За ойрд чинь эргэн тойронд элдэв ямбийгаар дүүрэн байх шив. Хамтран амьдрагч бол аль эрт гажиг тусаад хүн сэн бол шар хадны байнгын зочин болчихсон биз, нөгөө бактер микрообууд нь төрөөд олшроод төгөлдөржөөд ... юу юу ч болчив доо. Арилгаж дийлэхгүй болоод яршиг мажийвал ч мажийг гээд тоохоо больсоон. Байн байн хачин хуудаснууд нээгдээд, анхааруулга гарч ирснээ хажуугийн хүн цочтол цагдаагийн машин аятай дохио хангинаад дургүй хүрмээр юмаа. За энэ ч яахав аль дивангалаваас л ингээд байгаам.
Тэгсэн хайрт маань бас болохоо больж байх шиг. Дээр үеэс л сэтгэгдэл дээр засвар хийж болохоо больчихоод текстийн дунд курсор гээч юм ажиллахгүй тул эхнээс нь юмуу сүүлээс нь арилгаж байж бичихээс өөр аргагүй, нэг блогчин бүр сэтгэгдэлдээ хамгаалалт хийчиж гэсэн байсан. Ямар балууных нь хамгаалалт байхав дээ, заримдаа сэтгэгдэлд хариулж баахан юм биччээд харахаар дунд нь алдаа мадаг харагдаж тэр хүртэл арилгахаас залхуураад тэр чигээр нь оруулчихна, гайтай шүү. Гэхдээ ийм алдаа ганц нэг хүний блог дээр таарсныг бодоход нийтлэг юм байж магадгүй. Эсвэл сэтгэгдэл дээрээ их олон юм бичиж байтал гэнэт хуудас солигдоод нөгөөх маань алга болчихдогоос хашраад одоо цөөхөн цөөхнөөр оруулдаг болсон, за энэ ч писины буруу байхөө.
Сүүлдээ вижет оруулж болдоггүй ээ, Болжмор блогчинд зориулсан баннерийг тавьж чадаагүй ш дээ. Дараа нь хөгжмөө солих гээд "амыг нь барьчихсан". Саяхан холбоосондоо нэг засвар хийгээд хадгалтал "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж" орж гардаг хэдэн айлынхаа үүд хаалгыг олохоо больчихлоо. Одоо ч блог дээр маань буруу тохируулагдсан гээд харагдаж байгаа. Би уг нь эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдгийг сайн мэддэг, болж өгвөл оролддоггүй хүн байгаам.
Ядаж байхад нэрмээд Банжиг байн байн алга болоод байх юм. Кибер ертөнц маань хямрах гээд байна уу даа... хажууд нь энэ яахоо одоо юу ч билээ, хаягаа шалгахаар "паспортоо мартчихвал бид илгээнэ, утасны дугаараа өг" гэж өвчигнөөд оруулахгүй юм. Өдөр болгон шалгадаг юм чинь юу гэж мартдаг юм, өгөхгүй ээ гэсэн ч дахин дахин нэхээд өнөөдөр нэг мэйл хаяг руугаа орж чадсангүй. Нээрээ яагаад байгаам болоо...




Сэтгэгдэлүүд:
reboot hiigeed uzeech. mash ih boostdon bol ter ni amar baidiim doo
Гэндэн- нээрээ тэгдэг юм уу, үгүй тэгээд яаж хийхийг нь бас мэдэхгүй ээ, өөрөө чадах ч үгүй хүн гуйхаас, зөвлөлгөө өгсөнд баярлалаа
М2- нэг хаяг руугаа орж чаддаггүй бусад нь зүгээр байх юм, яаааг захиа ирсэн байх аа...
bi bas duugui bj suraad bgaa, manai Kula bagsh: ta odoo duu muugaar yadiim gej zagnasan yum l daa, odoo bichlegtee toxir lj duu oruulaxgui, dulii gombo bolsoon, yanaa neeree yavaandaa ulam l gatsax baix gej bodno.
Udur tutam usch bui xereglegchdees bolood...
Жиргээ- одоо дуу муу бахйгүй болсоон, тэр ч яахуу харин холбоосоо л хиймээр байна, таануусыг эрж явах гэж төвөг юмаа
Гогоши- сайн уу, бака
даанч эдийн засагтай шууд холбоотой юмаа даа.
тэртээ хэдэн сарын өмнө тээр хол улсад байхдаа тийм зовлонг би амсаж билээ.
гэцүү уужим байхын аргагүй уур бараад байдгийн..
уг нь би тайван хүн дээ! чи ямрав??
сайн уу аниа
Хайрт чинь ер нь асуудалтай л байгаан байнадаа.
Эхлээд хамтран амьдрагчаа зохицуулчихаад дараа нь хайртайгаа уулзвал зүгээр гэж бодож байна.
http://www.filehippo.com/
endees unegui antvrs tataad suulgaad uzeerei .huuchnaa sain arilgaj tseverleerei
ene ch gsn hereg bolj magad
http://www.adsl.mng.net/
antivrs zarim virusiig bol harluulaad baih shig baidgiishd tiin bilhoor ooriig degeedeed uz
банжиг үе үе ёоёотоод л байх юм удахгүй зүгээр болох байлгүй дээ
харин хайрт чинь зангаа "хувиргаад" байгаа бол хэцүү юм аа... Аягүй бол балай хамтран амьдрагч-аас чинь болж байгаа байх өө ккк тэснэ тэснэ гэхэд хэдий удаан тэсэх вэ гээд "бослого" гаргаж байгаа ч юм билүү ккк
Харин дээрээс нь бас ядаж байхад яр гэгчээр банжиг гэж нэг нервний хүүдий байна. Дураа хүрэхээр нээгдээд дургүйгээ хүрэхээр нээгдэхгүй "бөгсөө" харуулаад буруу хараад суучихнаа ... тйимээ хэхэхэ
Ediin zasag xyamraxaar cyber ertonts xurtel xyamarjiine sh dee
М2- Аниагаа залуу охидуудтай уралдуулах нь уу...хэхэ баярлалаа.Би бүх эмэгтэйчүүд сайхан гэж боддог, яагаад гэвэл тэд бүх эрчүүдэд таалагдахгүй байж болно, харин хэн нэгэнд нь энэ дэлхий дээрх хамгийн сайхан бүсгүйд тооцогддог ш дээ, тийм ээ
Комми- хэхэ тэгдэг юм бил үү, хорыг хороор гэснээс спирт чинь угаасаа ариутгах чанартай шүү
Жулиа- уг нь зүгээр мордчихсон л доо, бүүр явж байсан байхгүй юу...гэтэл замын дунд гацчихлаааа
Арслантай авдар- хахаха жинхэнэ үзмэрч шиг л айлдаж ...энд авдар байхгүй оронд чемдаан тахивал болох бол уу...ханиа амраахын хувьд би тэрийг үү эсвэл тэр намайг амраахгүй байна уу сайн мэдэхгүймөө
Амор- хэхэ хэрвээ мажийвал өөр яах билээ, энд бас хямралаас болоод дунд зэргийн үзүүлэлттэй лаптопууд компютэрүүд навс хямдарсан ш дээ, хэхэ би ч бас гайгүй тайван талдаа хүн гэтэл одоо заримдаа уур хүрэх юмаа
Лили- би ч ганцхан лаптоптой тэрийгээ өдөр шөнөнгүй талхиж суудагиймөө
Ээнээ- харин тийм ээ, засах юмсан гээд л яваад байсан, за маргааш , маргааш нь яг одоо энийг хийчээд гээд л...байж байна даа
Гого- сайн дүү сайн уу, хэлээд юухэв, уг нь бас мэддэггүй хүн чинь нэг талаар элдвээр оролдоод улам дордуулаад байхгүй зүгээр ч юм шиг
Тулга- бид 2 хамтраад 3 жил хагас болжээ, би чинь анхны блогоо нээгээд 2 жил илүү болчихож шүү. Бүүр таг болохоор нь форматлана гээд л яваад байгаа, гэхдээ миний блогийн гажиг өөр ком хэрэглэсэн ч байдгиймөө
Неки- баярлалаа, зарим антивирус татаж үзсээн, одоо формат хийж юутай хүүтэй нь арилгаж устгахгүй бол болохгүй болж байх шиг
Отгон- тийм шүү, нэг бичлэгээ саяхан устгуулснаас хойш болгоомжилдог боллоо
Ананд- ээ жаргалтай хүн шүү, би ч бас ийш тйиш явах юмсан, даанч завгүй байна даа
Апавст- энэ ч удахгүй хогийн саванд хаягдах байхаа, энэ яахав болохгүй бол цомхотгочихно, хайрт минь өвчилчидөг л жаахан тиймхэн юмаа. Би бас чам шиг хүний блогт сээгий биччихээд орохгүй гөлийчихөөр нь копийддог болсон ш дээ
Сарнайха- ханийгаа ч хаморан амьдрагчаа ч хайрлаад л илж таалаад л суудаг хүн дээ уг нь, хайр даадаггүй золигнууд юм байлгүй хэхэ
Оптимист- хэхэ чи ганцаараа биш байхөө, энэ чинь халдвартай юм биш үү
Гамп- зарим монгол сайтууд гацах нь арай гайгүй байх шиг...банжиг хэт ачаалалтай байдаг байх аа. Холбоосгүй ёстой балай юмаа, эхлээд писигээ цэвэрлэж аваад блогоо хэн нэгнийг гуйж засуулахаас, багшийн блогийг оруулалгүй яахав
Амина- нээрээ албан ёсны биш ажил нь болсон хүмүүст хэцүү байна шүү тээ
Хилдэ- би сүүлдээ бууж өгөөд тэр хүснэгтийг нь бөглөж утсаа өгч байж үүд хаалгаа нээсэн, эхлээд гэрийн утсаа бичтэл мэссэж явуулж болохгүй гээд болдоггүй...үгүй нээрээ гар утасгүй мөртөө мэйл хаягтай хүн байж болышдээ, яагаад ийм сонин юм хийгээд байгааг бөө мэд,
Ловэр охин- баярлалаа, ноднин нэг их цэвэрлэгээ хийсэн, бүх юмаа хуу арилгаад л, хамаг татсан юм зураг хөрөг тоглоом бүгд вируустай хамт устсан, гэхдээ хэрэгтээйгээ флэшд хадгалаад авсан л даа, одоо хугацаа нь болж байгаам байлгүй. Тэр сэтгэгэдэл засаж болдоггүй заримдаа хэцүү шүү нээрээ
ККК- нээрээ тэгэх бол уу, дараагийн маралтын өдрөөр л формат хийе тэгвэл, нээрээ л өдөр ирэх тусам л трожанууд нэмэгдээд байгаа гээд байсан шүү, баярлалаа
Za bi ch seegiichin. Ugaasaa bichgiin aviyasgui bolhoor husel baivch blogdoj bol chadahguidee. Harin Banjigiig bol yor ni hool iddegeesee ih unshina daa. Za tegeed suuliin uyed ajil gert ali alind ni hiih zuilgui bolson hun unshaal baihaas oor yum baihgui. Tanii geriin halgiig odriin hed ongolzuulna buur yum baihgui baival huuchin noiton gehgui yu dairaldsanaasaa l hurtene dee. !! Shine baival buur bayarlaad tand moligduulaad l unshaad baina.
гумбраа энэ тэр элдэв сайтаар орж өвчилдөг хүмүүсээс хамгаалах арга асуусан дээр дээ хө
Сэтгэгдэл үлдээх: