн гартаа эдгээр зургийг бариад гал нь бөхөж хонхойсон нүдэндээ нулимс гүйлэгнүүлэн харан суухдаа хайртай тэднийгээ хүрээд ирэхгүй юм болуу гэж харуулдаж байсан биз гэж бодоход зүрх шимширч билээ.
Хоёр охинтой монгол аав ээж бол өтөлж өвгөрөхийн цагт тэднийхээ халуун дулаан сэтгэлээр хайрлуулах хамгийн баян улс аа. Ерэн зургаан насны сүүдэр зооглосон тэрхүү жижигхэн эмээ орчлонгийн жамаар хагдарч одсонд нь биш өөр юманд харуусахын учир энэхүү бичлэгийг тэрлэв. Тэс өөр нийгмийн хаа хамаагүй ондоо үзэл бодол, зан заншилтай хүмүүсийн явдлыг өөрийнхөөрөө хүлээн авч санаа юугаа чилээх нь илүүц ч гэлээ чимээгүй өнгөрч тэвчсэнгүй. Уншигч авгайн сэтгэлд гунигийн сүүдэр тусгасан бол өршөөгөөрэй...




Сэтгэгдэлүүд:
Австри улсад суралцаж , амьдрах хүсэлтэй залуучуудыг тус улсын их дээд сургуулиудад зуучилж өгнө.
Сонирхсон иргэд доорхи хаягаар холбогдно уу?
austriamongol@rocketmail.com
Эд нарт бол энгийн байх ёстой л зүйл. Бид харин ойлгохгүй байхаа.
Гэхдээ бүгд мэдээж ийм биш л дээ. Эцэг эхээ өөр дээрээ байлгадаг хэд хэдэн гэр бүл мэднээ. Эсвэл эцэг эхийндээ амьдардаг.
гэхдээ бас миний ажигласан проблем бас хамт байлгах гээд авахаар хоорондоо таарахгүй явдал их гардаг юм шиг санагдсан. Тэрнээсээ болж тус тусдаа байхыг эрхэмлэдэг.
гэхдээ л ер нь их хүйтэн хүмүүс дээ.
Minii hussen emee bol saihan hagas buten saind huuhduudee tsugluulaad saihan tsai chanad ineej hohrood huuhduudiinhee sain yavaag harj yamar aztai hun be bidnaraaraa baharhaad suudag hun.
Za medehgui yumdaa... Gehdeee bid eejdee uneheer hairtai!
za baruunii orchind iimerhuu zuil ihee ajiglagdah ni bii shuu. Dorniihon bid, ter tusmaa mongolchuud bid otgosoo deedelj irseen. urooldoh deel, umhleh mah hovor baisan ch ooriinhoo nastanguudaa orgosoor irjee, bid. nuudelchin mongolchuud.
ene bidnii bas negen baharhal, baruuniihantai baritsaj heleh, basamjlan doosh hiideg ulamjlaliin maani davuu tal shuu.
Алтаргана дахиад нэг уучлаарай.
хэхэ
Manaixan yadyy chadyydaa l ydam sydraaraa dyrtai dyrgyi tsyg amidraad, xen xendee daramt bolox yavdal bishgyi bdag biz dee. Medeej, nasaaraa ingej baix bish geed xeden jil tesej tesverleed eej aavaa asraad nyd aniulj bgaa ail xymyys zondoo bii. amerikt ch gesen tiim xymyys bii shyy dee.
Mongolchuud yaj eej aavigaa asardgiig bid mednee, mungugui ni gol bish, uuriin hun gedeg hulsnii hunees shal uur baidag baihgui yu...nariin uhaad uzvel zunduu yum baina, unendee eejiigee gertee avaad harj handah durgui, uursdiin bieiin amrig hardag uls sh dee ednuus. Asramjiin gazar heden jil bolood tuluh mungu ni duusaad gardag ulsuud bdag yum, tednii neg bj l dee huurhii
duu nartaa surgamj uxaaral ugsun zunduu olon goy bichleguud oruulj bgaarai ^^
unen ug shu.uursduu huuhde hairar harj handaj hangalttai shan bgagui bolgoguies l . Tm l hun usuj tom bolol un ter ehiige hairlah butsaagaal uursduu eh bolol shuud huuchin surguuliara 16 hurgeel zia pojaluista bye bye amidralin huluu ol-o gechij bgam chin.
hun er hairluulj bgagui hun , hun hairlaj meddegguimshde
Өвгөд маань настангуудаа Нүүдэл дайхгүй болмогц Хоньны уураг Сүүл тэнгэрт одуулдаг Хачин заншил дуулж байсан.
Энэ 24-30д байгаа хүмүүс надаа нэг учрын хэлж өгөөч.Миний дуулсан үнэн бол хэдий үеийн зүдэг муухай заншилав Ямар учиртайм.
Би бодохдоо Настангууд намар бурхан болох хүсэлтэй Өвөл хөлдүү газар нүдүүлэхгүй юмсан гэж Эмээ маань хэлдэг байсан. Одоо л хальт учрын ойлгож байна. Насны намараа гэж ...
Энэ бичлэг бол хүн болгоныг ийм гэж хэлээгүймаа. Америкчууд насанд хүрээ л бол бие даагаад амьдраад явчихдаг, гэхдээ ээж нь асрамжийн газар төлөх мөнгөгүй болсон үед нь, 94 настай хүн ш дээ, хэдий удахав дээ сайндаа 1-2 жил амьдрана биз, төрүүлээд нас биед хүргэсэн ачийг нь бодоод хамтраад харж хандаж болох л байсан тэр хоёр авгай, бас бус хүмүүсийг мэдэхийн хувьд бичсэн. Мэдээж энэ үзэгдэл энд бол хэн ч гайхах юм биш жирийн л юм. Харин надад бол эвгүй санагддаг байсаан. Асрамжийн газрын хувьд Чабугийн хэлсэнчлэн сардаа 12 000 -ыг төлөх чадвартай хүн цөөн, ихэнх нь 2500-3500-г төлдөг хямдхан байруудад амьдардаг, Чимгээгийн бичсэн үнэн. Гурван асрагч хүүхэн клиентүүдээ юм ярьж чадахгүйг нь далимдуулж зодож дарамталсан бчилэг тивигээр гарч байсан даа. Манайхан эднээс өөр гэж боддогийн. Манай аав хоёр жил хагас хэвтэрт, шөнө болгон асрах хэрэгтэй байсан, хүүхдүүд, бэр,хүргэн ач нар нь хамжаад л ээлжилж хараад нэг өдөр ч бол аавыгаа амьд явуулахсан гэж хичээж байснаа санаж байна.
өө энэ жигтэйхэн урт юм болчихлоо
Би ер нь угаасаа тэдэнд дургүй дээ. Ирэхээрээ нэг л их сүрхий том хүмүүс. Тэгсэн хэрнээ ямар ч чадвар байхгүй. Мэдрэмж бол юу ч байхгүй. Тэгсэн хэрнээ монгол сэтгүүлчид ном заах гэж тэнэгтэх.
Саяхан танил Флиппин бүсгүй болон түүний нөхөр Англи залуутай хоолонд орсон юм. 2-лаа 35, 36 настай гэхдээ хүүхэд гаргахгүй тэдэнд дургүй, хэт их чимээтэй хэцүү гэнэ. би ч тэсэлгүй нөхөрт нь та ч бас яг л тэдэн шиг байсан шүү дээ гээд л хэлчихсэн, залуу тэр ч тийм л дээ гээд хэсэг чимээгүй болсон, гэхдээ тэр хүүхдийн тухай бодлоо өөрчлөөгүй л биз дээ. Ийм хүмүүс яаж аав ээжийгаа хайрлах билээ, сонин шүү, ухаан муутай ч юм шиг.
Би нэг Америк залуутай найзалдаг юм. Тэр маань л лав аав ээж 2-ийгоо асрамжийн газарт хүргэж өгнө гэж байсан. Тэгээд мөн хүүхдийг ихээр бодоход сар хэртэй л ээжтэйгээ цуг унтах ёстой. Түүнээс цааш бол ганцаараа өөрийнхөө өрөөнд унтах ёстой. Ээжтэйгээ хэтэрхий ойр байх сайнгүй шүү дээ гэж байсан. Хэрвээ хүүхэдтэй болбол лав л хамт удаан байх ёсгүй юм шиг байна билээ. Тэр хүн маань уг нь аав ээж 2-тоо их л сайн юм шиг байдаг юм. Гэхдээ л хөгшрөхөөр нь асрамжийн газарт өгнө гэж ярьдаг юм. Өрөвдөлтэй л байна. Гэхдээ бүх хүн аав ээжийгээ асрамжийн газарт өгдөг, би ч гэсэн өгнө дөө гэдэг юм.
Saikhan bichsen baina setgel hudluluu
Харин уншаагүйгээс Заан Залуудай-г хэлж байгаа бол үйл явдал нь 1900-гаад оны үед биш хаа байсан хүй нэгдлийн буюу одоогоос дор хаяж 4000 жилийн өмнө өрнөдөг гэж бодож байна.
Ер нь тэгээд ч Ренчин гуайн зохиол дээр байлаа гээд зохиол бол эрдэм шинжилгээний бүтээл биш. Заавал үнэн байх албагүй. Ийм байсан гэж ярихын тулд түүхийн ямар нэг эх сурвалж нэрлэж чадах уу? Чадахгүй бол дуугүй байсан нь дээр гэж бодож байна.
Сэтгэгдэл үлдээх: